-
Монгол зан заншил -2
2009-05-04 19:13:26
http://khishgee9.blog.banjig.net/

Монголчуудын зочноо угтах болон үдэх ёсЗочныг угтах, үдэх ёс нь уул зочныхоо хүндийн эрэмбээр доорхи хэдэн зүйл болно. Үүнд: Гэрийн эзэн нь зочноо:1. Гэрийн хашаа буюу албан байрныхаа гадаа үүдэнд гарч угтан үдэх2. Зөвхөн гэр, өрөөнийхөө үүдэнд угтаж үдэх3. Дотроос гаралгүй гэр өрөөндөө босож угтаж үдэх4. Гэр өрөөндөө суугаагаар угтаж үдэх зэрэг болно.Тэгэхдээ тэдгээрээс эхний хоёр янз нь биеэс ахмад буюу эрхэм хүнтэй учрахад ёслох бөгөөд сүүлийнхээр нь өөрөөс дүүмэд хүнд ёслоно. Ингэхдээ ахмад дүүмэд гэдэг нь ганц насны ялгавар бус албан тушаал, хүнд мэндийн зэрэг хамаарагдана.Зочноо угтахад: Аян замдаа алжаалгүй тавтай сайханморилж ирэв үү? Сайн явав уу? Сайн ирэв үү? гэх буюу явсан хэргийн төрлөөр сургууль соёлд явсан хүнд : -Ном эрдэм их сурав уу? Эрдэм ном өндөр үү? гэх, ажлаар явсан бол явдал хэрэг сайхан бүтэв үү? Ажил амжилттай юу? Ажил бүтэв үү? гэх мэтээр асуухад ирсэн хүн бүгдийг сайн сайхнаар хариулдаг. Зочноо үдэхэд: Аян замдаа алжаалгүй тавтай сайхан морилоорой! Алтан шар чинь өлзийтэй болтугай!Алтан шар замдаа амар сайн яваарай! Сайн яваарай! гэхэд явж буй хүн нь хэлсэн хүн бүхэнд -Сайн сууж байгаарай гээж хэлэх буюу нийтэд нь : -Бүгдээрээ сайн сууцгааж байгаарай. Баяртай гэдэг.Гал голомтМонгол хүн гал голомтыг амьдралын үндэс, хамгийн нандин зүйлд үзэж эрхэмлэдэг. Эртний монголын заншлаар хамгийн бага хүү нь гал голомтоо сахиж, эд хөрөнгөө өмчилдөг байлаа. Чингис хааныг нас эцэслэсний дараа түүний гал голомт, эд хөрөнгө, бараг бүх цэрэг, хэвтүүл, манааг ямагт эцгийн хажууд явсан дөрөвдэх хөвүүн Тулуй өвлөн авчээ.Гэр бүлээрээ тулгаа тойрон сууж, илч гэрэлд нь дулаацаж, хоол ундаа болгож, эцэг эхийнхээ үгийг сонсож, бяр, сэтгэлийн тэнхээ авдаг амьдрал тэтгэгч эх булаг бол гал голомт билээ.Галыг шүтэх заншил монголд эртний уламжлалтай. Төрсөн эцгийн гал голомтноос жигүүр ургаж, хүч чадалтай болоод зүг бүрт мордож, өөр өөрийн гал голомтыг асаадаг.монголчуудын зочлох ёсХүнийг хүлээж хүндлэхийн нэгэн эрхэм үйл нь зочлох ёс юм. Монгол зочлогын ёс нь цайллага, будаалга, дайллага гэсэн гурван зүйл.Ах дүүс, анд нөхдөө хүндэтгэн цай уулгах, шинээр айл буусан хөрштэйгээ танилцах зорилгоор эсвэл удаан хугацаанд айлсаж байгаад аль нэгэн салж нүүх болоход харилцан бие биенээ цай уулгах, аливаа баяр ёслол, шинэ оныг тохиолдуулан бие биесээ гэр бүлээр нь урьж цай уулгахыг цайллага гэдэг.Цайллагад цай идээ, чихэр жимснээс гадна жирийн хоол, архи айраг хэрэглэдэг нийтлэг ёстой. Цагааллага, будаалга хоёр нь тодорхой үйл явдалд зориулсан, зан үйлийн иргэний нийтлэг шинжтэй юм. Айл хөршийнхөө, ах дүү, анд нөхдөө урьж цайлахыг ардууд цай уулгах гэж энгийн нэрлэдэг.Албан ёсны ийм маягийн хүлээн авалтыг зоог барих гэдэг. Цайллага гэдэг нь сайн нөхөд учрах, үдэх тэргүүтэнд бие биедээ цай идээ барин, хөнгөн зочлохын нэр юм. Цайллаганд цай идээ сархадын зүйлээр зочилдог.Харин нөгөө дайллагад нь цайллагын бүх идээнээс гадна хоол заавал оролцдог. Мөн архи сархадын зүйл ч байдаг. Будаалга гэдэг нь тухайлсан баяр ёслол зан үйлийг тохиолдуулан нийтэд барих нэгэн зүйл дайллагын нэр юм.Хүүхэд угаах, хүүхдийн үс авах, хүүхдийн ой болох, алдар хүндлэл олох зэрэг, зан үйлд зориулах хөнгөн хуримыг будаалга гэх боловч хүн оршуулах, цагаан сар мэт онцгой ёслолд гүйцэтгэх зочлогыг бас будаалга, цагаалга гэх нь буй. Будаалга нь үржин дэлгэрэх, арвижин жаргахын бэлэгдэл болсон сүү будааг эрхэмлэсэн үйл юм.Будаалгад оролцох хүнийн байдлыг харгалзан насанд хүрээгүй хүмүүст архи сархад үл барих тул цагаан идээ айраг мэтээр дайлдаг заншилтай. Дээр гурван зүйл зочлогын зоогийн цэсийг дор өгүүлье. Үүнд: ЦАЙЛЛАГАД: 1.Цай (цайны зүйл) 2.Идээ (чихэр, жимс, боов, цагаан идээ) 3.Ундаан (жимсний ус, пиво, айраг, архи дарс бага зэрэг) БУДААЛЛАГАД: 1.Цай 2.Идээ 3.Хөнгөн шүүс (будаа, аарц, махан зууш, тараг) 4.Ундаан (жимсний ус, пиво, дарс айраг зэрэг) ДАЙЛЛАГАНД: 1.Цай 2.Идээ 3.Хүнд шүүс (бүхэл мах, таташ, бууз хуушуур) 4.Ундаан (бүх төрлийн ундаан, айраг архи зонхилдог)Хадаг барих ёc Монголчуудын эдийн манлай болсон алив ёс баяр элдэв хүндэт бэлгэнд хэрэглэж заншсан нэгэн их эд нь хадаг юм. Хадаг нь дээрх хээ угалз, үсэг чимгээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо харилцан адилгүй байдаг. Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх ахмад настан эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар сар үсэг бүхий Нанцвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадгийг барихдаа өгөх хүн рүүгээ хадгийнхаа амыг хандуулан хүндийн эрэмбээр мэхийх юмуу сөгдөж барина. Цаад хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад аятай эвхэж хямгадах ёстой. Хадгийг барихдаа уул ёслолын тухай бэлэгтэй үг үгүүлж сүүлд нь эл баярт нийлүүлэн барих хадгийнхаа тухай дорхи үгийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна. Хадаг барихад хэлэх үг нь:«Цаглашгүй урт наст ариун хадаг»«Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг»«Идээний дээж элгэн цагаан тараг Эдийн дээж ариун цагаан хадаг» Хадаг барьж золгох ёсХадаг барьж золгох ёс Өндөр настай буюу нутаг орчиндоо их хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгох ёс байдаг. Тэгэхдээ хадагны амыг буруу харуулж болдоггүй. Дүү хүн хадгаа гаргаж, амыг нь золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож буй хүний хоёр гар дээр тавьсны дараа золгоно. Хадаг авч байгаа хүн хадгаа хавсарган хураагаад золгож ч болно. Хадаг авсан хэвээрээ золгож ч болно. Хадаг тавьж өгч байгаа хүн ч гэсэн анхаарах зүйл бий. Тавьж буй хадгаараа бүх хурууг нь бүтээчихэж болохгүй. Хадгаа эрхий хуруунд нь тулгаж, алганд нь багтааж тавина. Хадаг тавьж байхдаа мэ нд мэдэж болохгүй. Хадгаа тавьчихаад золгохдоо мэндээ мэднэ.
Дэлгэрэнгүй

Сэтгэгдлүүд