Дэлхийн банкны ерөнхийлөгч Ажай Банга орон нутгийн цагаар 24-ний өдөр хэлэхдээ, Израиль болон Палестины зэвсэгт Хамас бүлэглэлийн хооронд дэгдсэн дайн дэлхийн эдийн засгийн өсөлтөд маш ноцтойгоор нөлөөлж болзошгүй хэмээн онцолжээ.
Саудын Арабын хунтайж: Е-Спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр зохион байгуулна
Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы мэдэгдсэнээр тус улс ирэх зунаас эхлэн жил бүр нийслэл Эр-Рияд хотноо Е-Спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болсон гэжээ.
Япон улсын нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) энэ онд Германыхаас буурснаар эдийн засгийн хэмжээгээрээ нэг байр ухарч дэлхийн хэмжээнд дөрөвдүгээр байрт жагсах төлөвтэй байгаа талаар Kyodo News агентлаг Олон улсын валютын сангийн (ОУВС) мэдэгдлийг иш татан мэдээлсэн байна.
Хятад улс батарейны хоёрдогч түүхий эд болох бал чулууг экспортын хязгаарлалтад оруулахаа зарласнаар бал чулуу үйлдвэрлэдэг бусад орны компаниудын хувьцааны үнэ орон нутгийн цагаар 23-ны өдөр огцом өссөн байна. Учир нь дэлхийн бал чулууны зах зээлийн дийлэнх хувийг эзэлдэг Хятад улс уг түүхий эдийн экспортод хязгаарлалт тавьснаар тус компаниудын ашигт ажиллагаа үлэмж нэмэгдэнэ гэж тооцсонтой холбоотой юм.
Apple компанийн зүгээс орон нутгийн цагаар 24-ний өдөр цахим хуудсаараа дамжуулан ирэх 30-ны өдөр стриминг арга хэмжээ зохион байгуулах тухайгаа мэдэгдэн хэвлэл мэдээллийн салбарынханд урилга илгээсэн байна.
CNN: Гахай, хонины мах хэмээн худалдаалах гэж байсан 1,000 муурыг нядалгаанаас аварчээ
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр хэрэв цагдаагийн байгууллагаас хэрэгтнүүдийг олж, хэргийг таслан зогсоогоогүй байсан бол мууруудыг тэд нядалгаанд оруулж, улсын өмнөд хэсэг рүү гахай, хонины мах, зайдас хэмээн худалдаалах байсан гэнэ.
АНУ-ын зах зээлд эрэлт өндөртэй байдаг General Motors компанийн Техас хот дахь том оврын SUV ангиллын автомашины үйлдвэрийн 5000 ажилчид орон нутгийн цагаар 24-ний өглөө ажил хаялтад нэгдэж буйгаа зарлав.
Хамасын барьцаанд байсан иргэн: Би тамыг туулсан
Энэ сарын долооны өдөр Хамас бүлэглэл Израилийн 200 гаруй иргэнийг барьцаалсан билээ. Тэгвэл өнгөрөгч даваа гарагт барьцаанаас чөлөөлөгдсөн, 85 настай, израиль Йочевед Лифшитц барьцаанд байхад юу үзэж туулснаа өгүүлснийг Ройтерс агентлагаас мэдээлжээ.
Газын зурвас дахь эмнэлгүүд зарим тасгуудынхаа үйл ажиллагааг зогсоожээ
Лхагва гарагт BBC сувгийн Газын зурвас дахь сурвалжлагч Рушди Абуалоф газар дээрх нөхцөл байдлын тухай товч мэдээллийг хүргүүлжээ. Түүний мэдээлснээр Газын зурваст түлшний нөөц багасаж байгаа тул эмнэлгүүд зарим тасгуудынхаа үйл ажиллагааг зогсоож байна гэсэн байна.
Япон: “Japan Mobility Show 2023” үзэсгэлэн Токио хотноо нээлээ
Энэхүү үзэсгэлэнд очсоноор зочид Toyota, Nissan брэндийн шинэ цахилгаан автомашинуудтай танилцах боломжтой бөгөөд Honda-ийн шинэ автомат жолоодлоготой автомашинтай танилцах гэнэ. ТАСС мэдээллийн агентлагаас мэдээлснээр үзэсгэлэн ирэх сарны 5-ы өдрийг дуустал үргэлжлэх ажээ.
ОУВС-гийн тэргүүн: Израиль-Палестины дайн хөрш орнуудын эдийн засагт хүнд цохилт болж байна
Олон улсын валютын сангийн (ОУВС) тэргүүн Кристалина Георгиева орон нутгийн цагаар 25-ны өдөр Израиль болон Палестины зэвсэгт Хамас бүлэглэлийн хооронд өрнөж буй дайн хөрш орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна хэмээн мэдэгдэв.
Америкийн CNBC сувгийн орон нутгийн цагаар 24-ний өдөр мэдээлснээр, өнгөрөгч гуравдугаар улиралд хөрөнгө оруулалтын үнэлгээ буурсантай холбоотойгоор дэлхийд хамгийн томд тооцогдох Норвеги улсын бие даасан баялгийн сан ойролцоогоор 34 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн талаар онцолсон байна.
ОУЭА-ийн тэргүүн: Дэлхий нийт 50 жилийн дараа дахин газрын тосны хямралтай нүүр тулж болзошгүй
Израиль болон Палестины зэвсэгт Хамас бүлэглэлийн хооронд дэгдсэн дайны улмаас газрын тосны шинэ хямрал гарч болзошгүйг анхааруулсан байна.
Японы Mitsubishi Motors компани Хятадын зах зээлийг орхихоор шийджээ
Японы Mitsubishi Motors компани Хятадын зах зээлийг орхиж буй талаар Японы олон нийтийн NHK телевиз болон Nippon Keizai Shimbun сонин 25-ны өдөр мэдээлэв.