Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?
Page 20768 удаа нээгдсэн
ALTAIN KHUDER

АЛТАЙН ХҮДЭР

ALTAIN KHUDER


        “Алтайн Хүдэр” ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдсан, одоо ажиллагсдын тоо нь 1600 давсан уул уурхайн үндэсний хөрөнгө оруулалттай компани бөгөөд бид Монгол Улсад уул уурхайн салбарыг хөгжүүлэх, уул уурхайн боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл- экспортыг нэмэгдүүлэх, улмаар хүнд металлургийн цогцолбор байгуулах эрхэм зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна. Бид Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт орших Таяннуур”-ын ордод геологийн эрэл, үнэлгээ, нарийвчилсан болон ашиглалтын хайгуулын ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн, ордын нөөцийг олон улсын стандартын дагуу баталгаажуулж, Монгол Улсын Эрдэс баялгийн санд бүртгүүлсэн юм. Таяннуурын төмрийн хүдрийн ордын байршил:              

•           Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт оршдог                       

 •           Улаанбаатар хотоос 1300 километр                       

•           Говь-Алтай аймгийн Алтай хотоос 300 километр                       

•           Монгол Улс-БНХАУ-ын хилийн гарцаас 168.34 километр  

 “Таяннуур” уурхайн хотхон нь ажилчдынхаа эрүүл, тав тухтай, аюулгүй ажиллаж, амьдрах нөхцөлийг хангасан, 110 өрөө бүхий 500 гаруй хүн амьдрах сууц, оффисийн зориулалттай 2 давхар барилга, 300 хүнд зэрэг үйлчлэх хүчин чадалтай зоогийн газартай. Мөн тогтмол халуун ус, дулаанаар хангах уурын зуух, байнгын ажиллагаатай угаалга, хими цэвэрлэгээ, ажиллагсдын амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан сагсан бөмбөгийн талбай зэргийг цогцоор нь шийдсэн. Уурхайн хотхон нь үүрэн холбооны сүлжээ, кабелын телевиз, өндөр хурдны интернет зэрэг хүний хэрэгцээнд шаардлагатай бүхий л зүйлээр бүрэн тоноглогдсон. “Таяннуур” кэмп нь инженерийн орчин үеийн шийдэлтэй Монгол Улсын стандартыг хангасан хотхон юм. Алтайн Хүдэр” ХХК -ийн бүтээн байгуулалт нь дэд бүтцийг цогцоор нь шийдсэн, уурхай дагасан жишиг цогцолбор хот байгуулах эхлэл суурь нь болж байна.

  “Алтайн Хүдэр-чүүд бид эх орон, эх нутагтаа анх удаа хүнд металлургийн үйлдвэрийг байгуулж, улмаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, Монголоороо овоглосон шилдэг брэнд бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд өрсөлдөх өндөр чадамжтайгаар гаргах зорилготой юм. Улмаар бид хөдөлмөр, хүч, амжилт бүтээлийнхээ үр шимээр Монгол улсын тэргүүний татвар төлөгч болж, үйлдвэржсэн бүс нутгийн хөгжлийг цогцоор нь шийдээд зогсохгүй улс орныхоо хөгжил дэвшилд үлэмж хувь нэмэр оруулна. .

Үйл ажиллагааны чиглэл

Компаний товч

Байгуулагдсан он: 2006

Холбоо барих хаяг

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
1-р хороо, Олимпийн гудамж,
Тэнгэрийн цаг цогцолбор,
Д секцийн I корпус
Утас: 7011-7991, 324930
Факс: 327991
Имэйл:
Вэб: http://www.altainkhuder.mn/