АНУ: Samsung Electronics Техас муж дахь хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаа хоёр дахин нэмэгдүүлнэ
4 сарын 8. 3:140

Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 5-ны өдөр мэдээлснээр, Samsung Electronics компани АНУ-ын Техас муж дахь хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд оруулсан хөрөнгө оруулалтаа 44 тэрбум ам.доллар болгон өргөтгөхөөр төлөвлөж байгаа талаар онцолжээ. Энэ нь өмнө төлөвлөж байсан мөнгөн дүнгээс даруй хоёр дахин их байгаа юм.

Тус мэдээнд дурдсанаар Samsung Electronics компани энэ сарын 15-ны өдөр Техас мужийн Тейлор хотноо энэхүү төлөвлөгөөгөө олон нийтэд зарлахаар төлөвлөж байгаа гэжээ.

Тус компани 2021 онд Техас мужийн Остин хот дахь одоогийн үйлдвэрээсээ гадна Техас мужийн Тейлор хотод шинэ үйлдвэр барихад 17 тэрбум ам.доллар зарцуулна гэж мэдэгдэж байсан билээ. Энэхүү үйлдвэрийн барилгын ажил 2022 онд эхэлсэн бөгөөд энэ онд багтаан масс үйлдвэрлэлийг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Samsung Electronics хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн нэг байгууламжийг өргөтгөх, дэвшилтэт сав баглаа боодлын байгууламжийг нэмж байгуулахын тулд ийнхүү 27 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа аж.

Инфляцаас шалтгаалж эхний үйлдвэрийг барих зардал нэмэгдэж, олон тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай болсон талаар эх сурвалжууд мэдээлэв. Үүнээс гадна энэ удаагийн нэмэлт хөрөнгө оруулалтаар барих үйлдвэрийн төсөл 20 тэрбум гаруй ам.доллароор хэмжигдэх гэнэ.

Энэхүү нэмэлт хөрөнгө оруулалтын зарим хэсгийг санхүүжүүлэхийн тулд АНУ-ын “Хагас дамжуулагчийн тухай хууль”-ийн хэрэгжилтийн хүрээнд Samsung Electronics нь олон тэрбум ам.долларын татаас авах төлөвтэй байгаа юм. Тодруулбал Bloomberg News агентлаг өнгөрсөн сард АНУ-ын засгийн газар Samsung Electronics компанид зургаан тэрбум гаруй ам.долларын татаас олгохоор төлөвлөж байгаа талаар мэдээлж байв.

Энэхүү томоохон хөрөнгө оруулалт ирэх 11-р сард болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Жо Байденд эергээр нөлөөлнө хэмээн Wall Street Journal сонин дүгнэжээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шивээс хийлгэх нь цусны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 20 хувиар нэмэгдүүлдэг
12024-6-1 1:40
Ерөнхийлөгч А.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2024-5-31 15:24
ОХУ дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болжээ
2024-5-31 13:36
Дональд Трампыг гэм буруутай гэж үзжээ
2024-5-31 13:22
Словакийн Ерөнхий сайд эмнэлгээс гарчээ
2024-5-31 13:17
Аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” эхэлж байна
2024-5-31 13:05
Өмнөд Солонгосын магнат салсан эхнэртээ тэрбум доллар өгнө
2024-5-31 12:42
Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ
02024-5-31 12:38
Японы харилцаа холбооны KDDI компани: 2030 он гэхэд саран дээр үүрэн холбооны үйлчилгээ үзүүлнэ
02024-5-31 4:04
Шинэ Каледонид үүссэн эмх замбараагүй байдал дэлхийн никелийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна
02024-5-31 3:14