|
БИДНИЙ УРИА Make Your Future Great Та агуу ирээдүйг бүтээж чадна ЭРХЭМ ЗОРИЛГО Бидний эрхэм зорилго нь олон улсын стандартад нийцсэн, шинэ үеийн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг орчин үеийн техник технологид тулгуурлан харилцагчдад шуурхай хүргэж, тэргүүлэх санхүүгийн байгууллага болоход оршино ЗОРИЛТУУД - Компанийн хүчтэй засаглалтай болно
- Олон улсын санхүүгийн шилдэг стандарт бүхийн санхүүгийн байгууллага болно
o Томоохон санхүүгийн зөвлөх компаниудтай түншлэх o Орчин үеийн техник технологи нэвтрүүлнэ - Шинэ санааг шилдэг үйлчилгээ болгох
- Олон улсын зах зээлээс хөрөнгө босгоно.
o Хувьцаа o Бонд o Форекс - Санхүүгийн сүлжээнд тулгуурласан жижиг дунд үйлвэрлэл бүхий ERP систем бүтээх
- MFG брэнд үүсгэн франчайзингийн үйлчилгээгээр үйл ажиллагаагаа тэлэх
ҮНЭТ ЗҮЙЛС - · Чадварлаг хүний нөөц
- · Бизнесийн шинэлэг санаа
- · Санхүүгийн цогц үйлчилгээ
- · Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч
- · Харилцагчийн эрх ашгийг дээдэлсэн
БИДНИЙ ТУХАЙ “Монголын санхүүгийн групп ББСБ” ХХК нь анх 2009 оны 10-р сарын 29-ний өдөр байгуулагдаж, мөн оны 12-р сарын 23-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аван үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд харилцагчдадаа дараах бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж байна. Үүнд: o Бизнесийн зээл - Эхлэлийн зээл - Эргэлтийн хөрөнгийн зээл - Жижиг дунд бизнесийн зээл - Зээлийн шугам o Хэрэглээний зээл - Өрхийн хэрэглээний зээл - Сургалтын төлбөрийн зээл - Авто машины зээл - Гэр ахуйн тавилга, цахилгаан барааны зээл - Шуурхай зээл - Цалингийн зээ o Дотоод арилжаа o Гадаад арилжаа /Forex/ Тус банк бус санхүүгийн байгууллага нь Хөрөнгийн удирдлагын хэлтэс, Санхүү тайлан бүртгэлийн хэлтэс, Хөгжил төлөвлөлтийн хэлтэс гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд бид бизнес эрхлэгчдэд болон өрх гэрт шаардлагатай аливаа санхүүжилтийг богино хугацаанд уян хатан нөхцлөөр түргэн шуурхай олгохоос гадна тэдний санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, бизнесийн үр ашгийг нь нэмэгдүүлэх зорилгоор санхүүгийн зөвлөгөө, мэдээллийн цогц үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна. ЗОРИЛТОТ ЗАХ ЗЭЭЛ “Монголын санхүүгийн групп” ББСБ нь хувь хүн, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор тэдэнд санхүүгийн болон оюуны хөрөнгө оруулалт хийж ажиллах болно. Тухайлбал иргэдийн хэрэглээнд тулгуурласан бүх төрлийн зээлүүд болон эдийн засаг, нийгмийн чиг баримжаатай жижиг дунд үйлвэрлэлийн бүх түвшинд санхүүжилт хийнэ. Хэрэглээний зах зээл “Иргэн бүрийн хэрэглээг цаг алдалгүй санхүүжүүлнэ” Эдийн засгийн өсөлтийг тодорхойлогч гол хүчин зүйлүүдийн нэг болох иргэдийн ХЭРЭГЛЭЭГ дэмжих замаар тэдний сэтгэл хангалуун амьдрах нөхцлийг бүрдүүлэх болно. Жижиг дунд үйлдвэрлэлийн зах зээл “Шинийг санаачлагчдыг дэмжин үйлдвэрлэлийн эрин үеийг бүтээлцэнэ” Жижиг дунд үйлдвэрлэлийг санхүүжүүлэх замаар нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож, улс орны эдийн засгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахад чиглэгдэнэ. Цаашид дээрх зорилтот зах зээлийн хүрээнд зээл болон гадаад валютын арилжаанаас гадна нэмэлт үйл ажиллагаа болох итгэлцлийн үйл ажиллагаа, төлбөр тооцооны хэрэгсэл, цахим мөнгөний үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг Санхүгийн зохицуулах хорооноос авч, зах зээлд нэвтрүүлэх замаар өөрийн байр суурийг бэхжүүлэн улмаар тэргүүлэгч санхүүгийн байгууллагуудын эгнээнд орохоор ажиллаж байна. |