2023/10/06: Тойм мэдээ
2023, 10 сарын 9. 10:480

Владимир Путин: Евгений Пригожины зорчиж явсан онгоц гадны нөлөөтэй осолдоогүй

Үйл явдлын хүрээнд ТАСС мэдээллийн агентлагаас мэдээлснээр, ерөнхийлөгч Путин, “...Мөрдөн шалгах хорооны удирдлагаас саяхан надад товч мэдээлэл өгсөн. Онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн цогцсоос гар гранатын хэлтэрхий олдсон. Онгоцонд ямар ч гадны хүчин зүйл нөлөөлөөгүй. Энэ бол хөдөлшгүй баримт..." хэмээжээ.

Тесла компани АНУ-ын зах зээлд борлуулагдаж буй зарим загваруудынхаа үнийг бууруулжээ

Тус компанийн албан ёсны сайтад мэдээлснээр “Model 3”-ын үндсэн загварын анхны үнэ 40,240 ам.доллар байсныг 38,990 ам.доллар болгон 1250 ам.доллароор бууруулсан бол “Model 3-Long Range” болон “Model 3- Performance” загварын үнэ 47,240 ба 53,240 ам.доллараас тус бүр 1,250 болон 2,250 доллароор хямдарсан байна.

ХБНГУ: Экспортын хэмжээ хоёр сар дараалан буурсан үзүүлэлттэй гарчээ

Германы Үндэсний статистикийн хорооны орон нутгийн цагаар 5-ны өдөр мэдээлснээр өнгөрөгч наймдугаар сард экспортын хэмжээ 127.9 тэрбум еврод хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 5.8 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар тус тус буурсан үзүүлэлт болохыг онцолжээ. Өмнөх онтой харьцуулахад буурсан үзүүлэлт нь зах зээлийн таамаглаж байснаас гурав дахин их байгаа нь ихээхэн анхаарал татаж буй юм.

Умард Солонгосын Лазарус хакерын бүлэглэл нэг жилийн дотор 900 гаруй сая ам.долларын криптовалют угаажээ

Олон улсын зах зээл дэх криптовалютыг хянадаг Elliptic компанийн 5-ны өдөр нийтэлсэн тайлангаас иш татан АНУ-ын Чөлөөт Ази радио энэ тухай мэдээлсэн ба тэд "Cross chain" гэх шинэ аргыг ашиглан энэхүү гэмт үйлдлээ хийсэн хэмээн онцолсон байна.

АНУ-ын “Millenial” болон “Z” үеийнхэн тэтгэврийн сандаа санаа зовохооргүй болжээ

Орлогоор нь авч үзвэл, нийт хүн амын дөнгөж 5 хувь буюу сард дунджаар 173.000 ам.долларын асар өндөр орлоготой MZ үеийнхний тэтгэвэр одоогийн орлогынх нь 85 орчим хувиар тооцогдох төлөвтэй байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21