|
“Бид чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн, хэрэглэгчээ дээдэлсэн урт хугацааны харилцааг бэхжүүлж, ухаалаг хэрэглээг төлөвшүүлнэ” Анх 1924 оны 5 сард “Архины онц хэргийг эрхлэх газар” нэртэйгээр АПУ Хувьцаат компанийн үндэс суурь нь тавигдсан, Монголын үндэсний ууган үйлдвэр бөгөөд 2001 онд бүрэн хувьчлагдан хувьцаат компани болж, 86 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Эдүгээ тус компани 700-аад ажиллагсадтай, 50-аад нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлдэг, улсын төсөвт жилдээ 42 тэрбум төгрөгний татвар төлдөг Монгол Улсын шингэн бүтээгдэхүүний зах зээлд тэргүүлэгч компани болоод байна. |