Дэлхийн хүн амын 91 гаруй хувь нь цэвэр усны хомсдолд орно
2 сарын 7. 19:540

Уур амьсгал судлаач Европын эрдэмтэд дэлхийн 10 мянган уст давхаргын нөхцөл байдлыг судалж үзээд 2050 он гэхэд тэдгээрийн гуравны нэг нь азотын бордооны бохирдлын улмаас хүний хэрэглээнд тохиромжгүй болно гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Улмаар дэлхийн хүн амын 91 гаруй хувь нь цэвэр усны хүртээмжийн асуудалтай тулгарна гэж Nature Communications сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны өгүүлэлд дүгнэжээ.

"Энэ зууны дунд үе гэхэд усны бохирдол дэлхийн усны хүртээмжид хэрхэн нөлөөлөх талаар бид анх удаа дүн шинжилгээ хийлээ. Үүнд нөлөөлөх хүчин зүйлсийг харгалзан үзвэл бохирдолтой уст давхаргын тоо гурав дахин нэмэгдэж, улмаар манай гаргийн хүн амын 91 гаруй хувь нь оршин суудаг нутгууд дахь уст давхаргуудын 48 орчим хувьд нь цэвэр усны асуудал үүснэ” гэж судалгаанд дурджээ.

Ийм дүгнэлтийг Нидерландын Вагенингений их сургуулийн дэд профессор Ван Менжу тэргүүтэй Европын цаг уур судлаачид 10 мянга орчим уст давхаргын төлөв байдлыг иж бүрэн судалсны дараа хийсэн байна.

Өнгөрсөн хугацаанд эдгээр сав газрын усны нөөцийн хүртээмж хэрхэн өөрчлөгдөхийг тооцоолохдоо усны чанарыг бус зөвхөн усны эзэлхүүүний өөрчлөлтийг харгалзан судалж байв. Үүний улмаас ундны усны нөөцийг хэтрүүлэн үнэлдэг байсан бөгөөд учир нь гол мөрөн, гүний усыг азотын бордоо ба бусад бодисоор бохирдуулсны улмаас чийгийн ихээхэн нөөцийг ашиглах боломжгүй болж буйг харгалзан үздэггүй байлаа. Харин Европын судлаачид энэхүү алдааг засаж, тариан талбайгаас голын ус болон бусад усан сан руу хэр хэмжээний бордоо болон бусад бохирдуулагч бодис орж байгааг тооцоолжээ.

Эдгээр тооцооллыг хамгийн том уст давхаргын сав газрын төлөв байдлын талаарх одоо байгаа мэдээлэлтэй нэгтгэсэн нь асуудал үүсээд буй бүс нутгуудыг тодорхойлж, ойрын 30 жилд нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг урьдчилан таамаглах боломжийг олголоо. Улмаар цэвэр усны хүртээмжтэй холбоотой асуудал уст давхаргын дөрөвний нэг (2,517) хувийг эзэлж байгаа бөгөөд 2050 он гэхэд энэ тоо гуравны нэг (3,061) болж нэмэгдэнэ гэдгийг тогтоожээ.

Эдгээр уст давхаргын ихэнх нь Ойрхи Дорнод, Өмнөд болон Зүүн Азийн орнууд, түүнчлэн Хойд Африк, Европ тивд байгааг судалгаанд дурджээ. Энэ нь усны бохирдолтой тэмцэх ажлыг эрчимжүүлэх шаардлагата гэдгийг дахин нотолж байна.

НҮБ-ын шинжээчдийн үзэж байгаагаар, хүн төрөлхтөнд учирч буй хамгийн том аюул бол газрын гүний болон гадаргын ус асар хурдацтай шавхагдаж байгаа явдал юм. Одоогоор 2.4 тэрбум орчим хүн ундны цэвэр усны хүртээмж муутай улс орнуудад амьдарч байна.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шивээс хийлгэх нь цусны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 20 хувиар нэмэгдүүлдэг
22024-6-1 1:40
Ерөнхийлөгч А.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2024-5-31 15:24
ОХУ дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болжээ
2024-5-31 13:36
Дональд Трампыг гэм буруутай гэж үзжээ
2024-5-31 13:22
Словакийн Ерөнхий сайд эмнэлгээс гарчээ
2024-5-31 13:17
Аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” эхэлж байна
2024-5-31 13:05
Өмнөд Солонгосын магнат салсан эхнэртээ тэрбум доллар өгнө
2024-5-31 12:42
Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ
02024-5-31 12:38
Японы харилцаа холбооны KDDI компани: 2030 он гэхэд саран дээр үүрэн холбооны үйлчилгээ үзүүлнэ
02024-5-31 4:04
Шинэ Каледонид үүссэн эмх замбараагүй байдал дэлхийн никелийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна
02024-5-31 3:14