Украины ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
3 сарын 27. 14:590

Украины Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Даниловыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Гадаад тагнуулын албаны дарга Александр Литвиненког томилсон тухай Ерөнхийлөгчийн цахим хуудсанд мягмар гарагт нийтэлсэн зарлигт дурджээ.

Ийм халаа сэлгээг ямар шалтгаанаар хийснийг зарлигт дурдсангүй. А.Данилов 2019 оны 10 дугаар сараас буюу Ерөнхийлөгч Владимир Зеленский үүрэгт ажилдаа орсноос хойш хэдэн сарын дараа уг албан тушаалыг хашиж эхэлсэн юм.

Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөл нь ерөнхийлөгчийн дэргэд үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлыг зохицуулах үүрэгтэй. Зөвлөлийн бүрэлдэхүүнд тус улсын улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалахын удирдлагууд багтдаг.

В.Зеленский 2022 оны хоёрдугаар сард Оросын дайралт эхэлснээс хойш аюулгүй байдал, батлан хамгаалахын өндөр албан тушаалтнуудыг байнга сольсоор иржээ. Харин энэ оны хоёрдугаар сард Украины өндөр дээд албан тушаалын генералыг огцруулсан нь цэргийнхний дунд халаа сэлгээ хийж магадгүй гэдгийг харуулж байна.

Ерөнхийлөгчийн цахим хуудсанд мэдээлснээр, Олег Иващенког Гадаад тагнуулын албаны даргаар томилох ажээ.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шивээс хийлгэх нь цусны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 20 хувиар нэмэгдүүлдэг
22024-6-1 1:40
Ерөнхийлөгч А.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2024-5-31 15:24
ОХУ дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болжээ
2024-5-31 13:36
Дональд Трампыг гэм буруутай гэж үзжээ
2024-5-31 13:22
Словакийн Ерөнхий сайд эмнэлгээс гарчээ
2024-5-31 13:17
Аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” эхэлж байна
2024-5-31 13:05
Өмнөд Солонгосын магнат салсан эхнэртээ тэрбум доллар өгнө
2024-5-31 12:42
Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ
02024-5-31 12:38
Японы харилцаа холбооны KDDI компани: 2030 он гэхэд саран дээр үүрэн холбооны үйлчилгээ үзүүлнэ
02024-5-31 4:04
Шинэ Каледонид үүссэн эмх замбараагүй байдал дэлхийн никелийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна
02024-5-31 3:14