Р.Левандовски “Барселона”-д үлдэнэ
5 сарын 14. 22:570

Польшийн нэрт хөлбөмбөгчин Роберт Левандовски ирэх улиралд “Барселона” клубийн бүрэлдэхүүнд үргэлжлүүлэн тоглоно гэж түүний агент Пини Захави мэдэгджээ.

“Левандовски “Барселона”-д үлдэх нь зуун хувь тодорхой. Тэрбээр Каталонд дахин нэг жил тоглохыг хүсэж байгаа” гэж П.Захави Польшийн хэвлэлд даваа гаргийн өглөө ярилцлага өгөхдөө хэллээ. Түүнчлэн Левандовски Саудын Арабын мэргэжлийн лиг рүү шилжих сонирхолгүй байгааг хэлжээ.

Өдгөө 34 настай Р.Левандовски Ла Лигийн сүүлийн хоёр тоглолтдоо дөрвөн гоол оруулсан бөгөөд энэ улиралд 17 гоол оруулснаар мэргэн буучдын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж байна.

Гэсэн хэдий ч Испанийн спортын “Sport.es” сонинд бичсэнээр бол, “Барселона” клуб Левандовскиг зарж бусад тоглогчийг авчрахаар төлөвлөж байгаа ажээ. Ингэхдээ Польшийн тамирчны цалин өндөр гэдгийг онцолсон бөгөөд жилд ойролцоогоор 30 сая еврогийн цалин авдаг гэж бичсэн байна.

Р.Левандовски 2022 онд “Барселона” клубтэй дөрвөн жилийн гэрээ байгуулсан бөгөөд сүүлчийн жил нь түүний 2024-25 оны улиралд үзүүлсэн амжилтаас шалтгаалах ажээ. Гэрээнд мөн Р.Левандовски тоглолтын нийт минутын 55 хувьд нь тоглоогүй тохиолдолд гэрээг цуцлах тухай заалт орсон байна.


Эх сурвалж: Xinhua /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шивээс хийлгэх нь цусны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 20 хувиар нэмэгдүүлдэг
22024-6-1 1:40
Ерөнхийлөгч А.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2024-5-31 15:24
ОХУ дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болжээ
2024-5-31 13:36
Дональд Трампыг гэм буруутай гэж үзжээ
2024-5-31 13:22
Словакийн Ерөнхий сайд эмнэлгээс гарчээ
2024-5-31 13:17
Аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” эхэлж байна
2024-5-31 13:05
Өмнөд Солонгосын магнат салсан эхнэртээ тэрбум доллар өгнө
2024-5-31 12:42
Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ
02024-5-31 12:38
Японы харилцаа холбооны KDDI компани: 2030 он гэхэд саран дээр үүрэн холбооны үйлчилгээ үзүүлнэ
02024-5-31 4:04
Шинэ Каледонид үүссэн эмх замбараагүй байдал дэлхийн никелийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна
02024-5-31 3:14