LinkedIn: Microsoft компани дахин 668 ажилтнаа орон тооны цомхотголд оруулах болжээ
2023, 10 сарын 17. 19:210

LinkedIn платформын эзэмшигч Microsoft компани дахин орон тооны цомхотгол хийж, 670 орчим ажилтнаа ажлаас нь чөлөөлөх болжээ. LinkedIn компаниас мэдэгдсэнээр нэмэлт орон тооны цомхотгол тэдний санхүү, талент, инженерчлэлийн багийг хамарна гэсэн юм.

BBC сувгаас мэдээлснээр LinkedIn өнгөрөгч тавдугаар сард орон тооны цомхотгол хийсэн бөгөөд тухайн үед нийт 716 ажилтнаа ажлаас нь чөлөөлсөн гэнэ. Мөн орон тооны цомхотголыг ийм ойрхон давтамжтай хийж байгаа шалтгаан нь олон улсын хэмжээнд компаниуд шинээр ажилтан авахаа эрс багасгасантай холбоотой гэжээ.

LinkedIn платформын хувьд хүний нөөц бүрдүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул олон улсад шинээр ажилтан авах эрэлт багассанаар тус компанийн ашиг орлогод сөргөөр нөлөөлж байгаа юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10