Биткоины ханш 2021 оны арванхоёрдугаар сараас хойш анх удаагаа 56,000 ам.долларыг давлаа
2 сарын 27. 12:490

Мягмар гарагт олон улсын криптовалютын зах зээлд биткоины ханш өсөж, нэгж биткоины үнэлгээ сүүлийн хоёр гаруй жилийн хугацаанд анх удаагаа 56,000 ам.долларыг давжээ. Улмаар мягмар гарагийн 12:30 минутын байдлаар нэгж биткоины үнэлгээ 55,934.68 ам.доллар байна.

Биткоины ханшийн хувьд хамгийн сүүлд 2021 оны арванхоёрдугаар сарын нэгэнд 56,000 ам.долларын үнэлгээтэй байсан ч түүнээс хойш тасралтгүй унасан юм. Харин мягмар гарагт тус валютын үнэлгээ хамгийн ихдээ 56,661.27 ам.долларт хүрчээ.

Тийнхүү биткоины ханш өсөхөд уг коины ханшийг даган хэлбэлздэг бусад коины ханш ч өссөн байна. Тодруулбал, нэгж эфериумын ханш л гэхэд сүүлийн 24 цагийн хугацаанд 3.73 орчим хувиар өсөж, Улаанбаатарын цагаар 12:30 минутад 3,220.67 ам.долларт хэлбэлзэж байв.

Улмаар зах зээлийн шинжээчдийн таамаглаж байгаагаар энэ маягаар биткоины ханш өссөөр ойрын нэг жилийн хугацаанд нэгжийн үнэ 75,000 ам.долларт хүрэх юм.


Эх сурвалж: CoinMarketCap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10