АНУ: Хилийн аюулгүй байдал, гадаадын тусламжийн тухай хуулийн төсөлд хориг тавьжээ
2 сарын 8. 14:240

АНУ-ын Сенатын танхим дахь Бүгд найрамдах намын /БНН/ гишүүд Украин, Израил, Тайваньд тусламж үзүүлэх, хилийн аюулгүй байдлыг хангах заалтуудыг багтаасан багц хуулийн төсөлд хориг тавьжээ.

Хуулийн төслийг хэлэлцүүлэхэд 60 санал шаардлагатай байсан бол 49:50 гэсэн саналын харьцаагаар дэмжигдсэнгүй. Ингэснээр дөрвөн сарын турш үргэлжилсэн хил хамгаалалтыг бэхжүүлэх асуудлаарх бүтэл муутай хэлэлцээнд албан ёсоор цэг тавилаа.

Бүгд найрамдахчууд эхэндээ Украинд үзүүлэх тусламжийг баталсны хариуд хилийн бодлогод өөрчлөлт оруулахыг шаардаж байсан боловч энэ долоо хоногт хилийн тухай төслийг танилцуулсны дараа түүнийг хангалтгүй гэж үзээд тохиролцооноосоо ухарчээ. Төлөөлөгчдийн танхим дахь БНН-ын фракцын удирдлага өмнө нь уг хуулийн төслийг өргөн барьсан даруйд хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн нь тус намаас сонгогдсон олон сенатч эсрэг санал өгөхөд нөлөөлсөн байна.

Сенатын танхимын БНН-ын дөрвөн гишүүн хуулийн төслийг хэлэлцүүлэхийг дэмжсэн нь хилийн асуудлаарх хэлэлцээнд идэвхтэй оролцсон сенатч Жеймс Ланкфорд, Сюзан Коллинз, Митт Ромни, Лиза Мурковски нар байлаа. Мөн Ардчилсан намын таван сенатч эсрэг санал өгчээ.

Сенат дахь олонхын бүлгийн дарга Чак Шумер лхагва гарагт санал хураахын өмнө хилийн асуудлаар байр сууриа өөрчилсөн Бүгд найрамдах намынхныг хүчтэй шүүмжилж, үүнийг Ерөнхийлөгч асан Дональд Трампын эсэргүүцэлтэй холбон тайлбарласан байна. “Бүгд найрамдахчууд үүнийг хийх нь зөв гэдгийг мэдсээр байж яагаад хилийн асуудал дээр ухрах болов? Хоёрхон үгээр хариулъя, энэ бол Дональд Трамп” гэж Ч.Шумер хэлжээ.

Сенат дахь Ардчилсан намын бүлгийн удирдлага одоо лхагва гаргийн орой зөвхөн Украин, Израил, Тайваньд үзүүлэх тусламжийн асуудлыг багтаасан хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахаар төлөвлөжээ. Түүнийг хэлэлцүүлэхэд шаардлагатай санал бүрдэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.


Эх сурвалж: Politico /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21