Жон Кирби: Ерөнхийлөгч Путин болон түүний засгийн газар А.Навальныйгийн үхэлд хариуцлага хүлээх нь тодорхой
2 сарын 21. 12:161

Оросын сөрөг хүчний нэртэй удирдагч Алексей Навальный өнгөрсөн долоо хоногт нас барсан явдалтай холбогдуулан Цагаан ордноос Оросын эсрэг шинээр хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби мягмар гарагт мэдэгдэв.

Тэрбээр хэлэхдээ “Оросын засгийн газар дэлхий нийтэд ямар ч түүхийг ярихаар шийдсэн байлаа ч гэсэн Ерөнхийлөгч Путин болон түүний засгийн газар А.Навальныйгийн үхэлд хариуцлага хүлээх нь тодорхой. Ерөнхийлөгч Байдены өгсөн чиглэлийн дагуу бид энэ долоо хоногийн баасан гарагт томоохон багц хориг арга хэмжээ авах шийдвэрийг зарлах болно” гэлээ.

Хоёр жилийн өмнө Украинд дайн эхэлснээс хойш АНУ-ын зүгээс Орост худалдааны хязгаарлалтууд тогтоогоод байгаа юм. Шинэ хориг арга хэмжээний хувьд Оросын эдийн засгийг “боомилох” арга хэмжээг үргэлжлүүлэхийн сацуу А.Навальныйгийн үхэлтэй холбоотой тодорхой хязгаарлалтуудыг нэмж оруулна гэдгийг Ж.Кирби онцлоод хориг арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг баасан гарагт өгнө гэж нэмж хэллээ.

А.Навальныйгийн бэлэвсэн эхнэр Юлия Навальная нөхөр нь өнгөрсөн баасан гарагт нас барсан явдалд В.Путинийг буруутгасан боловч Кремлийн зүгээс үүнийг үгүйсгэсэн юм. А.Навальный салхилж явахдаа ухаан алдсан ба сэхээн амьдруулж чадаагүй гэж түүний хоригдож байсан шоронгоос мэдэгдсэн байна. Даваа гарагт Оросын засгийн газар А.Навальныйгийн үхлийн шалтгааныг шалгаж байгаагаа мэдэгджээ.

Конгресс завсарлага авснаар Украинд 95 тэрбум долларын багц тусламж үзүүлэх асуудал мухардалд ороод байгаа үед А.Навальный нас барсан юм. “А.Навальный нас барсан явдал нь Конгресс мухардмал байдлыг зогсоож, Оросын эсрэг Украины хамгаалалтыг бэхжүүлэх санхүүжилтийн багцыг батлах шаардлагатайг харууллаа. Владимир Путиний эсрэг зогсохын тулд бидний яг одоо хийж чадах зүйлсийн нэг бол багц тусламжийн тухай хуулийн төслийг баталж, Украиныг дэмжих явдал юм” гэж Ж.Кирби хэллээ.


Эх сурвалж: CNBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Иргэн
202.55.188.44
   /
5 сарын 13. 13:44

Том орнуудад хориг тавьсан гээд байх юм. Энэ нь тэдэнд илүү боломж олгоод байна. Оросын эдийн засаг жил бүр өсөөд бна. 2023 онд 4% өссөн байх юм.

Онцлох мэдээ
Шивээс хийлгэх нь цусны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 20 хувиар нэмэгдүүлдэг
22024-6-1 1:40
Ерөнхийлөгч А.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2024-5-31 15:24
ОХУ дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болжээ
2024-5-31 13:36
Дональд Трампыг гэм буруутай гэж үзжээ
2024-5-31 13:22
Словакийн Ерөнхий сайд эмнэлгээс гарчээ
2024-5-31 13:17
Аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” эхэлж байна
2024-5-31 13:05
Өмнөд Солонгосын магнат салсан эхнэртээ тэрбум доллар өгнө
2024-5-31 12:42
Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ
02024-5-31 12:38
Японы харилцаа холбооны KDDI компани: 2030 он гэхэд саран дээр үүрэн холбооны үйлчилгээ үзүүлнэ
02024-5-31 4:04
Шинэ Каледонид үүссэн эмх замбараагүй байдал дэлхийн никелийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна
02024-5-31 3:14