2024/02/08: Тойм мэдээ
2 сарын 9. 10:330

ОХУ: НҮБ-ын хориг арга хэмжээний хүрээнд царцаасан БНАСАУ-ын хөрөнгийн зарим хэсгийг битүүмжээс чөлөөлнө

Америкийн Нью Йорк Таймс өдөр тутмын сонины мэдээлснээр, НҮБ-ын зүгээс Умард Солонгосын эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээг ОХУ үл харгалзан өөрийн улсад царцаасан Умард Солонгосын хөрөнгийн зарим хэсгийг битүүмжээс чөлөөлж байгаагаас гадна дотоодын банкнуудыг ашиглах зөвшөөрлийг олгосон байна.

Германы тэргүүлэгч агаарын тээврийн компани болох Lufthansa-гийн ажилчид ажил хаялт зарлажээ

Агаарын тээврийн салбартаа Германдаа тэргүүлэгч Lufthansa компанийн үйлдвэрчний эвлэл орон нутгийн цагаар 7-ны өдөр цалингаа нэмэгдүүлэхийг шаардан нэг өдрийн ажил хаялт зарлажээ. Үүний үр дүнд Германы томоохон нисэх онгоцны буудлууд дахь Lufthansa компанийн ихэнх нислэгүүд цуцлагдсан байна.

Б.Нетаньяху ХАМАС-ын саналуудыг хүлээн авахаас татгалзжээ

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхний санал болгосон гал зогсоох нөхцөлүүдийг хүлээн авахаас татгалзаж, Газын зурваст хэдхэн сарын дотор “бүрэн хэмжээний ялалт байгуулах" боломжтой гэж мэдэгдлээ.

Путинтэй хийсэн Карлсоны ярилцлага маргааш нийтлэгдэнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн ярилцлагыг АНУ-ын Зүүн эргийн цагаар 18:00 цагт (Москвагийн цагаар хоёрдугаар сарын 9-ний 02:00 цаг, Улаанбаатарын цагаар 07:00 цаг) нийтэлнэ гэж Америкийн сэтгүүлч Такер Карлсон инстаграм хуудсандаа мэдэгджээ.

Азербайжаны ерөнхийлөгчийн сонгуульд Ильхам Алиев ялжээ

Азербайжаны ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль лхагва гарагт болж, Сонгуулийн төв хорооны дарга Мазахир Панахов санал хураалтын урьдчилсан дүнг танилцууллаа.

Катарын хөлбөмбөгчид Азийн цомын финалд шалгарлаа

Энэ удаагийн Азийн цомын тэмцээнийг зохион байгуулагч улс болох Катарын шигшээ баг хагас шигшээ тоглолтод Ираны багийг ялснаар /3:2/ финалд шалгарлаа.

АНУ: Хилийн аюулгүй байдал, гадаадын тусламжийн тухай хуулийн төсөлд хориг тавьжээ

АНУ-ын Сенатын танхим дахь Бүгд найрамдах намын /БНН/ гишүүд Украин, Израил, Тайваньд тусламж үзүүлэх, хилийн аюулгүй байдлыг хангах заалтуудыг багтаасан багц хуулийн төсөлд хориг тавьжээ.

Чүдэнзээр 7 метр өндөр Эйфелийн цамхаг барьсан эр Гиннессийн амжилтад бүртгэгдсэнгүй

Өнгөрөгч найман жилийн хугацаанд чүдэнзээр 7 метр өндөр Эйфелийн цамхаг босгосон эр Гиннесийн Дэлхийн амжилтууд номд багтаж чадсангүй. Үүний шалтгаан нь тэр буруу төрлийн чүдэнз ашигласантай холбоотой юм.

Дуучин Бейонси “Cécred” гэх үс арчилгааны багц бүтээгдэхүүнийг худалдаанд гаргах болжээ

Дуучин Бейонси энэ сарын 20-ы өдөр “Cécred” гэх үс арчилгааны багц бүтээгдэхүүнийг худалдаанд гаргах болсноо мэдэгджээ. Энэ талаар тэр өөрийн Инстаграм хуудаснаа нийтэлсэн байна.

УЕФА-гийн тэмцээнүүдэд оролцох клубүүдэд 2,4 тэрбум еврог хуваарилан олгоно

Ирэх гурван улирлын хугацаанд УЕФА-гийн Аваргуудын Лиг ба Супер цомын тэмцээнүүдэд оролцох багууд нийтдээ 2,4 тэрбум еврогийн санхүүжилт авна. Энэ тухай Европын хөл бөмбөгийн холбооны /УЕФА/ албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.

Санчирын дагуулын гадаргуу доор далай байгааг тогтоожээ

Санчир гаргийн хамгийн ойрын дагуул болох Мимасын мөсөн гадаргуугийн доор далай байгааг Европ, Хятадын одон орон судлаачид гараг хоорондын “Кассини” автомат станцын мэдээллийг судлах явцдаа тогтоожээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
0
1
0
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10