2023/11/07: Тойм мэдээ
2023, 11 сарын 8. 10:510

Хятад улс хүн дүрст роботыг 2025 оноос олноор нь үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлэхээ мэдэгджээ

Хятадын South China Morning Post сонины саяхан мэдээлснээр, Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам 2025 он гэхэд хүн дүрст роботыг олноор үйлдвэрлэж, 2027 он гэхэд дэлхийн жишигт нийцсэн технологид хүрэх болно гэдгээ өөрийн цахим хуудаснаа зарлажээ.

Израилийн Хамастай хийж буй дайны зардал багадаа 51 тэрбум ам.доллароор хэмжигдэх төлөвтэй байна

Израилийн бизнесийн чиглэлээр дагнан ажилладаг Kalkalist сонин энэ тухай Израилийн Сангийн яамны урьдчилсан тооцоонд үндэслэн мэдээлсэн бөгөөд энэ дүн нь дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 10 хувьтай тэнцэж буй талаар мөн цохон тэмдэглэв.

Владимир Путин ирэх оны гуравдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийджээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх онд зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн тухай гадаадын томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд олон эх сурвалжаас иш татан мэдээлэв. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны гуравдугаар сарын 24-ний өдөр болох юм.

Европын холбоо Газын зурваст 25 сая еврогийн хүмүүнлэгийн нэмэлт тусламж үзүүлнэ

Бельгийн Брюссель хотноо зохион байгуулагдсан Европын холбооны Элчин сайд нарын 2023 оны бага хурал дээр Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен үг хэлэх үеэрээ “Хэрэв энэ удаагийн нэмэлт тусламжийг тооцвол Газын зурвас дахь энгийн иргэдэд үзүүлж буй дэмжлэгийн хэмжээ 100 сая евро болох болно” хэмээн ийнхүү шийдвэрлэснээ зарлажээ.

Өнөөдөр: Газын зурвас дахь мөргөлдөөн эхлээд нэг сарын хугацаа өнгөрч байна

Өнгөрөгч аравдугаар сарын 7-ы өдөр Палестины исламист Хамас бүлэглэл Израиль улс руу агаараар довтолж, Газын зурваст Израилийн Батлан хамгаалах хүчин хийгээд Хамас бүлэглэл хоорондоо мөргөлдсөн билээ. Тэгвэл өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 7-ы өдөр уг мөргөлдөөн тав дахь долоон хоногтоо үргэлжилж байна.

Bumble платформын үүсгэн байгуулагч Уитни Уолфе Херд албан тушаалаасаа буух болжээ

Дэлхийн хамгийн том танилцах платформуудын Bumble платформын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Уитни Уолфе Херд албан тушаалаасаа буух болжээ. Түүний хувьд уг албыг 10 орчим жил хашсан юм.

Энэ оны эхний арван сарын хугацаанд Хятадын нүүрсний импорт 66 хувиар өсжээ

Мягмар гарагт Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр энэ оны эхний арван сарын хугацаанд БНХАУ нийт 383.64 сая тонн нүүрс импортолжээ. Энэ нь өнгөрөгч оны мөн үеэс даруй 66.8 хувиар өссөн үзүүлэлт юм.

Өнгөрөгч улиралд Ryanair агаарын тээврийн компанийн ашиг үлэмж хэмжээгээр өсжээ

Зуны улиралд агаарын тээврийн эрэлт ихсэж, Ryanair бага өртгөөр нислэг үйлддэг агаарын тээврийн компани тийзийнхээ үнийг нэмснээр өнгөрөгч 2 улиралд тус компанийн ашиг өсжээ.

2023 оны гуравдугаар улиралд Saudi Aramco компанийн ашиг 23 хувийн бууралттай гарчээ

Мягмар гарагт Саудын Арабын газрын тосны Saudi Aramco компани 2023 оны гуравдугаар улирлын тайлангаа танилцуулжээ. Танилцуулгаас үзвэл тэд өнгөрөгч улиралд нийт 23 хувиар буурсан үзүүлэлт бүхий ашигтай ажилласан байна.

BBC: Төрсөн өдрийн бэлэгт тэсрэх бөмбөг авсан Залужныйгййн туслах амиа алджээ

Украины зэвсэгт хүчний тэргүүн Валерий Залужныйгийн туслахад төрсөн өдрийн бэлэгт тэсрэх бөмбөг ирснээр тэсрэх бөмбөг дэлбэрч, харамсалтайгаар амиа алджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21