Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?
Page 2231 удаа нээгдсэн
Empathy

Эмпати төв

Empathy

Эмпати төв нь 2004 онд Яадигар боловсролын байгуулгын харьяанд Улаанбаатар хотод байгуулагдсан юм. Манай Эмпати төв 2006 оны 3 сард нийт 30-аад төрлийн ном мөн 70 гаруй сургуулийн өмнөх насныханд зориулсан ном хэвлэн гаргаж хэвлэлийн ертөнцөд хөл тавилаа.

"Ном таны оюуны амин дэм" гэсэн уриатайгаар ажлаа эхэлсэн билээ.

          Манай төвөөс эрхлэн гаргаж буй бүтээлүүд бүх насны хүмүүст зориулсан. Бидний амьдарч буй хорин нэгдүгээр зуун хүн төрөлхтний мэдээлэл, хайр халамж, хүндэтгэлийг ирэлхийлэх зуун болно. Өөрөөр хэлбэл мэдээ мэдээлэл, ёс суртахуун өндөртэй улс орнууд илүү энх амгалан байх болно. Өнгөрсөн зуун жил бидэнд, зөвхөн мэдээ мэдээлэл хангалтгүй байгааг хүн төрөлхтөн оюунаа ёс суртахуунаар цэнэглэх хэрэгтэй юм байна гэдгийг тодорхой хэлж өгсөн. Эмпати хэвлэлийн газар арвин их мэдээлэл агуулсан эдгээр номоо ард түмэндээ толилуулахдаа боловсролыг дээдэлдэгийн хувьд боловсролын салбарын сайхан талыг илүү харуулмаар байна. Туршлагатай зохиолчдын энэ сайхан хуримтлалыг уншигч олондоо хүргэж амьдралд нь хувь нэмрээ оруулж байгаадаа бид баяртай байна.

Ирээдүй рүү итгэлтэйгээр

 

Ялангуяа: Цэцэг шиг сайхан хүүхдүүдээ амьдралд аз жаргалтай амжилттай болгох нь бүх эцэг эхийн хамгийн их хүсэл билээ. Тэднийг ирээдүйд амжилттай сайн бэлтгэлтэй байлгахын тулд маш сайн боловсрол олгох хэрэгтэй.

 

          Хүүхдүүдийн маань боловсролд ном ямар их чухал үүрэгтэй гэдгийг сайн мэдэх манай хэвлэлийн газар “Сургалтын хэвлэл” ийг өөрсдийнхөө зорилго болгон ажиллаж байна.   

 

          Хүүхдийг сургуулийн өмнөх наснаас эхлээд, анхан шат болон ерөнхий боловсрол цаашлаад дээд боловсрол олж авах хүртэл гэр бүлдээ, улс орондоо болон бүх хүн төрөлхтөнд хэрэгтэй хүн болгон хүмүүжүүлэхийг зорьж буй Эмпати хэвлэл нь, утга агуулгын төдийгүй хэвлэлийн чанарыг дээд зэрэгт тавьж үйл ажиллагаагаа өдрөөс өдөрт улам эрчимжүүлж байна.

 

          Дэлхий дахины боловсролын салбарт гарч буй өөрчлөлт шинэчлэлтийг ойроос судалж өөрсдийн үйл ажиллагаанд нэвтрүүлж байгаа хэвлэлийн газар маань “сурган хүмүүжүүлэх хэвлэл”-ийн ертөнцөд шинэлэг зүйлсийг нэвтрүүлэн Монгол улсын үндэсний боловсролд үнэтэй хувь нэмрээ оруулж байна.

 

          Уншигчдын маань дэмжлэг, сэтгэлийн дэм бидэнд улам бүр урагшлах боломж бүр ихийг бүтээх урам зориг өгч байна.

 

          Өсөн хөгжиж байгаа ирээдүйн эзэд хүүхдүүдийн төлөө тэднийг сайн хүмүүжилтэй хүмүүс болоосой гэсэн итгэлээр ажиллаж бэлтгэсэн номнуудаа та бүхний мэлмийд хүргэж байна.

Үйл ажиллагааны чиглэл

Компаний товч

Байгуулагдсан он: 2004
Ажилчдын тоо: 1-5

Холбоо барих хаяг

Хаяг: Empathy Төвийн 2-р давхар, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, УЛААНБААТАР ХОТ, МОНГОЛ УЛС.
ШУУДАНГИЙН САЛБАР 46/A ШХ 123
Утас: 11-313019
Факс: -------------
Имэйл: info@empathy.mn
Вэб: http://www.empathy.mn

Манай хамт олон