|
“Арвис Системс” ХХК нь Мэдээллийн Технологийн систем интеграци, цогц шийдлүүдийг нэвтрүүлэх, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба МҮХАТ-ын танхимын гишүүн байгууллага юм. Манай байгууллагын зорилго нь хэрэглэгчдэд Мэдээллийн Технологийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэх, хэрэглэгчийн шаардлагад тохирсон хамгийн оновчтой шийдлийг боловсруулах, мөн хамгийн сүүлийн үеийн шийдлүүдийг дотоодын зах зээлд нэвтрүүлэх явдал байдаг. Өнөөгийн байдлаар бид Айвенхоу Майнз Монголия Инк, SouthGobi Sands, Монгол Улсын Санхүү Эдийн Засгийн Яам, NewCom, Мобиком Корпораци, МЦХК, АНУ-н Элчин Сайдын Яам, АМХЭГ, МТЗ, JAICA, Худалдаа Хөгжлийн Банк, ХАС банк, Капитрон Банк, Анод Банк, Хадгаламжийн Банк, Зоос Банк, Кредит Банк, Таван Богд Групп, Комит/Комацу зэрэг олон байгууллагуудад мэдээллийн технологийн шийдлүүдийг нэвтрүүлж хэрэгжүүлсэн бөгөөд тэдгээрийн хэвийн ажиллагааг хангах үйлчилгээг тогтмол үзүүлдэг. Манай компани нь Монгол, Герман, Америк, Орос, Хятад зэрэг улсуудад техник хангамж, программ хангамж, системийн чиглэлээр мэргэжлийн сургалтанд хамрагдаж итгэмжлэгдсэн мэргэжлийн боловсон хүчнээр инженерийн багаа бүрдүүлж олон улсын стандартад нийцсэн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг. |