Walmart сүлжээ дэлгүүр бүтэн жилийн орлогын урьдчилсан таамгаа өсгөжээ
2023, 8 сарын 17. 20:120

Пүрэв гарагт Walmart сүлжээ дэлгүүр 2023 оны орлогын урьдчилсан таамгаа өсгөжээ. Үүний шалтгаан нь тэд хямд үнийг санал болгохын зэрэгцээ хөнгөлөлт санал болгож, цахим худалдааны салбарт хүчтэй өрсөлдөж байгаатай холбоотой юм.

Тийнхүү пүрэв гарагт тэдний танилцуулснаар Walmart сүлжээ дэлгүүрийн 2023 оны борлуулалт 4-4.5 хувиар өснө гэсэн байна. Үүний үр дүнд тус сүлжээ дэлгүүрийн нэгж хувьцааны ногдол ашиг 6.36-6.46 ам.долларт хэлбэлзэнэ гэж тооцох болжээ.

Энэ оны эхэнд тэд тооцохдоо 2023 онд нийт борлуулалт нь 3.5 хувиар өснө гэж таамаглаж байсан бол нэгж хувьцааны ногдол ашиг 6.10-6.20 ам.долларт хэлбэлзэнэ гэж байсан юм.

Улмаар тэднийг урьдчилсан таамгаа өсгөснөөс хойш олон улсын зах зээлд тэдний нэгж хувьцааны үнэлгээ 1 хувиар өссөн байна.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10