Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
5 сарын 3. 17:100

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нар үндэсний зэвсэгт хүчнүүдийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсон тухай Елисейн ордноос хоёр удирдагчийн Парист хийсэн уулзалтын дараа мэдэгдсэн байна.

“Уулзалтын үеэр Франц, Японы хооронд батлан хамгаалах асуудлаар стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр шийдвэрлэлээ. Талууд Францын арми болон Японы өөрийгөө хамгаалах хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хэлэлцээр байгуулах үйл явцыг эхлүүлнэ” гэж мэдэгдэлд дурджээ.

Түүнчлэн хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дундаа цөмийн эрчим хүч, сансар огторгуй, инновацын салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Э.Макрон, К.Фүмио нар мөн Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн хөгжлийг хангах үүрэг амлалтаа дахин нотлов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21