Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?
Page 9983 удаа нээгдсэн
Altan Joloo Group

Алтан Жолоо Групп

Altan Joloo Group

ЭРХЭМ ЗОРИЛГО
Хамтын хөдөлмөрөөр үр дүнтэй менежментийн шинэчлэлийг тасралтгүй нэвтрүүлж, бизнесийн салбар бүрт үр ашигтай хөрөнгө оруулалт хийж, ард түмний сэтгэл ханамжийг дээд зэргээр хангах бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгоно.
ТАНИЛЦУУЛГА
Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний “Алтан Жолоо Групп” нь 1992 онд В.Энхбаатар захиралын санаачлагаар үүсгэн байгуулагдсан. Улмаар компани байгуулагдсан цагаасаа тасралтгүй өргөжин тэлж бүрэлдэхүүндээ “Сансар” Хүнсний Худалдааны Сүлжээ, “Алтан жолоо трейд” ХХК, “Алтан Жолоо Импекс” ХХК, “Sansar Happy Center” үйлчилгээний цогцолбор, “Очир Интер Трейд” банк бус санхүүгийн байгууллага, “Арвайн Үндэс” ХХК зэрэг охин компаниудыг байгуулан тухайн салбар бүртээ бизнесийн үйл ажиллагаа амжилттай явуулж байна. Одоо “Алтан Жолоо Групп” нь эгнээндээ 500 гаруй чадварлаг боловсон хүчнийг нэгтгэн “Амжилтын жолоог хамтдаа” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
 
АЛТАН ЖОЛОО ТРЕЙД ХХК
Уриа: Хязгааргүй хэрэглээг сансараас
Эрхэм зорилго:
Өргөн сонголт, баталгаат бүтээгдэхүүнээр өрхийн хэ рэглээг баяжуулж, хэрэглэгч бүрт хүрч үйлчилнэ.
1997 онд “Сансар супермаркет”-ийг нээснээр Сансар хүнсний худалдааны сүлжээний суурийг тавьжээ. Улмаар супермаркет, бөөний худалдааны чиглэлээр Улаанбаатар хотын хэмжээнд 10 гаруй салбараар хэрэглэгч түмэндээ чанартай бараа бүтээгдэхүүнээр үйлчилж байна. Мөн гадаадын дипломат байгууллагын ажилтан, хилийн чанадад зорчигчдод зориулсан “Duty Free Shop”-ыг Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд ажиллуулж байна.
   
АРВАЙН ҮНДЭС ХХК
Эрхэм зорилго:
Улс эх орныхоо хөгжлийн тулгуур болсон үйлдвэрлэлийн салбарт хэрэглэгчээ дээдэлсэн чанартай шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өндөр ур чадвартай боловсон хүчин бүрдүүлэн ажиллаж, нийгмийн хөгжлийн төлөө сайн сайхан үйлс бүтээнэ.
“Арвайн Үндэс” ХХК нь Монгол Улсын Засгийн Газраас 2009 оныг Үйлдвэржилтийн жил болгосонтой холбогдуулан архи, ус, жүүс үйлдвэрлэх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, технологийн өндөр хүчин чадалтай, улсдаа томоохонд тооцогдох, орчин үеийн хүнсний үйлдвэрийг байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай бүтээгдэхүүн:
 
АЛТАН ЖОЛОО ИМПЕКС ХХК
Эрхэм зорилго:
Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангах дэлхийн шилдэг үйлдвэрлэгчдийн чанартай бүтээгдэхүүнийг чадварлаг баг борлуулалтын өргөн сүлжээгээр хэрэглэгч бүрт хүргэж, салбартаа тэргүүлэгч байна.
 
“Алтан жолоо импекс” компани нь Герман, Нидерланд, Малайз, Сингапур, Флиппин, Вьетнам, Турк, Саудын Араб, орос зэрэг орнуудын нэр хүнд бүхий томоохон үйлдвэр худалдааны байгууллагуудтай хамтарч 550 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн импортлон худалдаалж байна.
 Манай импортын брендүүд:
             

Үйл ажиллагааны чиглэл

Компаний товч

Байгуулагдсан он: 1992 он

Холбоо барих хаяг

Хаяг: БЗД, 3-р хороо 12-р хороолол, Сансрын үйлчилгээний төв, Сансар центр
Утас: 976-11-451804
Факс: 976-11-456765
Имэйл:
Вэб: http:///www.altanjoloo.mn/

Манай хамт олон