Компанийн маркетингийн идэвхижүүлэлт, брэндиийн ажлын хүрээнд хийгдэх сошиал пост, брошур, каталоги, тараах материал, хаяг анонс, видео реклам зэрэг график дизайн, хэвлэлийн эх бэлтгэлтэй холбоотой бүхий л ажлуудыг хийж гүйцэтгэх Сошиал сувгуудаар байршуулах постер болон сурталчилгааны зураг авах, видео контент бэлтгэх
Компанийн хэмжээнд баримтлах хүний нөөцийн бодлого, төлөвлөгөө гаргах Компанийн дүрэм журам, АБТ боловсруулах, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих Хүний нөөцийн чиглэлээр судалгаа хийх, дүгнэж, тайлагнах Хүний нөөцийн үйл ажиллагааг бүх чиглэлийн дагуу удирдан зохион байгуулах, гүйцэтгэх Сургалт, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах Компанийн шаардлагатай ажиллах хүчээр тасралтгүй хангах
Компаний хэрэгжүүлж буй төслийн барилга угсралтын ажил, ИШС, дэд бүтэц, зам талбай, гадна тохижилтын ажлыг БНбД стандартын дагуу чанартай, хугацаанд нь гүйцэтгэж ашиглалтанд оруулах Төслийн талбайн туслан гүйцэтгэгчийн болон хяналтын инженерүүдийг удирдлагаар хангаж, зохион байгуулалт хийж ажиллах Ажлын техникийн бичиг баримт боловсруулах Ажлын төлөвлөгөө, тайлан гарган тайлагнах, гүйцэтгэлийг хянах
Төслийн гүйцэтгэлийн зураг, ажлын зураг, төлөвлөх, тоо хэмжээ гаргах Зураг төслийн үе шатанд зөв төлөвлөлттэй зураг хийлгэх Зургийн дагуу ажил гүйцэтгүүлэх, гүйцэтгэлийн зураг гаргах
Холбогдох хууль дүрэм, зураг төсөл, техникийн шаардлагад нийцүүлэн төслийн барилга угсралтын ажлын баримт бичгийг хөтлөх, бүртгэх, архивлах, бүрдлийг хангах, Төслийн албаны дотоод үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах тал дээр дэмжлэг үзүүлэн ажиллана. АБТ дээрх ажлуудыг хийж гүйцэтгэх
Компанийн хэрэгжүүлж байгаа амины орон сууцны төслийн маркетинг, сошиал идэвхижүүлэлт хариуцах Биечилсэн борлуулалт, танилцуулга хийх Өдөр тутмын постер, бүүст хариуцах
Геодезийн хэмжилтийг стандарт, нормын дагуу хийх Тэнхлэгүүдийг зөв байрлуулж, тэмдэглэгээнүүд хийх Геодезтэй холбоотой ажлуудад хяналт тавих Геодезийн ажлын эрсдлийг тооцож, алдаа осол гаргахгүй байх нөхцөлийг хангах
Хэрэгжүүлж буй төслийн гадна болон дотор холбоо дохиоллын угсралтын ажлыг холбогдох норм, дүрэм стандартын дагуу чанартай гүйцэтгэх Холбоо дохиоллын ажил болон хэрэглэж буй материал, хийц эдлэл, гүйцэтгэл нь БНбД, стандарт, технологийн зааварчилгаа хангаж байгаа эсэхэд хяналт тавих Гүйцэтгэсэн ажлын тайлан гаргах, хийх аргачлалын технологийг боловсруулах Хариуцсан ажлын хүрээнд шийдвэрлэх шаардлагатай асуудалд шуурхай хурдан арга хэмжээ авах, гүйцэтгэлийн зураг зурах