UBS Credit Suisse банкны нийт ажилтнуудын талаас илүү хувийг орон тооны цомхотголд оруулахаар төлөвлөж байна
2023, 6 сарын 28. 18:410

Мягмар гарагт Блумберг Ньюс сувгаас мэдээлснээр саяхан Credit Suisse банкийг худалдан авсан UBS групп тус банкны нийт ажилтнуудын талаас илүү хувийг орон тооны цомхотголд оруулахаар төлөвлөж байна гэжээ.

Улмаар орон тооны цомхотголын хүрээнд тус банкны Лондон, Нью Йорк хотууд болоод Азийн зарим хэсэгт ажилладаг банкирууд, арилжаачид, туслах ажилтнууд олноор ажилгүй болох гэнэ.

Эх сурвалжийн мэдээлснээр UBS групп дотроо ч орон тооны цомхотгол хийнэ гэсэн бөгөөд хоёр компаниас нийт 35,000 хүнийг орон тооны цомхотголд оруулахаар төлөвлөж байгаа гэсэн юм. Одоогоор Credit Suisse банк нийт 45,000 ажилтантай байгаа ажээ.

Үйл явдлын хүрээнд Ройтерс агентлагаас UBS групп болоод Credit Suisse банканд хандсан ч тэд мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10