|
ТҮҮХ “Кредит Банк” ХХК нь 1997 онд байгуулагдсан бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгчийн 1998 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 137 тоот тушаалаар банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авснаар үйл ажиллагаагаа эхэлсэн. Банк нь өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нэг, Говьсүмбэр аймагт нэг нийт 2 салбараар харилцагчдад бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэж байна. Кредит Банк нь 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай банк юм. Банкны хувь нийлүүлэгч нь Кипр дэх “Бэйсик Элемент Файненс Лимитед” компани юм. ЭРХЭМ ЗОРИЛГО Харилцагчдад орчин үеийн технологит тулгуурласан чанартай, найдвартай бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэх, хувь нийлүүлэгчдийн ашгийг нэмэгдүүлэх, банкны ажилтнуудыг хөгжүүлэх. Монгол улсын эдийн засгийн өсөлт, харилцагч хувь хүн байгууллагуудын хөгжилд дэм үзүүлэх. |