Сурталчилгааны шинэ эрин- ТАНЫ БОЛОМЖ

... Одоо л ашиглахгүй бол оройтно...
Цаг үе хөгжихийн хэрээр бүхий л салбарт шинэ эргэлтүүд гарч байна. Хууль зүйн товчооны эрхэм захирал та, танд тохиолдсон ямар нэгэн асуудал бэрхшээлд тань хэрэг болох хуулийн зөвлөх олдохгүй байгаа хүндэт Хэрэглэгч та эдгээр эргэлтүүдтэй хэрхэн нийцэн ажиллаж, амьдарч байгаа вэ? Захирал та зар сурталчилгаанд өдий төдийгөөрөө мөнгө зарсан ч хүссэн үр дүндээ хүрэхгүй байна уу? Хэрэглэгч та хөлөө цуцтал гадуур явж, эсвэл сайн мууг нь ялгах сөхөөгүй рекламанд дарагдаж сууна уу?
Таны гарын дор буй месенжер, мэйл, цаашилбал шинэ үеийн маркетингийн хэрэгсэл болох twitter, facebook та бүхний гарт байхад юундаа ингэж шанална вэ? Хэрвээ дээрх хэрэгслийг яг одоохондоо ашиглах боломжгүй бол цахим ертөнцөд нэрийн хуудастай болох хэрэгтэй. Бусдад хандаж хий найдахын оронд яг одоо өөрт байгаа боломжоо ашиглагтун. Харин яаж? Хамгийн дөт алхам та компаниа, хууль зүйн төвөө сайттай болго. Ингэхийн тулд мэдээж хэрэг бараа, үйлчилгээний санд хандаарай. Бизнес эрхлэгч - хэрэглэгчийг холбосон шинэ талбар. Эрсэн бүхнээ олох Даяар сан.
Хэрэглэгчдэд өгөх “ШФИ”
Өнөөдөр Монголд хууль зүйн чиглэлээр үйл ажиллагаа, үйлчилгээ эрхэлдэг чамгүй олон компани бий. Харин тэдгээрийн мэдээлэл, танилцуулга, үнийн саналыг олоход танд нэлээн хэдэн өдөр шаардагдах нь гарцаагүй. Тэгвэл хялбар арга танд зааж өгье. Яг одоо интернэтэд орж www.khuulch.mn гэж бичээд үзээрэй. Салбарын төрөлжүүлсэн энэ сайтад хууль зүйн чиглэлийн компаниудын цогц мэдээлэл бий. Бүрэн, цогц мэдээлэл гэхээр танд юу ойлгогдож байна вэ? Энэ бол таны сонирхсон компаний танилцуулга, үзүүлдэг үйлчилгээнүүд, урамшуулал, хямдралын зарлалууд, тэдэнтэй харилцах хаягууд бүхий талбар юм. Эндээс та хууль зүйн аль ч компаний талаар хэдхэн цагийн дотор хангалттай мэдээлэл олж авч чадна.
Компаний захирлуудад өгөх “ШИВНЭЭ”
Бизнес эрхлэгчид өнөөдөр шинэ үеийн вэб хэрэгслүүд болох блог, видео болон аудио подкастууд маш их ашиглах болсон. Та ч гэсэн бүү хоцроорой. Эрхэм захирал та барьж буй утсаа ашиглан өчнөөн бодит мэдээлэл, байгууллагынхаа сурталчилгааг хэрэглэгчдэд хэдхэн хоромын дотор хүргэж чадна. Тантай л адил менежерүүд, захирлууд олон нийтийн сүлжээ сайтын сонгодог жишээ болох myspace.com, facebook.com, linkedin.com зэргээр дамжуулж үйл ажиллагаагаа маш хямд зардлаар, үр дүнтэй сурталчилж байна. Бизнесээ амжилттай явуулах, зорилтот хэрэглэгчээ олох хамгийн дөт зам бол мэдээж хэрэг цахим ертөнц, интернэт. Тэр дундаа таны нэрийн хуудас болсон вэб сайт шүү дээ. Өнөөдөр дэлхийн 6 хүн тутмын, харин Монголд 5 хүн тутмын нэг нь интернэтийг ямар нэг хэмжээгээр бүтээлчээр ашиглаж байна. Дэлхий нийтийн чиг хандлага залуус руугаа давамгайлж байна. Тийм учраас бизнес эрхлэгчид технологийн мэдрэмжтэй байж цахим орчинг бүрэн дүүрэн ашиглаарай.
Жижиг бизнес эрхлэгчдэд ашгүй нэг сайхан БОЛОМЖ
Бизнесээ урагшлуулахад сайт хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Харин нийтэд амархан тогтоогдох, агуулгаа бүрэн илэрхийлсэн домэйн нэр авах өртөг, сайтад мэдээлэл оруулах хүн хүчний цалин хангамж, сайтаа таниулах гэх мэтээр бизнесээ сурталчлахаас илүү их хэмжээний зардал гарах болдог. Энэ хүндрэлийг давах арга зам бол салбарын домэйнд сайттай болох. Жишээ нь, хуулийн товчоо ажиллуулдаг Баатар гэж хүн байлаа гэхэд www.khuulch.mn/baatar гэсэн хаягтай болж бүх төрлийн сурталчилгаагаа байршуулах боломж өнөөдөр нэгэнт бүрджээ. Баатар захирал ресторанд ганц удаа хооллох мөнгөөр бүтэн сарын турш, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өгдөг бүх төрлийн мэдээллээ байршуулж, бас болоогүй хүссэн үедээ мэдээллээ өөрчилж, шинэчилж болно. Тэр бүү хэл зардаг бараа бүрээ нэр, зураг, үнэ, танилцуулга, зөвлөгөөтэй нь нэгбүрчлэн оруулаад байж болно.
Нийслэл хотод үй олноороо байх хууль зүйн товчооны нэрийг тэр бүр хүн мэдэхгүй. Гэтэл хууль, хуульч, хуулийн зөвлөгөө гэсэн хэрэглээг бүх хүн мэднэ. Google хайлтын системээр энэхүү түлхүүр үгүүдээр л хайлт хийдэг. Та ч гэсэн яг одоо интернэтэд энэхүү утгыг бичиж хайгаад үзээрэй. Эрсэн бүхэн тань гараад л ирнэ. Баатар гэж хүн цахим ертөнцөд нэрийн хуудастай болсноороо ижил төрлийн байгууллагуудаас эрс ялгарах, байнгын үйлчлүүлэгтэй болох боломж нь хурдацтай өсөх нь тодорхой.
Захирлуудад ч хэрэглэгчдэд ч ашигтай...
Хүмүүс өнөөдөр мэдээллийн үерт автаж байна. Маш олон сонин, сэтгүүл, телевиз, радио, вэб сайт бий болжээ. Харин тэр хүнд яг одоо өөрт нь хэрэгтэй байгаа мэдээллийг хэрхэн олох вэ гэдэг нь үнэхээр асуудал болсон. Ихэвчлэн google ашиглаж мэдээлэл хайдаг боловч хүссэнээ олох нь ховор. Нийслэлийн өрх бүр интернэттэй болсон өнөө үед хөлөө чилээн, цагаа гарздан дэлгүүр хэсэх ажлаас таныг хөнгөвчлөх боломж гараад ирлээ шүү дээ. Интернэт ашигла. Гэхдээ хайлт хийхдээ өөртөө даруй хэрэгтэй үйлчилгээгээ бичиж болно. Жишээ нь, хуулийн зөвлөгөө, хуульчийн тусламж танд хэрэгтэй бол хуульч гээд бичихэд www.khuulch.mn сайт гараад л ирнэ.
Миний, чиний, хямд үнэтэй, гоё муухай..гээд тоолж баршгүй сайтуудын нэр моодонд орж гарахад тухайн салбарын үндсэн нэршил бол хэзээ ч өөрчлөгддөггүйг интернэтийн хөгжил харуулж байдаг Жишээ нь, www.pizza.com гэхэд л 2.600.000 доллараар зарагдсан нь санамсаргүй зүйл биш юм. Хэн ч байсан энэ сайтаар ороод пиццаны тухай мэдээлэл авна гэдгээ баттай мэдэх учраас л үнэ цэнээ алдахгүй байгаа хэрэг. Яг үүнтэй нэгэн адил монгол хүн монгол нэрийг монголоос галиглаад www.khuulch.mn рүү орлоо гэхэд хууль зүйн үйлчилгээний томоохон заал руу ороод ирсэн мэт санагдуулах нь сайтын зорилго юм. Эндээс хуулийн чиглэлээр бизнес эрхэлж буй бүх компаниудын үндсэн мэдээлэл, үйлчилгээ, зөвлөгөө, зар, купон, зураг, танилцуулга, видео рекламуудтай танилцаж тэдгээрийг хооронд нь харьцуулснаар зөв сонголт хийх боломж бүрдэж байгаа. Нөгөө талаас энэ салбарт бизнес эрхлэгчийн олон нийтэд үйл ажиллагаагаа хүргэх индэр, салбараа хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмэр гэдэг утгаараа маш чухал.
Эцэст нь...
Монголчууд ч бус аль ч үндэстэн үнэгүй юманд нугасгүй шүү дээ. Хэрвээ танай компани хууль зүйн чиглэлээс гадна өөр үйл ажиллагаа эрхэлдэг бол www.dayar.mn сайтад байрших бусад 49 салбар сайтад хамаарах агуулгад нь бараа, үйлчилгээний мэдээллээ үнэгүй оруулж болно.
Танд гэж хэлэхэд Монголд вэб сайтын тоо давхардсан байдлаар 5000 хол давжээ. Тэдгээрийн ихэнх нь цаг үеийн мэдээлэл, эсвэл чөлөөт цаг танин мэдэхүйн чиглэлийг барьсан байдаг. Харин салбар бүрээр төрөлжүүлсэн, нэгдсэн мэдээллийн сан ганцхан байгаа нь www.dayar.mn юм. Харин та яг одоо тус сайт руу орж байгууллагаа бүртгүүлээрэй. Мэдээж хэрэг төлбөргүй шүү дээ...
Хөзөр тоглоод суудаг менежер, хүнтэй буу халаад чаталж суугаа ресепшнээ та шилдэг маркетер болгоорой. Ингэхийн тулд www.dayar.mn сайтын хамаарах талбарт компанийнхаа мэдээллийг оруулаарай гэдэг даалгавар л өгчих. Нэг л мэдэхэд интернэт ашигладаг бүх хүн танайхыг сайн мэддэг болно... :-)
