Төв Ази, Персийн булангийн орнууд түншлэлээ бэхжүүлнэ
4 сарын 15. 18:490

“Төв Ази - Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөл” стратегийн яриа хэлэлцээний гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын хоёр дахь удаагийн уулзалт Ташкент хотод өнөөдөр эхэллээ.

“Энэхүү уулзалт нь стратегийн хувьд чухал хоёр бүс нутаг болох Төв Ази ба Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх гэсэн бидний эв санааны нэгдэл, тууштай байдлын тод нотолгоо юм” гэж Узбекистаны Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов уулзалтыг нээж үг хэлэхдээ онцоллоо.

Уулзалтад оролцогсод 2023 оны долоодугаар сарын 19-нд Жидда хотноо болсон Төв Азийн орнууд, Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн анхдугаар дээд хэмжээний уулзалтын хүрээнд байгуулсан гэрээний хэрэгжилтийн явц, мөн улс төр, худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, зам тээвэр, харилцаа холбоо, соёл, хүмүүнлэгийн салбар, аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн Самарканд хотод 2025 онд зохион байгуулахаар төлөвлөж буй дараагийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар санал солилцох ажээ. Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан болон Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудын /Бахрейн, Катар, Кувейт, АНЭУ, Оман, Саудын Араб/ Гадаад хэргийн сайд нар оролцож буй уг уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргана.


Эх сурвалж: UZA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Филиппин: Шувууны томуугаас сэргийлэхийн тулд Австралиас тахианы мах импортлохыг хоригложээ
02024-6-10 16:59
Бүтээлч баг бүрдүүлэхэд зан байдал тодорхойлох тестүүд нэн тустай
2024-6-10 15:55
ОХУ: Хорт хавдрын вакцины клиник туршилт энэ оны сүүлээр эхлэхэд бэлэн болно
2024-6-10 11:19
Шинэ Зеландын засгийн газар газрын тос, байгалийн хийн хайгуулын хоригийг цуцлахаар шийджээ
02024-6-10 7:40
“Старшип” пуужингийн дөрөв дэх туршилт амжилттай болжээ
02024-6-7 17:33
Нормандид холбоотны цэргүүд буусны 80 жилийн ой тохиож байна
02024-6-7 17:04
Финландад квант технологийг хөгжүүлэх стратеги боловсруулж эхэлжээ
02024-6-7 14:21
Европын парламентын сонгууль эхэлж байна
02024-6-7 13:21
“Нвидиа” хамгийн үнэ цэнтэй компаниудын хоёрдугаарт орлоо
12024-6-7 13:12
Р.Фицо халдлагаас хойш анх удаа мэдэгдэл хийжээ
02024-6-7 13:09