Eternals киноны жүжигчин Кумэйл Нанжиани киноныхоо шүүмжээс үүдэн сэтгэл засалчид хандах болжээ
2 сарын 7. 19:420

Саяхан “Eternals” киноны жүжигчин Кумэйл Нанжиани “Inside of you With Micheal Rosenbaum” гэх подкаст ярилцлагын нэвтрүүлэгт зочноор оролцжээ. Улмаар ярилцлагын хүрээнд тэр өөрийн сэтгэл зүйн эрүүл мэнд, киноны шүүмжийн нөлөө ямар байсан талаар өгүүлсэн байна.

Кумэйл Нанжианигийн хувьд 2021 онд нээлтээ хийсэн Eternals кинонд Кинго гэх дүрийг амилуулсан юм. Гэвч кино нь олон нийтээс ихээхэн сөрөг шүүмж хүлээсэн бөгөөд Rotten Tomatoes кино үнэлгээний платформ дээр ердөө 47 хувийн үнэлгээ авсан билээ. Ингэснээр тус кино нь Marvel кино компанийн хамгийн муу үнэлгээтэй кинонуудын нэг болсон.

Тийнхүү Кумэйл Нанжианигийн ярьснаар, “Үзэгчдийн шүүмжүүд сөрөг байсан. Би ч тэрийг мэдэж байсан. Гэхдээ би бараг шүүмж нэг бүрийг уншсан байх.

Marvel бодохдоо киног үнэхээр үнэлгээ өндөр байна гэж төсөөлж, биднийг дэлхийг тойрох аялалд гаргаж, киног томоохон фестивалиудад явуулаад амжсан нь үнэхээр хүндхэн байсан. Улмаар би нэг тийм сэтгэл зүйтэй ажлаа үргэлжлүүлэн хийж ч чадахгүй болсон. Тэгээд л ямар нэг зүйлийг өөрчлөх хэрэгтэй гэж бодоод зөвлөгөө авах болсон юм. Би одоо ч энэ талаар сэтгэл засалчтайгаа ярилцдаг” гэжээ.


Эх сурвалж: Variety

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шивээс хийлгэх нь цусны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 20 хувиар нэмэгдүүлдэг
12024-6-1 1:40
Ерөнхийлөгч А.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2024-5-31 15:24
ОХУ дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болжээ
2024-5-31 13:36
Дональд Трампыг гэм буруутай гэж үзжээ
2024-5-31 13:22
Словакийн Ерөнхий сайд эмнэлгээс гарчээ
2024-5-31 13:17
Аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” эхэлж байна
2024-5-31 13:05
Өмнөд Солонгосын магнат салсан эхнэртээ тэрбум доллар өгнө
2024-5-31 12:42
Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ
02024-5-31 12:38
Японы харилцаа холбооны KDDI компани: 2030 он гэхэд саран дээр үүрэн холбооны үйлчилгээ үзүүлнэ
02024-5-31 4:04
Шинэ Каледонид үүссэн эмх замбараагүй байдал дэлхийн никелийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна
02024-5-31 3:14