Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?
Page 2596 удаа нээгдсэн
GZO

GZO Art Studio

GZO

Бийрийн урлаг

Бид үндэснийхээ монгол бичгийн гайхамшигт хэлбэр, дүрслэлийг урлагийн түвшинд бүтээж, түүний яруу сайхан дахин давтагдашгүй шинжийг нийтэд хүртээх, түгээн дэлгэрүүлэх, шинэ хэлбэрээр баяжуулж улмаар дэлхий дахинаа таниулахад өөрсдийн хувь нэмрийг оруулан ажиллаж байна.

Монгол бичгийн бийрийн урлагийн бүтээл нь Таны ажлын өрөө, албан байгууллага, гэрийг тань чимэглэх төдийгүй, өвөг дээдсээ хүндэтгэн монголоороо бахархах, хойч үедээ өвлүүлэн үлдээх томоохон дурсгал болон үлдэнэ гэдэгт итгэнэ 

Фото Арт

Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй гэж үг байдаг. Өнгөрсөн зуунд гэр бүлийн болон хөрөг зураг нэгэн хэвийн жагссан байдлаар сэтгэлийн хувиралгүй бүтээгддэг байжээ. Орчин үеийн хөрөг зураг зохиомжийн болон арга ажиллагааны хувьд шинэчлэгдэн өөрчлөгдөж хүний дотоод сэтгэл хөдлөл, зан чанарын онцлогыг илүүтэйгээр (хэтрүүлэгтэй) харуулах, орчинтой уялдуулан зохиомжлох, байгальтай холбох гэх мэт илүү сонирхолтой хэлбэрээр бүтээхийг эрмэлзэх болжээ. Хэрвээ чи сайхан нүдтэй бол чиний нүдийг л гэрэл зургаар бүтээл болгоно гэсэн үг шүү дээ.

Харах нүдийг баясган ихийг өгүүлэх сайхан зохиомжтой, гэрэл сүүдрийн гайхалтай шийдэл бүхий томоохон хэмжээний гэрэл зураг хана дүүрэн байрлалаа олон байхыг харахад үнэхээр сайхан санагддаг.

 Арт Аялал

Ертөнцийн юмс үзэгдэл нь өөрөө бүхэлдээ дахин давтагдашгүй уран бүтээл байдаг болохооор гэрэл зурагт мөнхлөн үлдээх хүсэлдээ тулгуурлан энэ чиглэлээр уран бүтээлийн эрэл хайгуул хийж байна.

Өнөөгийн цаг үед үндэснийхээ бахархал болсон түүх, соёл, ахуй байдал, бичиг үсэг, нутаг орныхоо онгон дагшин байдлыг гэрэл зурагт мөнхлөн үлдээж, дэлхийн улс орнуудад сурталчилах нь монгол хүн болж төрсөнийхөө хувьд эх орон, буурал дээдсийнхээ өмнө хүлээсэн үүрэг минь билээ.

Мэдээж энэ цаг үеээ илэрхийлсэн бас ирээдүйд үнэлэгдэх бүтээл хийхээр давхар зорьж байгаа билээ.

Үйл ажиллагааны чиглэл

Компаний товч

Байгуулагдсан он: 2007

Холбоо барих хаяг

Хаяг: Чингэлтэй дүүрэг, III-р хороо, VIII байр
Утас: 99081933
Имэйл:
Вэб: http://www.calligraphy.mn