Украинд цэргийн тусламж үзүүлэхэд Европын Холбоо нэмж таван тэрбум евро олгоно
3 сарын 14. 11:590

Европын Холбооны /ЕХ/ гишүүн 27 орны Элчин сайд нар энэ онд Украинд зэвсэг нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөний талаар "зарчмын хувьд" тохиролцсон тухай тус холбоог даргалж буй Бельгийн эрх баригчид мэдэгдэв.

Тодруулбал, ЕХ-ны гишүүн орнууд Украинд нийлүүлэх зэвсгийн худалдан авалтын санхүүжүүлтийг гаргаж буй Европын энх тайвны санд нэмж 5 тэрбум евро хуваарилахаар тохиролцсон байна.

Оросын бүрэн хэмжээний довтолгоо Украинд эхэлснээс хойш ЕХ энэ сангаасаа 6.1 тэрбум евро гаргасан бөгөөд голчлон Европын орнуудаас Украинд илгээсэн зэвсгийн өртгийн тодорхой хэсгийг нөхөн төлжээ. Герман, Францын санал зөрөлдөөний улмаас тус санг таван тэрбум еврогоор дэмжих шийдвэрт хүрэхийн тулд хэдэн сар зарцуулсан байна. Германы эрх баригчид Украинд үзүүлэх цэргийн тусламжийнх нь зардлыг санд оруулсан хувь хандиваас нь хасахыг шаардаж байсан бол Франц улс зөвхөн Европт үйлдвэрлэсэн зэвсгийн өртгийг тус сангаас төлөхийг шаарджээ.

Дээрх санд хамгийн том хандивлагч улс болох Германы дипломатууд Францын нэгэн адил Брюссельтэй тохиролцоонд хүрсэн гэдгээ мэдэгдсэн байна. Тус сан нь Европын батлан хамгаалах аж үйлдвэрийн компаниудыг санхүүжүүлэхэд давуу эрх олгоно гэж шийдвэрлсэн боловч зарим төрлийн зэвсгийг Европт үйлдвэрлэдэггүй эсвэл Европт байхгүй тохиолдолд ЕХ-ны орнуудаас өөр улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний төлбөрийг сангаас төлж болох аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шивээс хийлгэх нь цусны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 20 хувиар нэмэгдүүлдэг
22024-6-1 1:40
Ерөнхийлөгч А.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2024-5-31 15:24
ОХУ дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болжээ
2024-5-31 13:36
Дональд Трампыг гэм буруутай гэж үзжээ
2024-5-31 13:22
Словакийн Ерөнхий сайд эмнэлгээс гарчээ
2024-5-31 13:17
Аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” эхэлж байна
2024-5-31 13:05
Өмнөд Солонгосын магнат салсан эхнэртээ тэрбум доллар өгнө
2024-5-31 12:42
Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ
02024-5-31 12:38
Японы харилцаа холбооны KDDI компани: 2030 он гэхэд саран дээр үүрэн холбооны үйлчилгээ үзүүлнэ
02024-5-31 4:04
Шинэ Каледонид үүссэн эмх замбараагүй байдал дэлхийн никелийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна
02024-5-31 3:14