Доналд Трамп Блумбергийн тэрбумтнуудын жагсаалтаас мултарчээ
4 сарын 10. 17:050

АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трампын Трамп Медиа компанийн нэгж хувьцааны үнэлгээ огцом унаснаар ноён Трамп Блумбергийн тэрбумтнуудын жагсаалтаас мултарчээ.

Блумберг Тэрбумтнуудын Индекс буюу Блумбергийн тэрбумтнуудын жагсаалтын хувьд өдөр бүр дэлхийн хамгийн чинээлэг 500 хүнийг жагсаан харуулдаг билээ. Тэгвэл мягмар гарагт эл жагсаалтад экс ерөнхийлөгч Доналд Трамп багтаагүй байна.

Учир шалтгааныг тодруулбаас, түүний Трамп Медиа компанийн нэгж хувьцааны үнэлгээ өнгөрөгч баасан гарагаас хойш тасралтгүй унаж байгаа бөгөөд мягмар гарагт бага зэрэг өсөлт үзүүлсэн ч өнгөрөгч гуравдугаар сард бүртгэгдсэн дээд үнэлгээнээсээ даруй 50 хувийн бууралттай байгаагаас үүдэн Доналд Трампын нийт хөрөнгийн хэмжээнд ч ихээхэн нөлөө үзүүлэх болсон юм. Харин шинжээчдийн тайлбарлаж байгаагаар тус компанийн үнэлгээ ийн унах болсон нь Трамп Медиа компани Дижитал Уорлд Аквизишн корпорацтай нийлсэнтэй холбоотой гэжээ.

Доналд Трампын хувьд тус компанийн хувьцаанаас нийт 78.75 сая ширхэг хувьцааг эзэмшдэг бөгөөд анх тус компани IPO гаргахад түүний хувьцаа 6 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан бол өдгөө 3 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа нь түүнийг эл жагсаалтаас хасагдахад гол нөлөөг үзүүлсэн байна.

Блумбергийн тэрбумтнуудын жагсаалтын хувьд босго хөрөнгийн хэмжээг тодорхойлсон байдаг ба тэрбумтнуудын хөрөнгө 5.81 ам.долларыг давж байх аваас эл жагсаалтад багтдаг ажээ.


Эх сурвалж: Times of India

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10