2024/03/14: Тойм мэдээ
3 сарын 15. 10:380

Олон улсын газрын тосны үнэ сүүлийн 4 сарын хугацаан дахь хамгийн дээд цэгтээ хүрчээ

Украины нисгэгчгүй нисэх төхөөрөмж Оросын газрын тос боловсруулах үйлдвэр рүү дайрсны дээр АНУ-ын түүхий газрын тосны нөөц багассан зэрэг мэдээллүүд ар араасаа гарахтай зэрэгцэн олон улсын зах зээл дэх газрын тосны үнэ орон нутгийн цагаар 13-ны өдөр сүүлийн дөрвөн сарын хугацаан дахь хамгийн дээд түвшиндээ хүрчээ.

АНЭУ: Хиймэл оюун ухааны технологийн хөрөнгө оруулалтын компани байгуулжээ

Хиймэл оюун ухаан нь ирээдүйн технологийн ноёрхлыг тодорхойлох гол хүчин зүйл болж байгаатай холбоотойгоор Арабын Нэгдсэн Эмират (АНЭУ) зэрэг Ойрхи Дорнодын орнууд хиймэл оюун ухааны технологийн хөгжилд ихээхэн анхаарал хандуулж эхлээд байна.

BBC: Цаашид гадил жимсний үнэ эрс өсөх болно

Уур амьсгалын огцом өөрчлөлтийн улмаас жимсний үйлдвэрлэл буурч байгаа энэ үед гадил жимсний үнэ ихээхэн нэмэгдэж магадгүй гэх таамгийг дэвшүүлжээ.

ТикТок-той холбоотой хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим ТикТок олон нийтийн сүлжээг тус улсад хориглох нөхцөлийг тусгасан хуулийн төслийг баталлаа. Тодруулбал, ТикТок-ийг эзэмшигч Хятадын БайтДенс компанид хувьцааныхаа хяналтын багцыг зарахад зургаан сарын хугацаа өгөх ба эс бөгөөс уг нийгмийн сүлжээг АНУ-д хэрэглэхийг хориглох юм.

Украинд цэргийн тусламж үзүүлэхэд Европын Холбоо нэмж таван тэрбум евро олгоно

Европын Холбооны /ЕХ/ гишүүн 27 орны Элчин сайд нар энэ онд Украинд зэвсэг нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөний талаар "зарчмын хувьд" тохиролцсон тухай тус холбоог даргалж буй Бельгийн эрх баригчид мэдэгдэв.

“Төмөр уушгитай хүн” гэгддэг П.Александр таалал төгсжээ

АНУ-ын Техас муж улсын Даллас хотын оршин суугч П.Александр зургаан настайдаа халдварт саа өвчнөөр өвчилж, хүзүүнээс дооших бие нь саажилттай болж, амьсгалын аппаратны тусламжтайгаар амьсгалдаг байсан юм. Хэдийгээр шумбагч онгоц шиг цилиндр дотор байдаг байсан ч тэрбээр сурлага сайтай нэгэн байсан бөгөөд хуулийн зэрэг хамгаалан хуулийн салбарт ажиллаж, ном бичиж байв.

Дэлхийн хийн эрэлт нэмэгдэнэ

Хий экспортлогч орнуудын форумын /GECF/ 2050 оны хэтийн төлөвийн тайланд дурдсанаар, 2022 онд дэлхийн байгалийн хийн хэрэглээ 4015 тэрбум шоо метрт хүрч байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21