Илья Малинин уран гулгалтын түүхэн дээд амжилт тогтоолоо
2023, 12 сарын 11. 10:570

АНУ-ын өсвөрийн тамирчин Илья Малинин уран гулгалтын түүхэн дээд амжилт тогтоож, бямба гарагт Олон улсын уран гулгалтын холбооны (ISU) Гран-При тэмцээнд анх удаагаа түрүүллээ.

Өдгөө 19 настай тэрбээр Бээжин хотноо болсон уран гулгалтын тус тэмцээний үеэр энэ спортын хамгийн хэцүү харайлт гэж тооцогддог “quadruple axel” эргэлтийг богино хэмжээний үзүүлбэрийн үеэр хийж чадсан анхны тамирчин болжээ. “Quadruple axel” гэдэг нь агаарт 4.5 эргэлт хийж, урдаас хөөрч хойшоо харж буухыг хэлдэг байна.

Чөлөөт үзүүлбэрийн үеэр тэрбээр уг эргэлтийг дахин гүйцэтгэх гэж оролдоод унасан ч гэсэн 207.76 оноогоор аварга цол хүртжээ. И.Малинин нийтдээ 314.66 оноо авч, өмнөх аварга Японы Уно Шомаг (297.34 оноо) гүйцэж түрүүлжээ.

Пүрэв гарагт Малинин богино хэмжээний хөтөлбөрт оролцсоныхоо дараа сэтгүүлчдэд хандан "Би үүнийг хийж чадсандаа үнэхээрийн их баяртай байна" гэж хэлжээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шивээс хийлгэх нь цусны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 20 хувиар нэмэгдүүлдэг
22024-6-1 1:40
Ерөнхийлөгч А.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2024-5-31 15:24
ОХУ дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болжээ
2024-5-31 13:36
Дональд Трампыг гэм буруутай гэж үзжээ
2024-5-31 13:22
Словакийн Ерөнхий сайд эмнэлгээс гарчээ
2024-5-31 13:17
Аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” эхэлж байна
2024-5-31 13:05
Өмнөд Солонгосын магнат салсан эхнэртээ тэрбум доллар өгнө
2024-5-31 12:42
Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ
02024-5-31 12:38
Японы харилцаа холбооны KDDI компани: 2030 он гэхэд саран дээр үүрэн холбооны үйлчилгээ үзүүлнэ
02024-5-31 4:04
Шинэ Каледонид үүссэн эмх замбараагүй байдал дэлхийн никелийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна
02024-5-31 3:14