Грек улс Олимпын галыг Парисын талд хүлээлгэн өглөө
4 сарын 29. 15:370

Грек улс 2024 оны Олимпын галыг "Парис-2024" наадмыг зохион байгуулагчдад баасан гарагт хүлээлгэн өглөө. Энэхүү ёслол 1896 онд орчин үеийн анхны Олимпын наадам болсон "Панатенаик" цэнгэлдэх хүрээлэнд болжээ.

Грекийн Олимпын хорооны дарга Спирос Капралос Парисын Олимпын наадмыг зохион байгуулах хорооны дарга Тони Эстангед галт бамбарыг гардуулан өгсөн байна.

"Олимпын үзэл санааг дэлхий даяар түгээх Олимпын гал эв нэгдэл, энх тайван зэрэг үнэт зүйлсийг бидэнд сануулж байна" гэж С.Капралос мэдэгдлээ.

"Бээжин-2022" наадмын алтан медальт, түүхэн дэх хамгийн амжилттай паралимпч хос болох Францын уран гулгагч Габриелла Пападакис, Беатрис Хэсс нар "Панатенаик" цэнгэлдэх хүрээлэнд Олимпын галыг буухиалжээ. Ёслолын үеэр 89 настай Грекийн дуучин Нана Мускури Франц, Грекийн төрийн дууллыг эгшиглүүлсэн байна.

Олимпын галыг Афин дахь Францын Элчин сайдын яамны байранд аваачсаны дараа бямба гарагт 19 дүгээр зууны "Белем" хэмээх хөлөг онгоцоор Франц руу тээвэрлэж, ирэх тавдугаар сарын 8-нд Марсель хотод авчрах юм. "Белем" хөлгийг боомтод дөхөн ирэх үед 1000 гаруй хөлөг онгоц дагалдах болно гэж холбогдох албаны хүмүүс мэдээлжээ.

Францын усанд сэлэлтийн тамирчин Флорент Манауду нь Марсельд анх галт бамбарыг буухиалах бөгөөд түүний дараа 10 мянган хүн Францын 64 өөр газраар дамжуулан буухиалах юм. Ингэхдээ Францын эх газар болон Карибын тэнгис, Энэтхэгийн далай, Номхон далай дахь нутаг дэвсгэрээр 12 мянган км замыг туулж, 450 гаруй хот суурингаар аялуулах ажээ.

Галт бамбар нь наадмын туршид ариун гал асдаг байсан эртний Олимпын наадмуудаас үүсэлтэй бөгөөд энэхүү уламжлалыг 1936 оны Берлиний Олимпын наадмаас сэргээж байсан түүхтэй. Грект галт бамбарыг 11 хоногийн турш 600 орчим хүн 50 гаруй хот суурингаар 5000 км зайд аялуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10