Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
4 сарын 29. 8:550

Теsla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск өчигдөр үдээс хойш Хятадад айлчиллаа.

Хятадын төрийн мэдлийн CCTV сувгийн мэдээлснээр, Маск Хятадын Олон улсын худалдааг дэмжих комиссын урилгаар Бээжинд айлчилж, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чантай уулзсан байна.

Мөн өдөр ерөэхий сайд Ли "Теsla-гийн Хятад дахь бүтээн байгуулалт нь БНХАУ-АНУ-ын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны амжилттай жишээний нэг яах аргагүй мөн. Гагцхүү эрх тэгш хамтын ажиллагаа, харилцан ашигтай байдал нь хоёр орны язгуур ашиг сонирхолд нийцэж байх ёстойг үүнээс харж болох юм” хэмээн өгүүлжээ.

Хариуд нь гүйцэтгэх захирал Маск "Tesla-гийн Шанхай хот дахь Gigafactory бол манай компанийн хамгийн сайн үзүүлэлттэй үйлдвэр бөгөөд энэ нь Хятадын багийн хичээл зүтгэл, мэргэн ухааны ач юм. Теsla компани Хятадтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, харилцан ашигтай үр дүнд хүрэхэд бэлэн байна" хэмээн онцолсныг CCTV мэдээлэв.

Өмнө нь Reuters агентлаг эх сурвалжаас иш татан, ноён Маск Бээжинд Хятадын өндөр албан тушаалтнуудтай уулзаж, Хятадад бүрэн автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлж байсан билээ.

Түүнчлэн Теsla-гийн автомат жолоодлогын технологид шаардлагатай алгоритмуудын сургалтад зориулан Хятадад цуглуулсан өгөгдлийн санг гадны орнууд руу дамжуулах зөвшөөрөл авахыг эрмэлзэж байгаа талаар эх сурвалж нэмж хэлэв.

Теsla компанийн хувьд Хятадад хэрэгжиж буй журмын дагуу 2021 оноос хойш цуглуулсан бүх мэдээллээ зөвхөн тус улсад хадгалсаар ирсэн ба АНУ руу огт шилжүүлдэггүй байсан юм.

Теsla нь одоогоор Хятадад 1.7 сая гаруй автомашин борлуулаад байгаа бөгөөд Шанхай хот дахь үйлдвэр нь компанийн хамгийн том үйлдвэрлэлийн бааз юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21