Apple компанийн борлуулалт гурав дахь улиралдаа дараалан уналаа
2023, 8 сарын 4. 16:270

Пүрэв гарагт Apple компани 2023 оны хоёрдугаар улирлын тайлангаа танилцуулжээ. Тайлангаас үзвэл Apple компанийн борлуулалт гурав дахь улиралдаа дараалан унасан үзүүлэлттэй гарсан байна.

Тодруулбал, өнгөрөгч улиралд тэд нийт 81.8 тэрбум ам.долларын орлоготой ажилласан бөгөөд энэ нь 2022 оны мөн үеийн борлуулалтаас 1 хувиар буурсан үзүүлэлт юм. Улмаар тайланг танилцуулснаас хойш Apple компанийн нэгж хувьцааны үнэлгээ 1 хувиар унажээ.

Харин тайлангийн дэлгэрэнгүйтэй танилцвал борлуулалт унасан ч тэдний үйлчилгээний орлого 21.2 тэрбум ам.долларт хүрснээр шинэ дээд амжилт тогтоосон байна. Энэхүү орлого нь тэдний санал болгодог Apple Music, Apple TV+ зэрэг үйлчилгээнээс бүрддэг юм.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10