Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
5 сарын 6. 9:580

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Японы ерөнхий сайд Фумио Кишида нар орон нутгийн цагаар 2-ны өдөр хиймэл оюун ухааны технологи хариуцсан олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцсэн тухай Елисей ордон мэдэгдлээ.

Елисей ордны мэдээлснээр, ерөнхийлөгч Макрон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын Сайд нарын зөвлөлд оролцохоор Францад айлчилж байгаа ерөнхий сайд Кишидатай үдийн зоог барьж, хоёр орны түншлэлийг бэхжүүлэх талаар ярилцсан байна.

Хиймэт оюун ухаан бол тэдний онцгойлон сонирхдог салбаруудын нэгд тооцогддог юм. Франц улс хиймэл оюун ухааны аюулгүй байдлын 2 дахь дээд хэмжээний уулзалтыг энэ оны сүүлээр буюу ирэх оны эхээр Парист зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Энэхүү арга хэмжээний үеэр Парист төвтэй "Олон улсын хиймэл оюун ухааны байгууллага" байгуулах саналыг дэвшүүлэх төлөвтэй байна. Ерөнхий сайд Кишида өнгөрсөн жил “Их 7”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсныхаа дараа "Хирошимагийн хиймэл оюун ухааны үйл явц" төслийг удирдаж байгаа ба ингэснээрээ хиймэл оюун ухааны олон улсын хэм хэмжээг бий болгоход манлайлан оролцож байгаа билээ.

Хоёр орны удирдагчид иргэний цөмийн болон сансрын салбар дахь аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, технологи, соёлын хамтын ажиллагааны талаар ярилцсан гэж Елисей ордноос мэдээлэв. Түүнчлэн хоёр удирдагч ирэх оны 6-р сард Францын Ницца хотод болох НҮБ-ын Далайн бага хурлыг угтан Папуа Шинэ Гвинейн ой мод, далай тэнгисийг хамгаалах асуудал, Украины дайн, Ойрхи Дорнодын нөхцөл байдлын талаар санал бодлоо хуваалцав.

Үүний зэрэгцээ ерөнхийлөгч Макрон энэ сарын 26-наас эхлэн гурван өдрийн турш Германд төрийн айлчлал хийнэ. ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээлснээр, энэ нь 2000 онд тухайн үеийн ерөнхийлөгч Жак Ширакаас хойш 24 жилийн хугацаанд Францын ерөнхийлөгчийн тус улсад хийж буй анхны төрийн айлчлал болж буй аж. Энэ айлчлалын үеэр ерөнхийлөгч Макрон ХБНГУ-ын Үндсэн хууль батлагдсаны 75 жилийн ой, Зүүн Германы энх тайвны хувьсгалын 35 жилийн ойн арга хэмжээнд оролцохоос гадна Вестфалийн энх тайвны шагналыг Европын интеграцчлалд бүхнээ зориулсан хүнд олгохоор төлөвлөжээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21