Apple компанийн зах зээлийн үнэлгээ 3 их наяд ам.долларт дөхжээ
2023, 6 сарын 29. 20:010

Лхагва гарагт Apple компани нэгж хувьцааны үнэлгээ бүх цаг үеийн дээд үнэлгээндээ дөхөж, компанийн зах зээлийн үнэлгээ 3 их наяд ам.долларт тун дөхжээ.

Ройтерс агентлагаас мэдээлснээр тус компанийн нэгж хувьцааны үнэлгээ 0.6 хувиар өсөж, өдрийн төгсгөлд 189.25 ам.доллароор хаасан байна. Улмаар компанийн зах зээлийн үнэлгээ 2.98 их наяд ам.долларт хүрчээ.

Apple-ийн зах зээлийн үнэлгээний хувьд 2022 оны нэгдүгээр сарын гуравны өдөр 3 их наяд ам.долларт хүрч байсан юм.

Apple брэндийн хувьд энэ онд үнэлгээ нь нийт 46 хувиар өсөөд байгаа билээ.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10