Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Хексагон буйлд инженеринг" ГХО ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Project planner/scheduler (Төлөвлөгч)

Ажлын байрны зорилго Компанийн хэрэгжүүлж буй баяжуулах болон уул уурхайн дэд бүтцийн үйлдвэрлэлийн EPC гэрээний хүрээнд барилга бүтээмжийн ажлын төлөвлөлтийн ажлын стандартын дагуу хийж гүйцэтгэх.  Төслийн төлөвлөлтийг боловсруулах болон шинэчлэх, төслийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих, 7 хоног, сар тутмын төлөвлөгөөг хянах, дүгнэлт хийж шаардлагатай арга хэмжээг авах. Төслийн тайлан гаргах, төслийн менежментийн програмыг ашиглан төсөлд оролцож буй бусад багийн ажлын хуваарийн хийх, үүнтэй уялдуулан төслийн нэгдсэн хуваарийг гаргах. Инженер, барилга архитекторын багтай хамтран ажиллаж төслийг хугацаанд нь, төсөвт багтаан дуусгахыг баталгаажуулах. Томоохон ажлуудыг хөгжлийн үе шатуудад хуваах, ажлын график гаргах  Төсөлд шаардлагатай бараа материалын нөөцийг тооцоолоход туслах

Цахилгааны ахлах инженер

Ажлын байрны зорилго Компанийн хэрэгжүүлж буй баяжуулах болон уул уурхайн дэд бүтцийн үйлдвэрлэлийн EPC гэрээний хүрээнд цахилгааны багцын зорилтот төлөвлөгөө, гүйцэтгэлийн үндсэн үе шатууд, багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн инженерчлэлийн үйлчилгээг үзүүлэн, цахилгааны ажлуудад дэмжлэг үзүүлэх чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэх.  Инженерийн баримт бичгүүдийг (зураг, журам, тайлан гэх мэт) хянах, холбогдох стандарт, үйлдвэрлэгчийн тодорхойлолт, төслийн техникийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах Нарийвчилсан инженерчлэлийг хянан баталгаажуулах хариуцах Барилга угсралтын үед гарсан зургийн өөрчлөлтүүдийг хариуцан ажиллах Инженерийн баримт бичгийг (зураг, журам, тайлан гэх мэт) хянах Холбогдох стандарт, үйлдвэрлэгчийн зааварчилгаа, төслийн техникийн шаардлагуудтай нийцэж байгаа   эсэхийг шалгах Төслийн үед материал захиалга хийх

Механик инженер

Албан тушаалын зорилго: Үйлдвэрийн EPC гэрээний механикийн чиглэлийн техникийн үндсэн багцын ажлыг зохион байгуулах, хянах, шийдвэрлэх, EPC-ийн зураг төслийн мэдээллийг хянах. Үйлдвэрийн зураг төслийн үе, угсралт зуурилуулатын үеийн болон хүлээн зөвшөөрөх тест гэх мэт туслан гүйцэтгэгчдийн хийж гүйцэтгэх  ажилд үзлэг шалгалт хийх, хянлат тавих, шаардлагатай тохиолдолд механикийн тооцоолол хийх. Зураг төслийн харилцан зөвшөөрсөн шийдэлд хүрэхэд гол гол оролцогч талуудтай ажлын харилцааг үүсгэж хөгжүүлэх зорилготой. Захиалагчийн болон бусад туслан гүйцэтгэгч талын инженерчлэл, ЧБ/ЧХ, Төслийн багуудын хооронд төслийн гүйцэтгэлийн ажлуудыг зохион байгуулах. Инженерингийн бусад багуудтай, төслийн дизайны багуудтай хамтран инженерчлэлийн асуудлууд, бусад туслан гүйцэтгэгчээс гаргасан хүсэлтэд дэмжлэг үзүүлэх. Инженерийн зураг төсөл боловсруулах, инженерингийн баримт бичгийн бүрдэл хийж, бүрдүүлэлтийг хянаж, зохих засаж залруулах. Үйлдвэрийн болон бусад дэд бүтцийн мөн угсралтын үеийн талбайн зураг төслийн магадлагаа, стандарт, техникийн нөхцлийн тохиролыг гүйцэтгэн, барилгын ажлын алдаа дутагдлыг мэдээлэх. Гүйцэтгэж буй бүх ажилд аюулгүй ажилалгааг нэн тэргүүнд тавьж хүн, тоног төхөөрөмжийг хамгаалан, байгаль орчинд ээлтэй ажиллах. Гүйцэтгэлийг нөлөөлөхүйц сайжруулах инженерчлэл, барилга угсралтын аргачлалд оруулах өөрчлөлтийг тодорхойлох.

НЯГТЛАН БОДОГЧ

Ажлын байрны зорилго: Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн Компанийн бүртгэл тооцоог хөтлөх, Нягтлан бодох бүртгэлийн өгөгдөл мэдээллийг нэгтгэх, удирдлагад санхүүгийн тайлан мэдээлэл гаргагад туслалцаа үзүүлэх, шаардлагатай тайлан бие даан бэлтгэх болон бусад түүнтэй холбогдсон ажил үүргийг гүйцэтгэхэд энэхүү ажлын байрны зорилго оршино. Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчилж буй болон шинээр батлагдах гэж буй, шинээр батлагдсан хууль тогтоомж, дүрэм, журмын зохицуулалтуудыг судалж, улс, орон нутгийн санхүүгийн хэм хэмжээний зохицуулалтуудад нийцүүлэн ажиллах, тэдгээрийг дагаж мөрдөх, компанийн нягтлан бодох бүртгэлийг хуулийн дагуу төлбөр тооцоо, мөнгөн гүйлгээ, журналын бичилтийг хийх. Компанийн ажилтнуудын цалин хөлсний тооцооллыг хуваарийн дагуу тооцоолон, зохих зөвшөөрлүүдийг авч шилжүүлгэ хийх, цалин хөлстэй холбоотой татвар шимтгэлийн тайланг хугацаанд нь гаргаж батлагаажуулан тайлагнах. Компанийн удирдлагын батлан гаргах санхүүгийн асуудалтай холбоотой баримт бичгийн хууль зүйн үндсийг бүрдүүлэх, санал өгөх, компанийн холбогдох этгээдтэй хамтран ажиллах. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Компанийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, заавар, шийдвэр болон бусад холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдлөг болгох, бусад алба нэгжүүдэд нягтлан бодох бүртгэлийн талаар мэдээллээр хангах. Компанийн нягтлан бодох бүртгэлийн тайлангууд, тэдгээрт шаардлагатай мэдээ, мэдээллийг нь цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх. Компанийн нягтлан бодох бүртгэлийн тайлангууд, тэдгээрт шаардлагатай мэдээ, мэдээллийг нь цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх. Хагас, бүтэн жилээр үндсэн болон эргэлтийн хөрөнгийн тооллого хийж, тайланг Ерөнхий нягтлан бодогчоор хянуулан баталгаажуулах. Үндсэн болон бараа материалын бүрэн бүтэн байдал, ашиглалтыг хариуцаж ажиллах. Компанийн бэлэн мөнгийг хариуцах бөгөөд улирал бүрийн сүүлийн өдөр бэлэн мөнгөний тооллого хийн баталгаажуулах. Компанийн харилцагч төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй тооцоо нийлэх ажлыг хийх, өр, авлагыг барагдуулах талаар анхан шатны арга хэмжээ авах.

АХЛАХ НЯГТЛАН БОДОГЧ

Ажлын байрны зорилго: Компанийн нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандарт болон Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нягтлан бодох бүртгэл хөтлөх, компанийн удирдлагыг санхүүгийн үнэн, бодитой, бүх төрлийн мэдээллээр хангах, Компанийн өдөр тутмын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хяналт тавихад энэхүү ажлын байрны зорилго оршино. Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн, НББ-г олон улсын стандарт заавар журмын дагуу үнэн зөв хөтөлж мэдээ тайланг хуулийн хугацаанд гаргаж холбогдох эрх бүхий байгууллагуудад тайлагнах ажлыг хариуцан хийж гүйцэтгэнэ. Компанийн санхүүгийн мэдээ, мэдээлэл цуглуулж, санхүүгийн өнөөгийн төлөв байдлыг нэгтгэх, баланс, орлогын тайлан болон бусад хуулиар тогтоосон тайлангуудыг бэлтгэж, хяналт тавина. Компанийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөлт, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, бизнес төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана. Компанийн удирдлагыг санхүүгийн мэдээ, мэдээллээр хангах, хэрэгцээт тайлан мэдээлэл гаргах. Компанийн удирдлагад ажил үүргийн хүрээнд гаргаж өгөх бүх төрлийн санхүү, НББ-ийн мэдээ, мэдээллийг тухай бүр тогтоосон хугацаанд нь үнэн зөв гарган өгч, Компанийн удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг бүрэн, бодитой мэдээллээр хангах. Компанийн удирдлагад ажил үүргийн хүрээнд гаргаж өгөх бүх төрлийн санхүү, НББ-ийн мэдээ, мэдээллийг тухай бүр тогтоосон хугацаанд нь үнэн зөв гарган өгч, Компанийн удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг бүрэн, бодитой мэдээллээр хангах.

Мэдээллийн технологийн инженер

Ажлын байрны зорилго: Мэдээллийн системийн оновчтой бүтцийг боловсруулах, байгууллагад мэдээллийн системийн шинэчлэлт сайжруулалтыг хийх, дотоод хяналт хамгаалалтын системийг удирдан зохицуулах, серверийн хэвийн үйл ажиллагааг хангах. Компьютерийн сүлжээний доголдлыг багасгах, ажиллагааг сайжруулах, программ хангамжийн болон техник хангамжийн эвдрэлийг багасгах, эвдэрсэн тохиолдолд шуурхай засварлах, засварлах боломжгүйг нь солих Антивирус программыг тогтмол шинэчилж байх, вирусээс хамгаалах бүх арга хэмжээг авах. Шинээр ажилд орж байгаа ажилтнуудад и-мэйл хаяг нээн танилцуулах, компьютерын тохиргоог хийх, холбогдох мэдээллээр  хангах. Компанийн серверийн хэвийн ажиллагааг хангах, сервер дээр нийт ажилтнуудын боловсруулсан баримт бичиг, дүрэм журам, төлөвлөгөө, тайлан бусад мэдээллийг архивын журмын дагуу архивлан хадгалах, эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх. Мэдээллийн технологид шинээр нэвтэрч буй технологийн судалгаа хийх, өөрийн компанид нэвтрүүлэхийг санал болгох, хэрэгжилтэнд оролцох. Сервер систем болон сүлжээний хэрэглэгч, комьпютерүүдийн бүртгэлийг удирдах, й-мэйл хаяг нээн танилцуулах, компьютерын тохиргоог хийх, холбогдох мэдээллээр хангах зэргээр түүний хэрэглэгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах. Сервер системд хандах хэрэглэгчид, групп болон тэдгээрийн хандах эрхийг зохицуулах. Хэрэглэж буй технологийн боломжит хэрэглээний талаар ерөнхий мэдээлэл болон танилцуулгыг хийх. Мэдээллийн технологийн бодлого болон үйлдлийн шат дарааллуудыг бэлтгэн гаргахад туслах. Компанийн WiFi интернэтийг хариуцан удирдах, аюулгүй байдлыг ханган ажиллах. Сүлжээнд холбогдож байгаа аппаратуудыг хариуцах. Компанийн датаг цахим хэлбэрээр архивлан хадгалах, түүний эмх цэгц, найдвартай байдлыг хариуцах. Компанийн ажилтнуудад шаардлагатай мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулах.  

Иргэний ба үйлдвэрлэлийн барилга байгууламжийн инж

Албан тушаалын зорилго: Компанийн хэрэгжүүлж буй баяжуулах болон уул уурхайн үйлдвэрлэлийн EPC гэрээний хүрээнд барилгын хийц, зураг төсөл, барилга байгуулалт ба үйл ажиллагаанд хүлээлгэн өгөх хүртэл бүхий л барилга бүтээцийн инженерийн ажлуудыг хэрэгжүүлэх явдал юм.   Төслийг барилгын төмөр хийц, төмөр бетон бүтээц, болон суурийн бэлтгэл ажлын бүтцийн инженерийн зураг төслийг төлөвлөх, бариж байгуулах, түлхүүр хүлээлгэн өгөх хүртэл бүх шатны барилгын үйл явцыг хариуцан ажиллана. Нарийвчилсан зураг төсөлд тавигдах шаардлагуудын хянах, урьдчилсан зураг төсөл, баримт бичгийг боловсруулах гаргах. Батлагдсан инженерийн зураг төслийн чанарын шаардлага, стандартуудад нийцэж байгаа эсэхийг хянах. Ажлын цар хүрээ, компанийн стандарт, техникийн мэдээллээр судалгаа хийх, нарийвчилсан инженерчлэл хийх шат дараа бүхий ажилд оролцох удирдах. Үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гадны инженеренгийн ханган нийлүүлэгчдээс гаргасан инженеренгийн дизайныг хянах. Инженеренгийн холбогдох баримт бичгүүдийг дагаж мөрдөж, бүрэн гүйцэд эсэхийг шалгаж, зохих залруулах арга хэмжээг эхлүүлж ажиллана. Төслийн гүйцэтгэлийг төслийн төлөвлөгөөний дагуу явуулах, инженерийн болон аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд зураг төсөл, барилгын эрсдэлийн үнэлгээний үйл явцад оролцох. Гүйцэтгэлийн үр дүнг сайжруулах инженерийн болон барилгын арга зүйн өөрчлөлтийг тодорхойлох. Барилга баг хэлтэс ажлын хэсэгтэй холбогдож, зураг төсөлд ямар нэгэн бүтээн байгуулалт, засвар үйлчилгээ, талбайн сайжруулалтыг тогтмол хийх. Зураг төсөлийг хянах, талбайн сайжруулалтыг тусгахын тулд золборлолт, үйлдвэрлэлийн багуудтай холбоо тогтооно. Зураг төсөл нь ирээдүйн уурхайн төлөвлөгөөнд нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд төлөвлөлтийн багуудтай холбогдон ойр ажиллах. Инженерийн зураг төсөл, нийлүүлэгчийн зураг, тооцоо, техникийн нөхцөл, барилгын норм, ажлын дээд түвшинд хийгдсэн эсэхийг хянах шалгах. Техникийн дэмжлэг үзүүлэх талаар төслийн багцын инженерүүдтэй холбоо барьж, худалдан авалтын багцад барилгын материалын тодорхойлолтыг хянаж, материалын худалдан авалтыг амжилттай явуулахын тулд тендерийн үнэлгээний үйл явцад оролцоно. Загвар болон дизайнийн ажлын явцыг хянаж, тайлагнах. Үйл ажиллагааны төлөв, явц/гүйцэтгэл, төсвийн тооцоо, шинээр гарч ирж буй асуудлуудыг тусгасан тайлан бэлтгэх, хүргэх. Ажлын байран дах зааварчилгаа болон сургалтын хөтөлбөрүүдээр дамжуулан ажиллах хүчний мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, төгсөгч инженерүүдэд мэргэжлийн заавар зөвлөгөөө өгөх, ажлыг байранд дадлагажуулах.

Бүтэц, Механик, Шугам Хоолойн инженер

Ажлын байрны зорилго: Компанийн хэрэгжүүлж буй баяжуулах болон уул уурхайн үйлдвэрлэлийн EPC гэрээний хүрээнд барилгын хийц, механик, шугам хоолойн барилгын ажлын гүйцэтгэлүүдийн аюулгүй ажиллагаа, ажлын хуваарь, түүний зардал, ажлын чанарын шаардлагуудын хэрэгжилтэд хяналт тавих зорилготой. Компанийн гүйцэтгэж буй барилгын шугам хоолойн ажлуудыг удирдан тэдгээрийн гүйцэтгэлийг хуваарь, зардал, чанарын шаардлагуудыг хангаж буй эсэхэд хяналт тавих. Хариуцсан ажил аюулгүй ажиллагааны төлөвлөгөөний дүрэм, журам, төслийн журамд нийцүүлэн гүйцэтгэх, үр дүндхяналт тавих. Төслийн удирлагуудад техник технологийн дэмжлэг үзүүлэх төслийн инженерүүдтэй холбоо барьж, худалдан авалтын багц, барилгын материалын үзүүлэлтийг хянах, материалын худалдан авалтыг амжилттай явуулахын тулд тендерийн үнэлгээг хянах үйл явцад оролцох. Зураг төслийн ажлын явцыг хянаж, тайлагнах. Үйл ажиллагааны байдал, явц/гүйцэтгэл, төсвийн тооцоо, шинээр гарч ирж буй асуудлуудыг тусгасан тайлан бэлтгэх. Барилгын эрсдэлийн үнэлгээний үйл явцуудад оролцон төлөвлөсөн ажлыг аюулгүй, төслийн талбарын дүрэм журамд нийцсэн байдлаар гүйцэтгэхэд анхааран ажиллана. Ажлын зөвшөөрлүүд, бараа материал, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл ажиллах хүчин зэргийг зохицуулах гэх мэт төслийн төлөвлөгөөг гарган биелэлтэд дэмжлэг үзүүлэн ажиллана. Барилгын шугам хоолойн ажлыг амжиттай төлөвлөхөд нь төслийн оролцогч талуудтай харилцан, хувь нэмрээ оруулах, мөн төлөвлөгөөнөөс өөрчлөгдсөн аливаа тохиолдлыг мэдээлэх. Гүйцэтгэгчдээс гаргасан талбайн инженерчлэлтэй холбоотой асуулт, асуудлууд, өөрчлөлтүүдэд дэмжлэг үзүүлэн харилцан хамтран ажиллана. Төсөлтэй холбоотой баримт бичгийн бүрдүүлэлт, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж шаардлагатай засаж залруулах арга хэмжээнүүдийг авах. Зураг төсөл барилгын гүйцэтгэлд стандарт, техникийн нөхцөлийн дагуу магадлалыг гүйцэтгэж, шаардлага хангаагүй зүйлсийг мэдээлэх. Төр болон засгийн газрын агентлагуудаас тавьсан бүх шаардлагыг хангуулах тал дээр төслийн ЧБ/ЧХ-ын багтай харилцан хамтран ажиллах. Гүйцэтгэлийн үр дүнг бодитоор сайжруулах инженерчлэлийн болон барилгын аргачлалуудад хийх өөрчлөлтүүдийг тодорхойлох. Өдөр тутмын болон долоо хоног бүрийн тайланд ажлууд, явц/гүйцэтгэл, төлөвлөгдөөгүй асуудлуудын төлөвийг тусгадаг байх. Ажлын байран дах зааварчилгаа болон сургалтын хөтөлбөрүүдээр дамжуулан ажиллах хүчний мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, төгсөгч инженерүүдэд мэргэжлийн заавар зөвлөгөөө өгөх, ажлыг байранд дадлагажуулах.

Барилгын бүтээцийн тооцооны инженер

Ажлын байрны зорилго: Компанийн хэрэгжүүлж буй баяжуулах болон уул уурхайн үйлдвэрлэлийн EPC гэрээний хүрээнд барилгын хийц, зураг төсөл, барилга байгуулалт ба үйл ажиллагаанд хүлээлгэн өгөх хүртэл бүхий л барилга бүтээцийн ажлын төсвийг тооцоолох, батлуулах, батлагдсан төсөвийн зарцуулалтад хяналт тавих. Барилгын зургийн дагуу шинээр батлагдсан норм, дүрэм, стандарт, судалгааг үндэслэн урт, дунд, богино хугацааны төсөв боловсруулах, батлуулах. Компанид хэрэгжүүлж байгаа төслүүдийн төсвийн тооцоог үнэн зөв гаргах Ажлын зургаас барилгын материал, хүн хүчний тооцоо гарган танилцуулах, батлуулах Төсвийн гүйцэтгэлийг хянаж, удирдлагууд болон инженерүүдийг мэдээллээр хангах Бараа материалын үнийн судалгааг тогтмол хийж, мэдээллийн сан үүсгэх

Барилга Угсралтын инженер

Ажлын байрны зорилго:  Компанийн хэрэгжүүлж буй баяжуулах болон уул уурхайн үйлдвэрлэлийн EPC гэрээний хүрээнд барилгын хийц, зураг төсөл, барилга байгуулалт ба үйл ажиллагаанд хүлээлгэн өгөх хүртэл бүхий л барилга угсралтын инженерийн ажлуудыг хэрэгжүүлэх.   Албан тушаалын үндсэн чиг үүрэг гүйцэтгэлийн стандарт: Компанийн хэрэгжүүл буй төслийг барилга угсралтын бүх шатны барилгын үйл явцыг хариуцан ажиллана. Барилга угсралтын ажлыг зураг төсөл, чанарын шаардлага, техникийн нөхцөл, ажлын аргачлалын дагуу гүйцэтгэж буй эсэхэд хяналт тавих. Туслан гүйцэтгэгч компанийн барилга угсралтын өдөр тутмын ажил батлагдсан төлөвлөгөөний дагуу цаг хугацаандаа явж буй эсэхэд хяналт тавих, мэргэжлийн туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах, Гүйцэтгэлийн тайлан гаргах, гүйцэтгэлийг үнэлэх, талбайг зохион байгуулах, барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгөхөд шаардлагатай материалыг стандартын дагуу баримтжуулан бэлтгэх. Төслийн талбайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт тавин ажиллах.    

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Худалдаа Хөгжлийн Банк 13 давхар

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.