АНУ: Ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргагчдын тоо сүүлийн 5 долоо хоногт анх удаа нэмэгджээ
2023, 9 сарын 15. 8:170

АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтэй иргэдийн тоо сүүлийн таван долоо хоногт анх удаа нэмэгджээ.

АНУ-ын Хөдөлмөрийн яамны орон нутгийн цагаар 14-ний өдөр мэдээлснээр, “Өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 3-9-ний хооронд ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт шинээр ирүүлсэн иргэдийн тоо 220 мянгад хүрсэн” хэмээн мэдэгдэв. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 3000-аар нэмэгдсэн үзүүлэлт болж буйгаас гадна сүүлийн 5 долоо хоногт анх удаа өсөх хандлагатай гарч буй нь энэ юм. Хамгийн багадаа хоёр долоо хоногийн хугацаанд ажилгүйдлийн тэтгэмж авахаар хүсэлт гаргасан “урт хугацааны ажилгүй иргэд”-ийн тоо 1.688 сая болсон нь өмнөх долоо хоногоос 4000-аар нэмэгдсэн үзүүлэлт болжээ.

Гэсэн хэдий ч АНУ-ын хөдөлмөрийн зах зээл тун идэвхтэй хэвээр байгаа юм. Тухайлбал АНУ-ын ажилгүйдлийн түвшин өнгөрсөн сард 3.8 хувьд хүрч түүхэн дэх хамгийн бага түвшинд хүрэхэд тун ойрхон очсон билээ. Энэ нь инфляцын түвшнийг зорилтот 2 хувьд хүргэхийн тулд хөдөлмөрийн зах зээлийн халуурлыг намжаах чинхүү хүсэлтэй Холбооны нөөцийн сангийнхны санаа зовнилыг улам гүнзгийрүүлэх төлөвтэй байна. АНУ-ын төв банк буюу Холбооны нөөцийн сан энэ сард болох Холбооны Нээлттэй Зах зээлийн Хорооны хурлаар бодлогын хүүг нэмэгдүүлэхгүй байх шийдвэр гаргана гэх хүлээлт зах зээлд үүсээд байгаа юм.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Старшип” пуужингийн дөрөв дэх туршилт амжилттай болжээ
02024-6-7 17:33
Нормандид холбоотны цэргүүд буусны 80 жилийн ой тохиож байна
02024-6-7 17:04
Финландад квант технологийг хөгжүүлэх стратеги боловсруулж эхэлжээ
02024-6-7 14:21
Европын парламентын сонгууль эхэлж байна
02024-6-7 13:21
“Нвидиа” хамгийн үнэ цэнтэй компаниудын хоёрдугаарт орлоо
02024-6-7 13:12
Р.Фицо халдлагаас хойш анх удаа мэдэгдэл хийжээ
02024-6-7 13:09
TSMC -ийн охин компани Нидерландтай хамтран Сингапурт хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулна
02024-6-7 7:50
Европын Төв банк бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулжээ
02024-6-7 7:45
III Чарльзын хөрөг бүхий мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-6-6 15:55
ДЭМБ: H5N2 вирусний халдвараар хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ
02024-6-6 15:48