Дэлгэрэнгүй хайлт
-
http://m-myloveworld.blogspot.com/2010/09/blog-post.html→
Цэцэгсийн ертөнцөд нэгэн асар баян тансаглал агуулсан зочин ирлээ. Тэрээр цэцэгсээс үнэр анхилам амьд хураа өгвөл үүнээс ч илүү сайхан болох боломж бүхий тансаг орчин, зугаа цэнгэл, хүсэл бүхнийг нь биелүүлэхээ амлалаа. Хэсэг цэцэгс байгаль эхийн бэлэглэсэн энэ хишиг бидэнд хангалттай гэхэд зарим нэг нь сонирхлоо. Үүнийг харсан зочин алдаж боломгүй боломж гээд ялдам, нялуун инээмсэглэл, хуурамч багаа өмсөн ухуулж хэсгийг өөртөө татлаа. Зочин ч хүслийг нь биелүүлэн цэцэгсийг эрхлүүлэн тансаглалд умбуулахад бусдадаа гайхуулан хөөрцөглөх нь зарим цэцэгсэд сайхан санагдаж бас л хамрагдахыг хүсэхэд нөгөө хэд нь дургүйцэн ӨНӨӨДРИЙН ЖАРГАЛ хэсэг л АМТТАЙ байдаг юм үнэхээр л энэ бүхнийг мэдрэхийг хүсч байгаа бол жаахан л хүлээхийг гуйлаа. Зарим цэцэгс энэ хүсэлтийг хүлээн авч харин ажиглах хугацаа дуусахад саад болохгүй байхыг санууллаа.
Амтлаг зочин нэг л өдөр уусан алга болж, өнөөх диваажингийн юм шиг тансаглалд автсан цэцэгс өдрөөс өдөрт өнгөө алдан гундах нь жам ёсоор биш хором мөчөөр өрнөх нь ямархан гунигтай вэ? Дэлбээгээ хумин салхин зоргоор ертөнцийн тоглоом мэт өөрийн мэдэлгүй амьдрал нь зөвхөн өөрт нь ч биш бусдад нөлөөлөх нь даанч хорлонтой. Цэцэгс өнгө нэмж жаргалтай байвч өөр нэг нь гуниглахад яаж сайхан байж чадах билээ дээ. Байгаль эх үргэлж жаргалтай, инээмсэглэлтэй бороогоо хайрладаг байсан бол энэ бүхнийг хараад гунигтай, харуусалтай нулимс дуслуулах нь бусад цэцэгсийг ч өнгө алдуулж байлаа.
-
http://m-myloveworld.blogspot.com/2010/09/blog-post.html→ Болжмор тэнгэрт дүүлэн нисч, хэмжээ хязгааргүй алсыг зорих нь үнэхээр гайхалтай сайхан байлаа. Нэг л мэдэхэд эцэн далавчаа дэвэхэд хэцүү болоход хаана буухаа мэдэхгүй гайхан газар доорх гариг ертөнцийг ажиглан харлаа. Бүүдийн харагдахаас тас бүрэнхий хүртэл х гаригуудын цаана гэрэлтэн цацрах нэгэн гариг нууцлаг бөгөөд чимээгүй үл мэдэг харагдах нь сонихон санагдлаа. Анхаарлаа тийшээ төвлөрүүлэн бууж болох эсэхийг харахад бат цайз бүхий эгэл хаалга нь хаалттай ч хамгаалалт гүй байлаа. Шууд л очмоор зүрх догдолж сэтгэл хөөрөвч нэг л хүндлэм, зөвшөөрөл авах ёстой мэт өөрийгөө хүртэл илүү ихээр ажиглан мэдрэх шиг энэ ертөнц юуг илэрхийлнэ вэ?
Бүх л гариг ертөнц ийм л байдаг юм байхдаа гэж бодон анхаарлаа хандуулахад харанхуйн дундаас сүүмийн сааралтах гэрлийн хажууд онгорхой хаалганы наана маасайн инээх гундуу хүмүүс гүйлдэх нь цаанаа л нэг гунигтай жихүүдэс хүрэх мэт. Нүд анилдан алгуурхан доошлоход шууд л уначмаар байвч, тэр л нэг нууцлаг ертөнцөд зочилмоор, хэзээ хаалга нь онгойх бол харж байлаа. Бусад гаригс ойртох тусам л хаалга нь онгойн хүмүүсийн инээмсэглэл хахир хатуу, хүйтэн хөндий айдас төрүүлж улам л ядрааж замыг нь хурдан хороох мэт. Далавчаа дэвэн дээшлэхийг хүсэвч, үнэхээр цуцан тамирджээ. Харанхуй ертөнцийн чимээ ямар аймшигтай, гунигтай юм бэ? Болжмор айж байлаа. Гэхдээ л гэрэлтэн цацрах тэр л хаалга энэ харанхуйд хүрэхээс өмнө онгойх мэт санагдан итгэл найдвар өвөртлөн жаахан ч гэсэн жаргалтай байлаа.
-
http://unuruu.blogspot.com/→
Сайн уу найзуудаа, хүүхэд залуучуудын “Улаан шугам” нэвтрүүлэг эхэлж байна гээд байхгүй юу хаха. Өчигдөр сургууль дээр компьютероо форматлаад дэмийрч суухдаа ФМ-ээр энэ нэвтрүүлгийг санаандгүй сонсчихсон юм кк. Тэгээд намайг бүр жоохон байхад л шугамын радиогоор дандаа явдаг байсан одоо ч гэсэн явдаг юм байхдаа гэж гайхангаа анх удаа анхааралтай сонсож үзсийм л даа. Ийм л юм болсын... гээд бичлэг дуусчуул яахуу хаха.За тэрр яах вэээ. Зуныг сайхан өнгөрүүлцгээсэн биздэ бүгдээрээ. Ингээд хичээлийн шинэ жил эхэлчихлээ. Сургуулиа төгсөөд ажилчдын эгнээнд шилжээд бүтэн 1 жил болчихлооштэ. Тэгсэн ч гэсэн 9 сарын 1 надад нөлөөтэй өдөр хэвээрээ л байна :). Сургуульдаа ажиллах 2 дахь жил маань ингээд эхэлжийнээ. Надаар нэг тийм сонинтой кк.Зун "Дуу ашиглан сурах япон хэл" нэртэй Монгол Япон төвийн цөөхөн хоногийн сургалтанд явж 4, 5 япон дуу сурсым л даа. Ингээд би дуулж үзүүляаа гээд байхгүй юу хаха. Заза тоголсым. Монгол Япон төв угаасаа оюутан байхаас л миний дуртай байгууллага байсан хойно тэнд ямар сургалт, үйл ажиллагаа явагдаж байгааг нь би мэдэлгүй өнгөрөх нь ховор л доо кк. Тэгээл зугаатай байх гээд бүртгүүлчихсэн юм. Үнэхээр ч тийм байсан. Ажлын дараа шинэ үг, шинэ аялгуу сураад тааваараа хашгичиж суух бол үнэн таатай юм байна лээ кк. Даалгаварт тэр өдрөө үзсэн дууны орчуулгыг хийлгэдэг юм. Тэгээд л би хэдэн дуу орчуулсан ухаантай, тэрийгээ дуутай нь хамт хэдэн бичлэг болгож тавъя аа гэдгийг хэлэх гээд л жоохон нуршчихлаа л даа кк. За эхний хичээл дээр үзсэн дуу Мацүда Сэйкогийн "あなたに逢いたくて" буюу "Чамтай уулзмаар байна" гэдэг дуу байлаа.Үг: Мацүда Сэйко, Ая: Мацүда Сэйко, Ёши ОгүраЭнэ дуу нь дуучин Мацүда Сэйкогийн 38 дахь цомогт орсон бөгөөд 1996 оны 4-р сард сонсогчдын хүртээл болсон байна. Гарсан даруйдаа сонсогчдын таашаалд ихээр нийцэж, өдгөө хүртэл дуучны 1 сая хувь илүү борлогдсон цорын ганц цомог хэвээр байгаа билээ. Дуучны 1988 онд гаргасан дуунаас хойш 8-н жилийн дараа шилдэг дууны жагсаалтыг тэргүүлэх зэргээр олон амжилтуудыг үзүүлж байсан байна.За өгсөн материал дээр ингэж бичсэн байна. Багшийн нэмэлт тайлбараар бол Мацүда Сэйко нь өөрөө үг, аяаа зохиож хайртай хүндээ зориулж хийсэн уран бүтээл юм гэнэ билээ. Клип нь дээхнэ үеийн клип юм шиг байна лээ. Ингээд дуугаа үгтэй нь, дуудлагатай нь бас миний орчуулгатай хүлээн авна уу.. Орчуулганд маань алдаа байвал хэлээд өгөөрэй :)あなたに逢いたくて1. 二人の部屋の扉を閉めて思い出たちに“さよなら”告げたあれから半年の時間が流れて やっと笑えるのよ毎日 忙しくしているわ 新しい人生を私なりに歩いてる…あなたに逢いたくて 逢いたくて眠れぬ夜は あなたのぬくもりをそのぬくもりを思いだし…そっと瞳 閉じてみる2. あなたの後 歩きたかった 二人で未来 築きたかったどんなに愛しても かなうことない愛もあることなど気付きもしないほど あなただけ…見つめてた 愛してた 私のすべてをかけてあなたに逢いたくて 逢いたくて眠れぬ夜は あなたのぬくもりをそのぬくもりを思いだし…そっと瞳 閉じてみる3. 一緒に 過ごした日々を 忘れないでね後悔しないでしょう… 二人 愛し合ったこと…あなたに逢いたくて 逢いたくて眠れぬ夜は あなたのぬくもりをそのぬくもりを思いだし…そっと瞳 閉じてみる愛してると つぶやいて…Anatani aitakuteFutari no heya no tobira o shimeteOmoidetachi ni "sayounara" tsugetaArekara hantoshi no toki ga nagareteYatto waraeru no yoMainichi isogashiku shite iruwaAtarashii jinsei o watashinari ni aruiteruAnatani aitakute, aitakuteNemurenu yoru wa Anata no nukumori oSono nukumori o OmoidashiSotto hitomi tojite miruAnata no ushiro arukitakattaFutari de mirai kizukitakattaDonnani aishite mo kanau koto naiAi mo aru koto nadoKizuki mo shinai hodo anata dakeMitsumeteta aishiteta Watashi no subete o kaketeAnatani aitakute, aitakuteNemurenu yoru wa Anata no nukumori oSono nukumori o OmoidashiSotto hitomi tojite miruIsshyou ni sugoshita hibi o wasurenaide neKoukai shinai deshyouFutari aishiatta kotoAnatani aitakute, aitakuteNemurenu yoru wa Anata no nukumori oSono nukumori o OmoidashiSotto hitomi tojite miruAishiteru to tsubuyaiteЧамтай уулзмаар байнаӨөрсдийнхөө өрөөний хаалгыг хаагаадӨнгөрсөн дурсамжууддаа “баяртай” гэж шивнэлээТэрнээс хойш хагас жил өнгөрсний дараа лТэгсхийгээд инээж чадахтайгаа болж байнаӨдөр бүр завгүй байхыг хичээжӨөрийнхөөрөө шинэ амьдралаа туулж явна дааЧамтайгаа уулзмаар байна, уулзмаар байнаНойр хулжсан шөнө чиний нөмөр нөөлгийгТэр л нөмөр нөөлгийг санажНүдээ зөөлхөнөөр аньж үзэх юмЧиний араас алхахыг хүссэнИрээдүйгээ хамтдаа бүтээхийг мөрөөдсөнХичнээн их хайрлаж байсан ч, биелсэнгүй ээХайр байсан чАнзаарагдахгүй шахам, зөвхөн чамд лӨөрийн бүхнээ зориулан ширтсэн, хайрласанЧамтайгаа уулзмаар байна, уулзмаар байнаНойр хулжсан шөнө чиний нөмөр нөөлгийгТэр л нөмөр нөөлгийг санажНүдээ зөөлхөнөөр аньж үзэх юмХамтдаа өнгөрөөсөн өдрүүдээ битгий мартаарайБие биенээ хайрлаж байсандаа харамсахгүй биздээ?Чамтайгаа уулзмаар байна, уулзмаар байнаНойр хулжсан шөнө чиний нөмөр нөөлгийгТэр л нөмөр нөөлгийг санажНүдээ зөөлхөнөөр аньж үзээдХайртай гэж шивнэлээ...Жоохон гунигтай ч гоё дуу байгааз :).. За ингээд "Улаан шугам" нэвтрүүлэг маань дууслаа найзуудаа, дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай! гэж дуусдаг юм байна лээ тэр нэвтрүүлэг... :P
-
http://az22mn.blogspot.com→ Inner Mongolia Yitai Coal Co. and Mongolian Mining Corp. are planning initial public offerings in Hong Kong, becoming the latest coal miners to choose the southern Chinese city as the market of choice for raising capital.Yitai Coal, based in China's Inner Mongolia, plans to raise $1 billion to $2 billion in an IPO ahead of a listing in Hong Kong in the fourth quarter. Mongolian Mining, a coking-coal producer formerly known as Energy Resources, is looking to raise around $700 million ahead of a Hong Kong listing Oct. 5, according to a term sheet. Mongolian Mining's IPO will be the first in Hong Kong by a company based in Mongolia.The listings highlight China's ever-increasing energy needs. Coal mines in Mongolia and Inner Mongolia are keen to expand their production capacity by taking advantage of China's growing coal consumption. China was a net exporter of coal until last year, when rising domestic demand -- coupled with the start of a major overhaul of mines in the key production hub of Shanxi province in northern China -- prompted it to scour the Asia-Pacific region for available coal supply.Yitai Coal has said it hopes the IPO will help fund its planned acquisition of 8.45 billion yuan ($1.24 billion) in coal assets from parent company Inner Mongolia Yitai Group. The number of new shares it plans to issue would amount to at least 15% of its enlarged share capital. The company's assets totaled 23.12 billion yuan at the end of March.Mongolian Mining plans to list about 20% of its enlarged share capital before an overallotment option of around 15% of the deal size is exercised, according to the term sheet.Landlocked Mongolia's largely untapped mineral and energy resources have been generating a lot of interest from investors. Mongolia's proximity to China, a major customer for its iron ore, copper, coal and other commodities, adds to its appeal.Mongolian Mining's Ukhaa Khudag mine is roughly 152 miles 245 kilometers from the Chinese border. The company intended to build a private railway linking the mine directly to the Chinese border, but those designs have been put on hold amid plans by the Mongolian government to build a railway link to Sainshand and connect with the Trans-Mongolian Railway. In the absence of an extensive network of railways, many Mongolian mining sites currently truck resources to China.Citigroup Inc. and J.P. Morgan Chase & Co. are bookrunners on the Mongolian Mining deal. UBS AG, BOC International Holdings Ltd., China International Capital Corp. and BNP Paribas SA are handling the Yitai Coal deal, the people said.
-
http://batuug.blog.gogo.mn→
Өмнөтгөл
Социализм нуран унаж, дэлгүүрийн лангуу бор давснаас өөр зүйлгүй байсан тэр цаг үед буюу 1990 оны орчим би Евгении Муслин зохиогчтой “ХХ зууны машин” гэсэн номын монгол орчуулгыг олж уншсан маань саяхныг болтол миний ширээний ном байсан юм. (Энэ номыг А.Гөлгөө монгол хэлнээ орчуулжээ.)
Энэ номд нэгдүгээрт, техникийн систем, техник нь хөгждөг өөрийн жам ёстой байдаг гэсэн санаа туссан, хоёрдугаарт , энэ жам ёсоор шинээр үүсч байгаа ирээдүйн машины олон загварууд байдгаараа онцлог юм. Эдгээр олон загвараас миний хамгийн их сонирхсон нэг бүтээл нь дулааны хоолой юм.
Анх дулааны хоолойг галладаг, талх жигнэх зуухны дотор гадаргуугийн дулааныг жигд байлгах зорилгоор Америкт бүтээжээ. Энэ хоолой нь ямар ч хөдөлгүүр, насос, хаалт, мэдрүүл байхгүй мөртөө их биш зайд дулааныг асар хурдан дамжуулдаг, ингэхдээ дулаанаа тодорхой хэмд барьж чаддаг зэрэг гойд чанартай гэж бичсэн байлаа. Гойд чанар гэдэг нь дулааныг хамгийн сайн дамжуулагчдын нэг, бидний мэдэх зэсээс бараг мянга дахин их дулаан дамжуулдагт оршино.
Тэгээд ийм үнэмшмээргүй чадвартай хоолой маань маш энгийн, хөгийн гэхээр бүтэцтэй байсныг би их сонирхож, тэгсэн хэр нь энэ хоолойг чухам юунд хэрэглэхээ олохгүй байсаар интернет миний өдөр тутмын хэрэглээ болсон өнгөрсөн 2004 оны сүүл хүргэв. Эцэст нь нөгөөх дулааны хоолойнхоо талаар интернетээс хайж (орос хэл дээрхи хайлтын систем www.rambler.ru), техникт одоо ямар зориулалтаар хэрэглэж байгааг сонирхож үзвэл бараг хэдэн зуун сайтын хаяг олдсон боловч ганцаас бусад нь зөөврийн компьютерийн хөргөлтөнд ашигласан, өөрөөр хэлбэл, сэнсгүй хөргөлт бүхий чимээгүй нөүтбүк хийсэн тухай байв.
Энэхүү үлдсэн ганц сайтыг нээж үзвэл, өнөө дулааны хоолойг маань төгс төгөлдөр шийдлийн нэг жишээ болгон бичсэн, энэхүү, Танд өдгөө сонирхуулан буй онолоорхи өөрөө сурах гарын авлагатай сайт байсан юм. Тэрхүү гарын авлагыг нь би компьютертаа татаж авч анх энэ онолтой танилцсан билээ.
Улмаар энэ онолын нэр болон онолыг үндэслэгч Г.С.Альтшуллерийн нэрээр түлхүүр үг өгөн хайж энэ сэдвээрх хоёр ч номыг нэмж хуулан авсан юм. Олсон номуудаа уншихад, энэ онол монгол хэлээр байдаг ч болоосой гэх бодол төрж, Улсын нийтийн номын сангийн каталогт хайсан ч олоогүй юм. Иймд эдгээр номоо өөрөө орчуулахаар шийдээд эхний номныхоо нэгдүгээр бүлгийг бараг л нэг амьсгаагаар дуусгасан мөртөө цааш нь үргэлжлүүлэхээ түр хүлээж зохиогчоос нь орчуулах зөвшөөрөл авахаар захиа бичив.
Хүлээсэн нь ч зөв болж зохиогч маань орчуулах зөвшөөрлийг “...зөвхөн хэвлэлийн газартай гэрээ хийж...” өгнө гэсэн байлаа. Нөгөө хоёр номын зохиогч болон зохиогчийн эрх эзэмшигч нар миний захиаг сонирхсон хэдий ч номоо бус харин энэ онолын нэр томъёог эхэлж орчуулах зөвлөгөөг өгсөн юм. Би зөвлөснийх нь дагуу Г.С.Альтшуллер сангийн сайтад орж, ёстой л монголоос бусад бараг бүх хэлээр энэ онолын нэр томъёо орчуулагдсныг үзэж мэдэн өөрийгөө, өөрсдийгөө хир хоцрогдсноо ойлгож билээ...
Энэ үед эдгээр гурван ном тус бүрийн сайн, муу талууд нь надад илэрхий болж, аль нэг номыг шууд орчуулалгүй, харин энэ номнуудаа ашиглан энэхүү онолыг анх сонсож байгаа уншигчдад ойлгомжтойгоор хялбаршуулан, өөрийнхөөрөө бодлого жишээнүүдийг аван шинээр ном зохиоё гэж шийдсэн юм. Ингээд сэтгэхүйн аугаа хүчирхэг зэвсэг гэж үнэлэхүйц энэхүү асар том онолын бяцхан танилцуулга төдий товхимолоо уншигч Таны гар дээр өргөн барьж байна. Өөртөө ахдах энэ том ажлыг барьж аван бие дааж ном бичихэд анх зөвлөгөө өгөн зоригжуулсан багын найз Ганаадаа талархсанаа уламжлая.
-
http://crys121.blogspot.com→ “НИЙСЛЭЛИЙН ХӨГЖИЛ БА МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ОНОВЧТОЙ ШИЙДЭЛ” УРАЛДААНЫ УДИРДАМЖhttp://biznetwork.mn/network/topic/show/19623/page/1
-
http://batuug.blog.gogo.mn→
Э-номыг “шахаж” бэлтгэх
Өнөөдөр та бүхэндээ DjVu форматыг танилцуулъя. Энэ формат нь ерөнхийдөө PDF форматтай тун төстэй, э-ном уншихад зориулагдсан юм. Гол ялгаа нь хадгалахад маш бага зай эзэлдэгт оршино. Тухайлбал 300 гаруй хуудастай толь бичиг гэхэд энэ форматаар ердөө л 3-4 мВ хэмжээтэй байдаг. Ингэж бага зай эзэлдгийн цаад учир нь гэвэл: зөвхөн зураг, бичгийг л хадгалаад, цаад талын “фон”- ыг нь хадгалдаггүй, тэгээд дараа нь нээхдээ цагаан дэвсгэр дээр бичгийг сэргээдэг гэж байгаа.
Мөн энэ форматыг уншдаг, засдаг программууд нь ихэнхдээ нээлттэй буюу үнэгүй тараагддаг юм. Энэ форматаар хуулагдсан номыг уншихад DjView гэх мэтийн программ хэрэг болно. Энэ болон өөр ч иймэрхүү программыг нэтээс үнэгүй татаж авч болно.
Харин ийм формат руу хөрвүүлэхэд DjVu solo гэх мэтийн редактор программ хэрэгтэй. Энэ программ нь өөрөө маш бага 4 мВ орчим хэмжээтэй, үнэтэй болон үнэгүй хоёр хувилбартай, англи орос хэлтэй байгаа. Цаасан ном, бичмэлийг скайнердаад хадгалсны дараагаар энэ программаа нээж хөрвүүлэх файл юм уу фолдероо заагаад, хадгалах газраа өгөөд болоо. Хөрвүүлсэн номоо нээж уншихын тулд таны РС чинь энэ форматыг уншдаг программтай байх шаардлагатай шүү. Үүний тулд дээр дурдсан DjView байсан ч болно. Хэрвээ цаасан номыг электрон болгохдоо арай чанартай байлгая гэвэл анх скайнердахдаа л тохируулгыг нь 300, эсвэл 600 ddp болго гэж зөвлөдөг юм.
Бас JPG форматтай, ердийн гэрэл зургийг ийм формат руу хөрвүүлэхэд, дискэн дээр хадгалагдах хэмжээ нь 50-70 дахин багасдаг гэдгийг дуулгая.
Ийм бага хэмжээтэй болсон ном, бичмэл, гэрэл зургийг холболтын хурд удаантай үед ч интернетээр дамжуулахад хамаагүй хялбар болно.
Нэмж хэлэхэд энэ форматаар хөрвүүлсэн маш олон тооны номыг нэтэд үнэгүй татаж авахаар “Э-номын сан”- д, жишээлбэл энд байдаг юм шүү.
Номын хур арвин байхын ерөөл дэвшүүлье Танд!
-
http://bolderdene.dindon.mn→
#
Дууны нэр
Татах
1.
Eminem - Love the Way You Lie (feat. Rihanna)
Татах
2.
Taio Cruz - Dynamite
Татах
3.
Katy Perry - Teenage Dream
Татах
4.
Enrique Iglesias - I Like It
Татах
5.
Usher - DJ Got Us Fallin' In Love (feat. Pitbull)
Татах
6.
Lil Wayne - Right Above It (feat. Drake)
Татах
7.
Mike Posner - Cooler than me
Татах
8.
Katy Perry - California Gurls (feat. Snoop)
Татах
9.
Bruno Mars - Just the Way You Are
Татах
10.
B.o.B - Magic (feat. Rivers Cuomo of Weezer)
Татах
11.
B.o.B - Airplanes (feat. Hayley Williams of Paramore)
Татах
12.
Nelly - Just A Dream
Татах
13.
Jason Derulo - Ridin' Solo
Татах
14.
Taylor Swift - Mine
Татах
15.
Eminem - Not Afraid
Татах
16.
Ke$ha - Take It Off
Татах
17.
Travie McCoy - Billionaire (Feat. Bruno Mars)
Татах
18.
Drake - Find Your Love (Prod. by Kanye West, Jeff Bhasker, No I.D.)
Татах
19.
Maroon 5 - Misery
Татах
20.
Usher - OMG(feat. Will.I.Am)
Татах
21.
Flo Rida and David Guetta - Club Can't Handle Me
Татах
22.
Nicki Minaj - Your Love
Татах
23.
Lady Antebellum - Need You Now
Татах
24.
Paramore - The Only Exception
Татах
25.
Sugarland - Stuck Like Glue
Татах
26.
Train - Hey, Soul Sister
Татах
27.
Trey Songz - Bottoms Up (feat. Nicki Minaj)
Татах
28.
Cali Swag District - Teach Me How to Dougie
Татах
29.
Chris Brown & Tyga - Dueces (feat. Kevin McCall)
Татах
30.
Taio Cruz - Break Your Heart
Татах
-
1http://saihnaaraa.blogspot.com→ Амарч амарч хичээлд суух хэцүү байна аа. Нөгөө залхуу хүн явсанаас суух нь дээр юм, сууснаас хэвтсэн нь дээр юм гэдэг шиг хэвтмээр л санагдаад байлаа.Өглөө 8с 4 паар дарааллаад ганц ч цонхгүй үргэлжилчдэг нассс. Гэснээс өнөөдөр англи хэлний хичээл анх удаа оров оо. Бяд чинь одоо 10 жилдээ 9н жорын орос, хятад, япон, герман нтр хэлээр хальт мульт бөмбөгдүүлчээд орж ирсэн хүмүүс нэг ангид сууцан чинь мэддэг хүний хажууд бол онигоотой л байлаа. Үсэгнээсээ эхлээд заах уу л гэж байна багш нь. Бодоод байхад багш нь өө ганц хоёр хэллөү, хаая, баая гэсэн шүү юм хэлж өгчөөл амар чимуу???.Багш самбар дээр What, Where, Who, How, Which гээл бичээд өгөв өө. Тэгсэн урд суужийсан хүүхэд эргэж харснаа "вич" гэдэг чинь юуилээ? гэжийна. Тэхээр нь "аль" гээд хэлээд өгөв. Тэгсэн урагшаагаа харснаа "тэр хааавын хажууд байгаа" гэж авдын. "Аль аа" гээд байхад л ойлголцохгүй, бас л удаан яриа өрнүүллээ шд хэхэ.
Төрөлүүд (Үүлээр)
- Блог блог блог 1 1
- Danzanravjaa 1 1
- Бундын тамга 11 11
- LMO 3 3
- Дэлгэцийн бүтээл 3 3
- notebook 2 2
- Судалгааны арга зүй 2 2
- Digital 1 1
- 日本語 3 3
- cheat sheets 2 2
- Mongol paint 1 1
- polyglot programming 1 1
- geree 1 1
- sharegogomn 1 1
- Хэрэг болдог шүү 2 2
- Бие хамгаалагч бодит явдлаас сэдэвлэв... 1 1
- gal togoo 1 1
- Хэрэгцээт програмууд 4 4
- цуурай 1 1
- Хамтдаа ярилцаяЗахидал хэлэлцүүлэг... 1 1
- Монгол Твиттерчдын Клуб 1 1
- усан онгоц 1 1
- домог 1 1
- film 5 5
- Зевс 1 1
- Borat 1 1
- амьтан 1 1
- Загас 5 5
- Програм хангамж 6 6
- Өгүүлэхүй 1 1
