Super Bowl 2024: Usher тэмцээний дундуурх завсарлагааны үеэр үзүүлбэр үзүүлэхдээ дугуйт тэшүүр унана
2 сарын 9. 13:230

R&B дуучин Usher энэ ням гарагт Лас Вегас хотноо болох Super Bowl 2024 америк хөлбөмбөгийн тэмцээний хагас цагийн завсарлагааны үеэр үзүүлбэрээ үзүүлэх болсон билээ. Тэгвэл тухайн үзүүлбэрийн үеэр тэр дугуйт тэшүүр унахаа амласан байна.

Super Bowl тэмцээний үеэр үзүүлбэрээ үзүүлэх гэдэг дуучид, уран бүтээлчдийн хувьд ихээхэн нэр хүндийн хэрэг байдаг бөгөөд урьд өмнө үзүүлбэрээ үзүүлж байсан дуучдаас нэрлэвэл, дуучин Кэти Перри, Бейонси, Рианна нар байсан билээ. Гэхдээ энэ удаагийн хагас цагийн үзүүлбэрийг чимэх уран бүтээлчийн хувьд тус тэмцээний хагас цагийн завсарлагааны тайзан дээр гарсан анхны “бие даасан” уран бүтээлч гэдгээрээ онцлогтой ажээ. Тодруулбал, өдгөө 45 настай дуучин Usher-ийн хувьд өөрийн харьяалагдаж байсан продакшнаас гарч, өөрөө бие даан цомог гаргасан уран бүтээлч юм.

Ташрамд дурдахад тэрээр тус үзүүлбэрийг үзүүлснийхээ хариуд зохион байгуулагчдаас ямар ч төлбөр авахгүй гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10