Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?

Компаниа хэрхэн бүртгүүлэх вэ?

0efcb66fd27014e7383d35caa04e50e1

Сайтад өөрийн компанийг байршуулахын тулд дараах зааврын дагуу ажиллана уу.

1.     Энэ тохиолдолд www.daatgal.mn сайтаар жишээ авъя. Хамгийн эхний алхам бол та бүртгүүлэх ёстой. Ингэхийн тулд тухайн салбарын сайт руу ороод дээд эгнээнд байгаа БҮРТГҮҮЛЭХ гэсэн товчийг дарна. Зурагт улбар шар өнгөөр тодорч харагдсан байгаа.

2.     Дараах байдал харагдана. Хоосон байгаа хэсгүүдэд холбогдох утгуудыг бичих ёстой ба таны оруулсан мэдээллүүд бодитой байх ёстой гэдгийг анхаарна уу. Хэрэглэгчийн нэр гэдэгт компанийнхаа нэрийг бичих нь зохимжтой байдаг. Компаний бүртгэл идэвхжсэний дараа нууц үгээ солих боломжтой. Жишээ учраас зурагт бүх үгийг нэг нэрээр өгөв. Талбарыг бөглөж дуусаад БҮРТГҮҮЛЭХ дээр дарна.

  

 

 

3.     За танай компани амжилттай бүртгэгдлээ. Харин одоо Хэрэглэгчийн нэр, Нууц үг гэсэн хэсэгт дөнгөж сая бүртгүүлэхдээ ашигласан нэр, нууц үгээ оруулаад НЭВТРЭХ товчийг дараарай.

 

4.     Сайтын хамгийн дээд эгнээ анх бүртгүүлж байсан зургаас арай өөр болж дараах байдлаар өөрчлөгдсөн байна. Компаниа бүртгэх анхны алхам эндээс хийгдэнэ. Та одоо харагдаж байгаа эгнээнээс МИНИЙ КОМПАНИУД товч дээр дарна уу.

5.     Дараах дүр төрх харагдана. КОМПАНИ НЭМЭХ гэдэг дээр дарснаар дэлгэрэнгүй мэдээллүүдээ оруулах боломжтой.

6.     Харин одоо мэдээллүүдээ зохих талбарт нь байршуулж эхлээрэй. Үүнд:

1.     Нэр: Энд компанийнхаа нэрийг кирилээр бичиж өгнө

2.     URL: Энд зөвхөн компанийнхаа нэрийг дангаар нь, латин үсгээр бичих хэрэгтэй. Учир нь энэ хаяг нь танай компанийн интернэт хуудасны хаяг байдлаар ашиглагдах юм. Жишээ нь: http://.daatgal.mn/dayarsan

3.     Гишүүнчлэлийн ангилал хэсэгт дарахад утгууд гарч ирэх ба та аль ангилалд бүртгүүлэхээ сонгоно. Ангиллын талаарх мэдээлэл ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ хэсэгт бий.

4.     Хугацаа: Энэ хэсэгт 1 сар, 3 сар, 6 сар, 12 сар гэсэн ангиллууд байх ба та боломжит хугацаагаа сонгоорой.

5.     Лого: Тухайн салбар сайт руу ормогц нүүрэн дээр нь харагдах зургийг хэлж буй хэрэг бөгөөд BROWSE товчин дээр дарж хадгалсан талбараасаа дуудах зураг тань хэмжээний хувьд 100х100, өргөтгөл нь jpeg, png, gif байвал тохиромжтой.

6.     Танилцуулга: Энд компанийнхаа болон хамт олны ерөнхий танилцуулга, мэдээллийг байршуулах боломжтой. Текст, зураг, хүснэгтээ яаж оруулах талаар нарийвчилсан заавар ЭНД бий.

7.     Бараа, үйлчилгээ хэсэгт компанийн явуулж буй үйл ажиллагааны хүрээнд ямар бүтээгдэхүүн худалдаалдаг, эсвэл ямар үйлчилгээ үзүүлдэг талаарх дэлгэрэнгүй мэдээллийг оруулах нь зохимжтой байдаг. Текст, зураг, хүснэгтээ яаж оруулах талаар нарийвчилсан заавар ЭНД бий.

8.     Холбоо барих: Энэ хэсэгт танай компанийн бүтээгдэхүүн ,үйлчилгээг хаанаас авч болох дэлгэрэнгүй мэдээлэл оруулж болно. Тухайлбал, компанийн байршил, хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг, вэб сайтын хаяг, шаардлагатай тохиолдолд салбарууд болон гэрээт ажилтнуудтай харилцах жагсаалтыг бичих, мөн байршлаа зургаар оруулж болно.

9.     Вэб сайт: Энэ хэсэгт компанийнхаа сайтын хаягийг бичиж өгнө. Зарим нэг анхаарах зүйл бий. Энэ нь вэб сайтынхаа нэрийг http://www.DAYAR.mn гэж бүрэн оруулаарай. Хэрвээ танай компани сайтгүй бол энэ хэсэг дэх http://  гэж харагдаж байгааг арилгах ёстой. Танай сайт http://-ээр эхлээд заавал www авдаг бол бичих шаардлагатай.

10.  Харагдах эсэх: Танай компаний мэдээлэл олон нийтэд харагдах эсвэл үгүйг та энд шийднэ. Харагдах гэсэн сонголтыг хийгээрэй

11.  Ангилал: Компанийнхаа үйл ажиллагааны ангиллыг эндээс сонгож болно. Хэрвээ нэгээс дээш ангилал сонгох шаардлагатай бол компьютерийн гаран дээрээсээ CTRL товчийг дарж байгаад маузаараа идэвхжүүлээд яваарай. Ангилал хэсэгт ороогүй хэрнээ тухайн салбарт байх зайлшгүй шаардлагатай чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, түүнийгээ дурдах хэрэгтэй байгаа бол энэ талаарх хүсэлтээ info@dayar.mn хаягаар шуурхай ирүүлж болно. Үндэслэлтэй тохиолдолд бид ангиллын тоонд таны хүсэлтийг оруулах юм.

12.  Баталгаажуулах код: Харагдаж байгаа тэмдэгтүүдийг хоосон зайд дуурайлгаж бичнэ. Хэрвээ үсэг нь танигдахгүй байгаа бол товчийг дараад шинэ тэмдэгтүүд гарч ирснийг бичиж болно.

13.  ХАДГАЛАХ товчийг дарна. Ингээд танай компаний мэдээлэл орж дууслаа.

 

Компани бүртгүүлэх явцад анхаарах зүйл:

G  Гишүүнчлэлийн ангиллын ялгаа. Платинум гишүүнчлэлийг сонгосон тохиолдолд компани бүртгүүлэх явцад үндсэн логоноос гадна сайтын хамгийн дээд хэсэгт харагдах топ баннер оруулах талбар гарч ирдэг. Бусад тохиолдолд компани бүртгүүлэх зарчим адилхан байна.

G  МИНИЙ РЕКЛАМУУД хэсэг рүү орж компанийхаа сурталчилгааны баннерийг байршуулж болно. Гэхдээ энэ сурталчилгаа нь тухайн компаний өөрийнх нь мэдээллүүд бүхий хэсэгт байршихгүй. Харин үндсэн сайт буюу www.DAATGAL.mn сайтын баруун талд харагдаж буй хөдөлгөөнт болон зурган баннер юм. Тодруулбал, дор харагдаж буй сайтын РЕКЛАМ хэсэг дэх бамбаруушны дүрс бүхий зураг

7.     Таны оруулсан мэдээллүүд амжилттай хадгалагдлаа. Танилцуулга, Бараа/Үйлчилгээ, Вэб сайт, Холбоо барих гэсэн талбарууд өмнө нь бөглөгдсөн байгаа. Мөн дээд эгнээнд харагдаж буй категориудаас улбар шар өнгөөр тодорч харагдаж байгаа нь мэдээлэл оруулах үед таны сонгосон Ангилал хэсгийн илрэл юм. Харин одоо нэмж зураг, видео оруулах ёстой. Мөн Нүүр /Banner/ хэсэгт логогоо дахин оруулах шаардлагатай.  Ингээд заавруудыг хүргэе.

1.     Зургийн цомог дээрээ дарна. Зураг нэмэх, Зураг хасах гэсэн талбар байх ба та эхнийх дээр нь дарна уу. Улмаар Зургийн тайлбар бичих хэсэг, зургийг дуудаж оруулах Browse товч бүхий талбар гарч ирнэ. Browse  дарж хадгалсан хавтаснаасаа зургаа оруулах ба зохих тайлбарыг бичээд ХАДГАЛАХ товчийг дараарай. Ингээд цомогт танай зураг орсон байна.

Үргэлжлэл хэсэгтэй http://dayar.mn/page/1 линкээр орж танилцана уу.


Мэдээг 2010-03-09 14:47 оруулсан.