Йорданы хөлбөмбөгчид Азийн цомын финалд анх удаа шалгарлаа
2 сарын 7. 11:340

Йорданы шигшээ баг мягмар гарагт Өмнөд Солонгосын хөлбөмбөгчдийг 2:0-ээр буулган авснаар Азийн цомын тэмцээний шувтаргын тоглолтод анх удаа шалгарлаа.

Катарын Эр-Райян хотын “Ахмед Бин Али” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын хоёрдугаар үед Йорданы багийн Язан Аль Наймат, Моуса Тамари нар гоол оруулснаар Азийн цомыг өргөх магадлалтайд тооцогдож байсан өмнөд солонгосчуудыг буулган авчээ.

Өмнөд Солонгосын хаалгач Жо Хён Ву эсрэг багийнхны цохисон хэд хэдэн бөмбөгийг хаасан боловч тоглолтын 53 дахь минутад Аль Наймат түүний хууран гарч гоолдсоноор тооны харьцааг нээжээ. Улмаар М.Тамари 66 дахь минутад холын цохилтоор гоол оруулснаар йорданчууд 2:0-ээр давамгайллаа.

Азийн цомын тэмцээний хошой аварга Өмнөд Солонгосын шигшээ багийн хувьд 1960 оноос хойш аваргын цомыг дахин өргөхийг эрмэлзэж байлаа.


Эх сурвалж: AP /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шивээс хийлгэх нь цусны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 20 хувиар нэмэгдүүлдэг
22024-6-1 1:40
Ерөнхийлөгч А.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2024-5-31 15:24
ОХУ дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болжээ
2024-5-31 13:36
Дональд Трампыг гэм буруутай гэж үзжээ
2024-5-31 13:22
Словакийн Ерөнхий сайд эмнэлгээс гарчээ
2024-5-31 13:17
Аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” эхэлж байна
2024-5-31 13:05
Өмнөд Солонгосын магнат салсан эхнэртээ тэрбум доллар өгнө
2024-5-31 12:42
Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ
02024-5-31 12:38
Японы харилцаа холбооны KDDI компани: 2030 он гэхэд саран дээр үүрэн холбооны үйлчилгээ үзүүлнэ
02024-5-31 4:04
Шинэ Каледонид үүссэн эмх замбараагүй байдал дэлхийн никелийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна
02024-5-31 3:14