Өмнөд Солонгосоос Японд 3 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
1 сарын 11. 12:590

Японы Ишикава мужид 200 гаруй хүний амь насыг авч одсон газар хөдлөлтийн уршгийг даван туулахад туслахын тулд 3 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам пүрэв гарагт мэдэгдэв.

Засгийн газар энэхүү тусламж нь бүс нутгийг сэргээн босгох хүчин чармайлт хийгээд гамшигт өртсөн бүс нутгийн оршин суугчдыг өдөр тутмын хэвийн амьдралдаа аль болох богино хугацаанд эргэн ороход тусална гэдэгт найдаж байна гэж яамны мэдэгдэлд дурджээ.

Шинэ оны эхний өдөр Ишикава мужийн Ното хойг болон ойр орчмын нутгуудад болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь эрсэдсэн хүмүүсийн тоо 206-д хүрээд байгаа талаар Японы олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.


Эх сурвалж: Yonhap /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шивээс хийлгэх нь цусны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 20 хувиар нэмэгдүүлдэг
22024-6-1 1:40
Ерөнхийлөгч А.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2024-5-31 15:24
ОХУ дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болжээ
2024-5-31 13:36
Дональд Трампыг гэм буруутай гэж үзжээ
2024-5-31 13:22
Словакийн Ерөнхий сайд эмнэлгээс гарчээ
2024-5-31 13:17
Аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” эхэлж байна
2024-5-31 13:05
Өмнөд Солонгосын магнат салсан эхнэртээ тэрбум доллар өгнө
2024-5-31 12:42
Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ
02024-5-31 12:38
Японы харилцаа холбооны KDDI компани: 2030 он гэхэд саран дээр үүрэн холбооны үйлчилгээ үзүүлнэ
02024-5-31 4:04
Шинэ Каледонид үүссэн эмх замбараагүй байдал дэлхийн никелийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна
02024-5-31 3:14