Үйлчилгээний ажилтны мэргэжлийн суурь чадамж

0
(0)
notebook5
avatar0
time1:12:03

Үйлчилгээний байгууллагад тэр дундаа рестораны үйлчилгээний ажилтанд (зөөгч, бармен, бариста, бартендер, зохион байгуулагч) анх ажилд орохдоо зайлшгүй мэдэж байх, эзэмшвэл зохих зүйлс бол:

  • Үйлчилгээ гэж юу вэ?
  • Үйлчилгээний ажилтан ажилд өөрийгөө хэрхэн бэлтгэх вэ?
  • Инээмсэглэл ямар ач холбогдолтой вэ?
  • Ажил үйлчилгээний явцад зочинтой яаж харилцах ёстой вэ?
  • Рестораны ажилтнууд тэр дундаа гал тогоо болон заалны ажилтнууд хэрхэн хамтарч ажиллаж амжилтад хүрэх вэ? зэрэг байдаг. 

СУРГАЛТЫН АГУУЛГА

  • Хооллох хэрэгцээгээ хангах болон хоолны үйлчилгээ авахын ялгаа
  • Үйлчилгээ гэж юуг хэлдэг вэ?
  • Рестораны үйлчилгээнд ямар зүйлсийг хамруулж үзэх вэ?
  • Зочны сэтгэл ханамж гэж юу вэ? Хэрхэн зочноо сэтгэл ханамжтай байлгах вэ?
  • Үйлчилгээний ажилтан хүн дүр төрхөө хэрхэн бүрдүүлэх вэ? Ямар шаардлагууд тавигддаг вэ?
  • Инээмсэглэлийн ач тус, хэрхэн зөв инээмсэглэх вэ?
  • Зочны анхны сэтгэгдэл, түүний ач холбогдол юу вэ?
  • Зочдын зан төлөв тэдгээрийн зан төлөвт нийцүүлэн хэрхэн харилцах вэ?
  • Хоол хүлээн авах үеийн чанарын шинжилгээ гэж юу вэ?
userБагш:
Раднаа Байгалмаа

Рестораны үйлчилгээний мэргэшсэн багш, зөвлөх 

Ажлын туршлага

  • НАЗО ГРУПП-ийн үйлчилгээ хариуцсан менежерээр ажиллаж байна
  • 2021-2022 Монголын Үйлчилгээний Хөгжлийн Амжилтын Түүчээ Түншлэл Холбооны Гүйцэтгэх захирал
  • 2018-2021 HoReCa institute сургалтын төвд Сургалтын менежер
  • 2019-2020 "Баянгол ЗБ" ХК-д Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний албаны дарга
  • 2014-2016 Зочин, Brodway сүлжээ ресторанд Сүлжээний үйлчилгээний менежер
  • 2009-2014 Технологийн дээд сургуульд Багш
  • 2005-2009 "Баянгол ЗБ" ХК-д Рестораны зохион байгуулагч, менежер
  • 2004-2005 ХҮДС-д ОУАЖЗБЗГ-ийн тэнхимд Хичээлийн туслах ажилтан
  • 1998-2002 "Барилгачин" зочид буудалд менежер
  • 1996-1998 "Прага" ресторанд зөөгч, зохион байгуулагч

Боловсрол

  • 1997-1998 ХҮДС-ийн сургалт үйлдвэрлэлийн төвд Зоогийн газрын үйлчилгээний зохион байгуулагч
  • 1998-2003 Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд Зочид буудал, зоогийн газрын менежер
  • 2003-2005 Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд Бизнесийн удирдлага
  • 2013 БНХАУ-ын Тяньжин хотод ЗБ-ын хоол ундааны болон өрөөний үйлчилгээ
  • 2021 ХБНГУ, Австрали улс, БНСУ-ын засгийн газруудын хамтарсан санхүүжилттэй "Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт" төслийн Үйлдвэрлэлийн дадлагажуулагч бэлтгэх сургалт