2023/11/21: Тойм мэдээ
2023, 11 сарын 22. 10:520

Хятад улс автомашины экспортоор Японыг ардаа орхиж, дэлхийд тэргүүлэх төлөвтэй байна

Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн онцолж буйгаар энэ онд тус улсын автомашины экспорт 5 саяд ойртсон үзүүлэлтээрээ Японыг анх удаа ардаа орхин, дэлхийд тэргүүлэх төлөвтэй байгаа талаар мэдээлэв.

Ирэх жилээc Amazоn-оос Hyundai компанийн автомашиныг худалдаж авах боломжтой болно

Ирэх жилээс эхлэн дэлхийн хамгийн том цахим худалдааны сайт болох Аmazin-оос Hyundai компанийн автомашиныг худалдан авах боломжтой болох гэнэ. Энэ нь автомашины салбартаа анхдагч болж буйгаараа онцлог юм. Тэрчлэн тус хоёр компани цаашид Аmazon компанийн хиймэл оюун ухааны технологи дээр суурилсан Alexa үйлчилгээг Hyundai компанийн автомашинуудад суурилуулах зэргээр хамтын ажиллагаагаа олон талаар өргөжүүлэхээр шийджээ.

OpenAI компанийн ажилтнууд Сэм Альтманы асуудлаас үүдэн ТУЗ-өө огцрохыг шаардлаа

Хиймэл оюун ухаан бүхий ChatGPT чатботыг хөгжүүлсэн OpenAI компанийн ТУЗ өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт тус компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Сэм Альтманыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн билээ.

Австрали: Үүрэн телефоны оператор Optus компанийн сүлжээ орон даяар тасалдсанаас үүдэн гүйцэтгэх захирал нь огцорчээ

Австралийн үүрэн телефоны тэргүүлэх оператор Optus компанийн сүлжээ өнгөрөгч наймны өдөр орон даяар тасалдаж, 10 сая австрали, олон мянган бизнесийн байгууллага сүлжээгүй 12 гаруй цагийг өнгөрүүлсэн билээ. Тэгвэл тус үйл явдал хийгээд өнгөрөгч онд гарсан хэрэглэгчдийн мэдээллийг задруулсан хэргээс үүдэн тус компанийн гүйцэтгэх захирал албан тушаалаасаа огцорчээ.

ОХУ Евровишн наадмын ялагчийг эрэн сурвалжилж буй хүмүүсийн жагсаалтдаа оруулжээ

Кремлийн хувьд Орос, Украины дайны талаар өгүүлэхдээ Оросыг буруутгасан утга агуулга илэрхийлсэн хүмүүсийг энэ төрлийн хэрэгт буруутгах нь элбэг юм. Харин Жамалагийн хувьд Украин дахь Оросын түрэмгийллийг нээлттэйгээр шүүмжилж ирсэн нэгэн билээ.

Финлянд улс энэ лхагва гарагаас эхлэн ОХУ-тай хиллэгдэг хилээ бүрэн хаах болжээ

Мягмар гарагт ТАСС мэдээллийн агентлагаас мэдээлснээр Финлянд улс энэ мягмар гарагаас лхагва гарагт шилжих шөнийн 12:00 цагаас эхлэн ОХУ-тай хиллэдэг хилээ бүрэн хаахаар төлөвлөсөн гэжээ. Энэ талаар Финляндын Илталехти сониноос анхлан мэдээлсэн байна.

Бразил улс түүхэндээ хамгийн халуун температурыг бүртгэжээ

Бразил улсад хэт халалт явагдаж, тэд түүхэндээ хамгийн халуун температурыг бүртгэжээ. Тодруулбал, ням гарагт тус улсын зүүн өмнөд хэсгээр хэт халж, Цельсийн 44.8 хэмд хүрсэн байна.

Дуучин Робби Уилльямсын тоглолтыг үзсэн нэгэн эмэгтэй амиа алджээ

Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт дуучин Робби Уилльямс Австралийн Сидней хотноо тоглолтоо зохион байгуулсан билээ. Тэгвэл уг тоглолтыг үзэж байсан 70 настай нэгэн эмэгтэй унаж бэртэн гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн ч харамсалтай нь амиа алджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21