USI ERP

  • ERP буюу Enterprise Resource Planning систем гэдэг нь байгууллагын дотоод, гадаад бүх мэдээллийг удирдан зохион байгуулж бизнесийн бүхий л процессын уялдаа холбоог ханган ажиллах систем бөгөөд бизнесийн шийдвэр гаргагчидыг мэдээллээр хангаж, бизнесийг удирдах боломжийг олгож байдаг систем юм.
  • ERP систем нь нягтлан бодох бүртгэл, санхүүгийн удирдлага, татан авалт, агуулах, борлуулалт, логистик, харилцагчид, үйлдвэрлэл, хүний нөөц, төслийн удирдлага гэх мэт бүхий л үйл ажиллагааг хамарсан байдаг. 
  • USI ERP систем нь дэлхийн 37 оронд шалгагдсан OpenERP шилдэг систем дээр суурилсан бөгөөд Монголын нөхцөлд тохируулан бүрэн нийцүүлсэн бүрэн гүйцэд, дэлхийн түвшний шилдэг систем юм.
  • USI ERP систем нь дэлхийн түвшинд шалгагдсан мянга гаран модультай бүрэн хэмжээний цогц систем билээ.
  • Модуль бүтэцтэй тул захиалагчид хамгийн чухал модулиудыг урьдчилан нэвтрүүлж яваандаа өргөтгөн бусад модулийг нэвтрүүлэх замаар өргөтгөн хэрэглэх бүрэн боломжийг олгодог.
  • Аливаа байгууллагын бизнес процессийн төрөл бүрийн ажлын урсгалд нийцүүлэн хялбар тохируулах боломжтой уян хатан систем юм.
  • Лицензийн төлбөр байхгүй байдагаараа байгууллагын өсөлт хөгжилтийн явцад хэрэглэгчийн тоо нэмэгдсэн ч нэмэлт зардал гардаггүйгээрээ захиалагчид санхүүгийн таатай боломжийг олгодог. Лицензээс хэмнэсэн мөнгөө системийг өөрийн шаардлагад нийцүүлэн өөрчлөх зэрэг ашигтай чиглэлд хөрөнгө оруулах боломжийг олгодог.
  • USI-ERP системийн ажлын урсгал буюу онлайн цохолтын шийдэл бол маш уян хатан тохируулгатайн дээр хэрэглэхэд энгийн хялбар байдлаараа онцлог. Тухайн байгууллага өөрийн бүтэц зохион байгуулалтанд тохируулан ажлын урсгалыг өөрчилж хялбарчлах боломжтой. Мөн бүх төрлийн хүсэлт, хяналтын урсгалууд нэг дэлгэцэнд төвлөрдөг бөгөөд дарга, менежер нэг дэлгэцийн тусламжтайгаар өөрт ирсэн бүхий л зөвшөөрөл хүсэлтүүдийг хянаж удирдах боломжтой юм.  Жишээлбэл түгээмэл ажлын урсгалууд:
    • Үндсэн хөрөнгө хүсэх өргөдөл
    • Хангамжийн материал хүсэх өргөдөл
    • Бэлэн мөнгө хүсэх өргөдөл
    • Амралт чөлөө хүсэх өргөдөл
    • Борлуулалтын төлөвлөгөө санал
    • Татан авалтын төлөвлөгөө санал
    • Цалингийн урьдчилгаа хүсэх өргөдөл
    • Бусад өргөдөл гомдол
  • USI ERP систем нь дараах үндсэн модулиудыг агуулдаг. 
    • Санхүү, НББ модуль нь бусад модулиудтай уялдан холбогдож шаардлагтай санхүүгийн бичилт, бүртгэлүүдийг цаг тухайд нь далд хэлбэрээр буюу автоматаар бүртгэн хөтлөх зорилго бүхий модуль юм. Тус модуль нь ERP системийн үндсэн суурь бүртгэл бөгөөд мэдээллийн бүхий л урсгал сувагаар дамжин боловсруулагдаж буй гүйлгээ, бүртгэлүүд санхүүгийн модульд цугларан нэгтгэгддэг. USI–ERP системийн гол онцлог бол тэрхүү бизнесийн үндсэн бүртгэл мэдээллүүд тус тусийн дэд модулийн хүрээнд бүртгэгдэн боловсруулагдах ба автоматаар санхүү бүртгэлийн ажил гүйлгээ рүү хөрвөгдөн цугларна. Нягтлан бодогч тэдгээр ажил гүйлгээг зөвхөн хянаж батлахад л хангалттай байдаг. Олон улсын болон нийтээр хүлэн зөвшөөрөгдсөн санхүүгийн стандартыг бүрэн хангасан болно.
    • Аналитик санхүү модуль ашигласнаар тухайн байгууллага стандарт санхүүгийн дансуудаа зардлын төвүүдээр хэт дэлгэрэнгүй бүртгэх шаардлагагүй болдог. Учир нь зардлын нарийвчилсан бүртгэлийг аналитик дансанд төвлөрүүлэн хөтлөх боломжтой. Системд аналитик данс, аналитик төсөв болон тохиргоог нэг удаа хийх бөгөөд ингэснээр зардлын хуваарилалт, бүртгэлүүд автоматаар хийгдэж хүссэн үедээ зардлын төсөвлөлт гүйцэтгэлийг харьцуулсан тайлан гаргах боломжтой. Мөн байгуулагад орж ирэх мөнгөн орлогыг төлөвлөж тохируулснаар мөнгөн урсгал, гүйцэтгэлийг харьцуулж хянах боломжтой болдог.
    • Агуулахын модуль нь бараа, материалыг удирдан зохион байгуулах олон боломжийг олгодог. Тухайлбал:
      • Агуулах болон логистикийн удирдлага
      • Агуулах дахь бараа байрлалуудыг тодорхойлох, удирдах
      • Бараа материалын эргэц болон зохистой үлдэгдлийг удирдах
      • Захиалгад харгалзах багцлалт, савлалтыг удирдах
      • Хүргэлт болон дагалдах баримт, хүргэлтийн зардлыг удирдах
      • Барааны серийн дугаар болон хөдөлгөөний хяналтыг удирдах
      • Автомат нөхөн дүүргэлтийг удирдах
      • Бараа материалын орлого, зарлага
      • Тооллого
      • Буцаалт
      • Актлалт, устгалт
    • Худалдан авалт модуль нь захиалагчийн үнийн санал хөтөлж, улмаар худалдан авалтын захиалга үүсгэх, захиалсан барааны тухай хянах, хүлээн аваагүй барааны талаарх сануулгыг автоматаар үүсгэх, төлөвлөгөөт худалдан авалтын санал захиалга үүсгэх, худалдан авалтын нийлүүлэлтийн хугацааг үндэслэн сануулга өгөх, худалдан авалттай холбоотой үнэ, хөнгөлөлт зэргийг тохируулах гэх мэт өргөн боломжуудтай.
    • Борлуулалт модуль нь борлуулалт төлөвлөхөөс эхлэн бараа хүргэлт хүртэлх дор дурдагдах бүхий л үйл ажиллагааны зохицуулалтыг хийдэг.
      • Борлуулалт төлөвлөх
      • Үйлчлүүлэгчийн мэдээлэл тодорхойлох
      • Барааны үндсэн үнэ, үйлдвэрлэгчийг тодорхойлох
      • Борлуулалтын ноорог захиалга үүсгэх
      • Захиалга батлах
      • Захиалга цуцлах
      • Захиалгын хуудас хэвлэх
      • Захиалгын төлөв, гүйцэтгэл хянах
      • Захиалга хайх
      • Борлуулалтын буцаалт
      • Борлуулалтын захиалгаас нэхэмжлэл үүсгэх
      • Бараа хүргэлт гүйцэтгэх
      • Нэхэмжлэл төлөх
      • Бараа солилцоо
      • Харилцагчийн захиалга өгөх
    • Хүний нөөц модуль нь байгууллагын хүний нөөцийн бүхий л мэдээллийн бүртгэл, ажлын урсгалуудыг илгээх, батлах боломжуудаар хангана. Дараах үндсэн функционалиудтай. Үүнд:
      • Ажилтнуудын дэлгэрэнгүй мэдээлэл, гэрээний бүртгэл
      • Нэгж, цехүүд
      • Ажлын байр, албан тушаалууд
      • Хүний нөөцийн бүрдүүлэлт
      • Ажилтнуудын байгууллага дахь шилжилт хөдөлгөөн
      • Ажилтны амралт, чөлөө
      • Ажилтны илүү цаг, гадуур ажиллах хүсэлт
      • Ажилтан, хэлтсүүдийн ажлын төлөвлөгөө
      • Ажилтны өргөдөл, гомдол
      • Ажилтны сахилга шийтгэл, шагнал, урамшуулал
      • Ажилтны тэтгэмж, буцалтгүй тусламж
      • Ажилчдыг сургалтанд хамруулах
      • Ажилчдыг томилолтоор явуулах
      • Захирлын тушаалыг бүртгэх, батлах. 
      • Батлагдсан захирлын тушаалын биелэлтийг хянах
      • Байгууллагын ирсэн, явсан бичиг баримтуудыг бүртгэх
      • Ажлын урсгалуудыг илгээх, батлах
      • Санал асуулга
    • Цалин, цаг бүртгэл модуль нь хүний нөөц, ирцийн(цаг бүртгэл) мэдээлэл дээр үндэслэн байгууллагын ажиллагчдын цалинг бодоход цалингийн модулийг хэрэглэнэ. Дараах үндсэн боломжийг багтаана:
      • Нэмэгдэл, суутгалын ангилал
      • Цалингийн задаргаа (Цалингийн бүрэлдэхүүн)  
      • Албан тушаалын сарын болон ажилчны цагийн цалингийн тариф
      • Холбооны төлбөр
      • Ажиллагчдын банкаас авсан зээлийн төлбөр
      • Хоолны төлбөр
      • Дэлгүүрээс  авсан барааны төлбөр
      • Амралтын мөнгө
      • Эмнэлгийн хуудасны мөнгө
      • Хүний нөөцийн мэдээллээс удаан жил, ур чадвар, хавсран ба орлон гүйцэтгэсний нэмэгдэл зэрэг нэмэгдлүүдийг тооцно.
      • Ажлын цагийн тодорхойлолт, ажлын цагийн балансыг системд бүртгэгдсэн ирц болон чөлөө, амралт, гадуур ажиллах, томилолт, сургалт зэрэг хүний нөөцийн мэдээллээс тооцоолон гаргах
      • Байгууллагын сарын ажлын үр дүнг албан тушаалтнуудаар дүгнүүлж үр дүнгийн хувиар “Сарын ажлын үр дүнгийн шагналт цалин”-г тооцох
      • Байгууллагын жилийн ажлын үр дүнг албан тушаалтнуудаар дүгнүүлж үр дүнгийн хувиар “Жилийн ажлын үр дүнгийн шагналт цалин”-г тооцох
      • Бүх төрлийн нэмэгдэл, суутгалыг бүртгэсний дараа 'Урьдчилгаа цалин', 'Сарын үр дүнгийн', 'Сарын сүүлийн', 'Жилийн үр дүнгийн' гэсэн цалинг бодно.
    • Үйлдвэрлэл модуль нь үйлдвэрлэлийн зардлыг хянаж удирдах үндсэн зорилготой. Үүнд дараах хүчин зүйл орно:
      • Бараа бүтээгдэхүүний орц найрлага дээр суурилж материалын автомат хөдөлгөөн хийнэ.
      • Хоёрдогч түүхий эд буюу дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой, Өөрөө хэлбэл шатласан орц найрлагын бүртгэл
      • Үйлдвэрлэлийн дамжлага, маршрутын тусламжтайгаар бараа материалын үйлдвэрлэлийн өртөгийг нарийвчлан тогтоох боломжтой.
      • Нэг бараанд үйлдвэрлэлийн олон жор найрлага байж болох ба улирлаас хамаарсан эвсэл зах зээлийн эрэлтээс хамааран үйлдвэрлэх жороо сонгож хэрэглэх боломжтой. Жишээ нь өвлийн улирал үйлдвэрлэхэд нэмэлт материал шаардагддаг байж болно.
      • Дамжлага буюу үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж бүрд зардлын хуримтлал үүсгэн шинжилгээ хийх боломжтой. Жишээ нь хэвлэгч машин нэг сарын турш хичнээн хэмжээний зардал гаргасныг тооцож үр ашгийг тодорхойлсноороо капиталжуулах эсвэл актлах шийдвэр гаргахад тус болно.
      • Тухайн аж ахуйгаас хамаараад үйлдвэрлэлийн өртөгийг тооцоолох арга хэлбэрийг сонгох боломжтой. Үүнд материалын өртөгийн нийлбэр, дамжлагуудын зардлын хуваарилалт, удирдлагын зардал зэргийг тооцох боломжтой.
    • Төлөвлөгөө модуль нь байгууллагын цех, нэгж, албын ирэх онд үйл ажиллагааны явцад хийгдэх ажил болон мөн ашиглагдах бараа материал, хэрэгслүүдийг төлөвлөх бөгөөд тэдгээрийн зардлыг тооцоолох улмаар түүний зардлын гүйцэтгэлийг хянах үүрэгтэй юм. Дараах үндсэн хэсгүүдтэй. Үүнд:
      • Норм тогтоох /Тухайлбал: Албан тушаалаас нь хамааран тухайн цаг хугацааны мөчлөгийн дагуу ямар хангамж авах тухайлбал бичиг хэрэг, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл гэх мэт/
      • Ажилчдын хөдөлмөр хамгааллын материалыг төлөвлөх /систем/
      • Нэгжийн бичиг хэргийн материал, цэвэрлэгээ үйлчилгээний материалын зардлыг тооцох – сараар төлөвлөх боломжтой
      • Бусад үйлдвэрлэлтэй холбоотойгоор багаж хэрэгсэл, гэмтэл устгал, тос шатахуун, түүхий эд материал, галын аюулаас хамгаалах материал зэрэг бусад төрлийн зардлуудыг төлөвлөнө.
      • Нэгжийн ажилчдын нийгмийн зардал, томилолт, сургалтын зардлыг тооцох
      • Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор нэгжүүд өөр өөрийн ажлуудыг зохион байгуулж болно. Тухайлбал: Олон нийтийн арга хэмжээ, ТЗБАХ, ХАБЭАМС, гадны үйлчилгээ, байгаль орчин хамгаалах ажил гэх зэргээр төлөвлөхөөс гадна ажлын гүйцэтгэлийг хянах боломжтой.
    • Засвар модуль нь байгууллагын цех, нэгжүүдэд шаардлагатай төлөвлөгөөт засваруудыг оруулах буюу түүнд хамаарах ажлын эзэлхүүн, шаардлагатай материалыг төлөвлөх улмаар байгууллагын нэгдсэн засварын төлөвлөгөөг гаргаж гүйцэтгэлд нь хяналт тавих зорилготой.
      • Цех нэгжүүдийн мастер, менежерүүдээс ирэх онд засвар хийх шаардлагатай тоноглолууд тус бүрээр ямар засварын ажилбарууд хийгдэх түүнд шаардлагатай бараа, материалыг төлөвлөнө. /Барилгын ажил мөн орно/
      • Мастеруудаас ирсэн график буюу төлөвлөгөөг цех, нэгжийн засварын инженерүүд хянаж нэгтгэнэ /Батлах урсгалаар явагдана/
      • Хяналтын инженерүүд нэгжийн нэгтгэсэн графикыг хянаж байгууллагын хэмжээнд засварт оруулах шаардлагатай тоног төхөөрөмжийн засварын график буюу төлөвлөгөөг гаргана
      • Гаргасан графикын дагуу засварт ажлууд эхлэх үед тэдгээрийн зардал, засварт хэрэглэгдэж буй бараа, материалыг хянах, ажлын гүйцэтгэлийн хувийг оруулснаар тухайн тоног төхөөрөмжийн хувьд ажлын явцыг хянах боломжтой

USI ERP систем нь энд дурьдагдаагүй өөр олон боломжийг агуулдаг. Та бүхэн манай бүтээгдэхүүнийг сонирхвол бидэнтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Бид та бүхэнд өөрсдийн бүтээгдэхүүнийг танилцуулахдаа таатай байх болно.

Сэтгэгдлүүд


Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold