Я.Синнер Австралийн нээлттэй тэмцээнд аваргаллаа
1 сарын 29. 11:030

Италийн теннисчин Янник Синнер 2024 оны Австралийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлснээр Их дуулгын цомыг анх удаагаа өргөлөө.

Дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж буй Я.Синнер Мельбурн хотын “Rod Laver Аrena" талбайд ням гарагт болсон шувтаргын тоглолтод Оросын тамирчин Даниил Медведевийг 3-6, 3-6, 6-4, 6-4, 6-3-аар буулган авчээ. Тоглолт гурван цаг 44 минут үргэлжилсэн байна.

Тэмцээний хагас шигшээ тоглолтод Я.Синнер Австралийн нээлттэй тэмцээний 10 удаагийн аварга, Сербийн алдарт теннисчин Новак Жоковичийг буулган авснаар анх удаа финалд тоглох эрхээ авч чадсан юм. Ийнхүү 22 настай Я.Синнер Австралийн нээлттэй тэмцээний ганцаарчилсан төрөлд түрүүлсэн анхны итали тамирчин боллоо.

2021 оны АНУ-ын нээлттэй тэмцээний аварга, дэлхийн чансааны гуравдугаарт бичигдэж буй Д.Медведевийн хувьд Их дуулгын финалд зургаа дахь удаагаа шалгарсан нь энэ юм. Өдгөө 27 настай тэрбээр 2021, 2022 оны Австралийн нээлттэй тэмцээний шувтаргын тоглолтод шалгарч байв.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шивээс хийлгэх нь цусны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 20 хувиар нэмэгдүүлдэг
22024-6-1 1:40
Ерөнхийлөгч А.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2024-5-31 15:24
ОХУ дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болжээ
2024-5-31 13:36
Дональд Трампыг гэм буруутай гэж үзжээ
2024-5-31 13:22
Словакийн Ерөнхий сайд эмнэлгээс гарчээ
2024-5-31 13:17
Аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” эхэлж байна
2024-5-31 13:05
Өмнөд Солонгосын магнат салсан эхнэртээ тэрбум доллар өгнө
2024-5-31 12:42
Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ
02024-5-31 12:38
Японы харилцаа холбооны KDDI компани: 2030 он гэхэд саран дээр үүрэн холбооны үйлчилгээ үзүүлнэ
02024-5-31 4:04
Шинэ Каледонид үүссэн эмх замбараагүй байдал дэлхийн никелийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна
02024-5-31 3:14