ОХУ: Алс Дорнодод анх удаа стратегийн бөмбөгдөгч “Туполев-160”-ыг байршуулах талаар хэлэлцэж байна
2023, 7 сарын 25. 21:260

ОХУ-ын зүгээс АНУ, Японы нөлөөг тэлэхээс сэргийлэхийн тулд Алс Дорнодод анх удаа алсын тусгалтай стратегийн бөмбөгдөгч “Туполев-160”буюу Blackjack-ийг байршуулахаар хэлэлцэж байгаа аж.

Оросын өдөр тутмын Известия сонинд бичсэнээр, ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам одоогоор Алс Дорнодод Blackjack системээр тоноглогдсон агаарын дэглэмийг байршуулах төлөвлөгөөг хянан хэлэлцэж буй талаар онцлов.

Батлан ​​хамгаалах яамнаас эцсийн шийдвэрийг хараахан гаргаагүй байгаа ч нааштайгаар шийдэгдсэн тохиолдолд шинээр байгуулагдах агаарын дэглэмийг Алс Дорнод дахь алсын зайн стратегийн бөмбөгдөгч агаарын дивизэд нэгтгэж магадгүй аж.

Одоогийн байдлаар Оросын арми зөвхөн баруун өмнөд Ижил мөрөнд байрлах 22-р агаарын дивиз, Амур муж дахь 326-р дивиз гэсэн алсын зайн стратегийн бөмбөгдөгч нисэх онгоцны хоёр дивизтэй юм.

Хэрэв Blackjack-ийг Алс Дорнодод байршуулсан тохиолдолд Номхон далайн бүс нутаг дахь АНУ болон түүний холбоотнуудыг шалгахад ашиглагдана гэж шинжээчид дүгнэсэн байна.

Тодруулбал ОХУ-ын батлан хамгаалах салбарын шинжээч Юрий Рямин “Курилын арлуудын өмнөд хэсэгт орших дөрвөн арлын бүрэн эрхт байдлын талаар Орос, Япон улсууд маргаантай байгаа асуудалд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Сүүлийн үед Япон улс зэвсэглэлээ нэмэгдүүлж, мөн давшилтын зорилгоор ашигладаг зэвсгийн системийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа” хэмээн цохон тэмдэглэжээ.

Эх бие нь бүхэлдээ цагаан өнгөтэй байдаг тул “Хун" хэмээн хочилдог Blackjack нь цөмийн пуужин ачих чадвартай хувьсах далавчтайгаас гадна дуунаас хурдан алсын тусгалтай стратегийн бөмбөгдөгч онгоц бөгөөд хамгийн ихдээ дууны хурднаас 2 дахин хурдлах чадвартай аж.

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам ч сүүлийн жилүүдэд Blackjack-ийн гүйцэтгэлийг сайжруулахын тулд шинэчлэн сайжруулалт хийхээр ажилласаар байгаа юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
2
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21