Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?
Page 3638 удаа нээгдсэн
Empasoft LLC

Эмпасофт ХХК

Empasoft LLC

Эмпасофт

2 дахь удаагаа Microsoft-ийн Алтан түншээр сонгогдлоо

Эмпасофт ХХК нь 2005 онд дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор Microsoft корпорацийн сертификат олгох албан ёсны сургалт явуулах “Эмпати” сургалтын төвийг  байгуулж үйл ажиллагааныхаа гарааг эхэлсэн.
Одоогийн байдлаар “Бүх программ, бүх шийдлийг нэг дороос” гэсэн уриатайгаар доорхи чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

1. Doctor PC Мэдээлэл технологийн цогц үйлчилгээ
2. Мэдээллийн технологийн чиглэлээр сургалт явуулж, шалгалт авах
3. Лицензтэй программ хангамж худалдаалах


 Microsoft-ийн Алтан түнш 

Манай компанид Microsoft-с олгосон энэхүү  Алтан түншийн статус нь Microsoft-ийн гаргасан бүтээгдхүүн дээр тулгуурлан байгууллагуудад зориулсан шийдлүүдийг мэргэжилийн өндөр төвшинд боловсруулан нэвтрүүлэх чадвартайг харуулж байна. 

 


Microsoft-ийн сертификатын сургалт      

“Эмпати” сургалтын төв нь Монгол дахь Microsoft Корпорацийн цорын ганц Алтан түнш бөгөөд дэлхийн бүх улсад хүчин төгөлдөр  сертификат бүхий албан ёсны сургалт явуулж, шалгалт авах эрхтэй байгууллага юм.
Мэдээлэл технологийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтууд:
•    MCP - Microsoft-ын Батламжилсан Мэргэжилтэн
•    MCSA - Microsoft-ын Батламжилсан Системийн Администратор
•    MCSE - Microsoft-ын Батламжилсан Системийн Инженер
Компьютерийн хэрэглээний сургалтууд:
•    Basic XP - Компьютерийн анхан шатны сургалт
•    Office Intermediate – Microsoft оффисийн программын ахисан түвшний сургалт


Мэдээлэл технологийн цогц үйлчилгээ

Doctor PC нь Мэргэжлийн өндөр ур чадвартай боловсон хүчиндээ тулгуурлан Мэдээлэл технологийн мэргэжилтний орон тоог орлож байгууллагын дотоод сүлжээ, компьютер тоног төхөөрөмжийн найдвартай, тасралтгүй ажиллагааг ханган ажиллах мэдээллийн технологийн Аутсорсинг хийх үйлчилгээ болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах, ажлыг хөнгөвчлөх төрөл бүрийн шийдлийг нэвтрүүлэх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг явуулж байна.

Бид дараах үйлчилгээг үзүүлж байна.

1. Байгууллагын дотоод сүлжээ, компьютерын засвар үйлчилгээ /IT            outsourcing/

2. Дотоод сүлжээний шийдэл гаргах, үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө өгөх

3. Мэдээллийн болон сүлжээний аюулгүй байдлыг хангахтай холбогдолтой        төрөл бүрийн программ хангамж, төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээ, зөвлөгөө

Үйл ажиллагааны чиглэл

Компаний товч

Байгуулагдсан он: 2006

Холбоо барих хаяг

Хаяг: "ЭмпаСофт" ХХК
Сүхбаатар дүүрэг, 6-р
Хороо, "Залуучууд" зочид
буудлын арын өргөтгөл
Эмпати төвийн байр 3 давхарт 3а корпус
Утас: 311386
Факс: 324657
Имэйл: info@allsoft.mn
Вэб: http://www.allsoft.mn